2012 оны 1-р сарын 5. Пүрэв гариг.
Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс дунд сургуулийн анхан шатны сургалтын багш Янжив овогтой Насанбат зөвлөгөө өгч байна.
Нэг л бодлогыг тойроод
“Тэгш өнцөгтийн урт 4 см, өргөн 2 см бол энэ тэгш өнцөгтийн периметрийг олоорой” гэсэн бодлогыг ангийн хүүхэд бүхэн бараг боддог. Учир нь тэгш өнцөгтийн периметрийг олохдоо урт дээр өргөнийг нэмээд 2-оор үржүүлнэ гэсэн мэдлэгийг багш маш сайн өгдөг. Харин мэдлэгээ хэрэглээ болгох, өөр нөхцөлд ашиглах,