2016 оны 12-р сарын 9. Баасан гариг.
-Монголчууд: нүүдэл, суудал номын шүүмж-
1990 он гарсаар хүн бүхэн “яаж ч болно” хэмээх ойлголттой болж ном бичих нь түгээмэл болсон бөгөөд энэ цаг үед Баабар хэмээх нэгэн эрхэм Монголчууд: Нүүдэл, суудал хэмээх “бүтээл” гаргажээ. Түүний бүтээл 1996, 2006, 2009, 2016 онуудад дахин хэвлэгдэж уншигч олон ч түүнийг нь шимтэн унших болов.
Тэрбээр удалгүй өөрийн гаргасан бүтээлдээ эрдэж бардсан уу? Монголын түүхчдийг мэдлэг чадваргүй, хоцрогдсоноор нь цоллох болсон. Түүгээр ч барахгүй залуучууд монголын түүхчид Баабарын дайтай бичиж чадахгүй байна.
Тэр ч бүү хэл Баабар мэтийн шилдэг сэхээтнээ ад үзэж байна гэх болсон. Саяхан иймэрхүү агуулгатай нийтлэлийг нэгэн (надтай хамт түүхийн ангид хамт сурч байсан. Гэвч төгсөлгүй өөр сургуульд шилжсэн залуу бичжээ) сайтаас уншсан юм. Тухайн нийтлэлд Баабар, Ц.Оюунгэрэл нар бол монголын тэргүүний сэхээтэн гэх утгатай үгс бичжээ.