2011 оны 11-р сарын 2. Лхагва гариг.
Багш нарын нэр хүнд унаж байгаа гол шалтгаан нь багш нар эцэг
эхчүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй байгаагаас үүдэлтэй. Монгол улс зах
зээлийн системд шилжин орсноос хойш гадаад орон руу явах хүмүүсийн тоо
ихэсч улмаар эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал нь суларч, багш нартай
уулзах нь бүү хэл хүүхдийнхээ багшийг ч танихгүй байх нь олонтаа.Багш
нар ч мөн адил аав ээж нь хүүхдээ хайхрахгүй байхад бид нар яая гэхэв
гэсэн байдлаар хандаж байна.
Ингэж явсаар эмээ өвөө, ах дүү нар дээрээ
өссөн ихэнх хүүхдүүд нь багш, эцэг эхийн хяналтнаас гарч хичээл
сургуульдаа дургүй болж, хэцүү хүүхдийн тоонд шилжин орсоор байна.