2012 оны 9-р сарын 28. Баасан гариг.
Цэцэрлэгийнхээ гаднах талбайд “НОГООН БАЙГУУЛАМЖ”-тай болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар цэцэрлэгийн хамт олон үүний өмнө өөрсдийнхөө ажлаас цухас дурдаж, манай вэбсайтын хэрэглэгчидтэй танилцсан билээ. Тэдний гаргасан “Хамтраад мод таръя, орчноо цэцэгжүүлье, замаа засъя” УРИАЛГА-ын дагуу ирэх хавраас хамтран ажиллах сургууль, цэцэрлэг байгаа гэдэгт итгэж байна. Тус цэцэрлэгийнхэнтэй 95681681 дугаар утсаар холбоо барьж болох ажээ.