2012 оны 4-р сарын 25. Лхагва гариг.
Нийслэлийн ... дүгээр сургуулийн 5 дугаар ангийн эцэг эхийн хурлын үеэр болсон ярианаас:
Хурал 6 цагаас эхлэх ёстой байлаа. Цаг хартал 6:32 болж байв. Ангид ирсэн хүмүүсийг сэм ажиглавал аав ээж, эмээ өвөө, ах эгч, оюутан бас найм юм уу есдүгээр ангийн гэмээр хоёр охин нийлсэн 12 хүн сууж байв. Уг нь 36 сурагчтай анги гэж байгаа. Ангийн багш ширээнийхээ ард сууж ямар нэгэн юм бичиж харагдана. Ангид байгаа хүмүүсийн зарим нь цагаа байн байн харан санаа алдана. Зарим нь анги доторх байдлыг тойруулан ажиглана.