Үзсэн тоо: 1490
0
0
Бодлого бодох уу, боловсруулах уу?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11-р сарын 11. Баасан гариг. asdf
Боловсролын бодлогыг хэн тодорхойлдог вэ? Амархан асуулт юм шиг, гэтэл хариу нь тийм ч тодорхой бус. УИХ уу, Засгийн газар уу, БСШУЯ уу, аль эсвэл энэ салбарт ажиллагсад уу?   Бодлого гэдэг үг маань олон утгатай. Нэг утга нь бодлого бодох буюу тоо бодох.  Нөгөө утга нь бодлого буюу ямар нэг асуудлаар тодорхой хууль, эрх зүйн актуудыг боловсруулан гаргаж, түүнийгээ баримтлан зохих ёсоор ажиллах тухай ойлголт болно. Бодох гэдэг үгийн сэтгэн бодох болон тоо бодох гэсэн агуулга нь миний мэдэх ганц хоёр гадаад хэл дээр бол тусдаа үг байдаг юм билээ. Харин бид бол нэг л үгээр аль аль утгыг нь гаргаад л явдаг. Уг нь тоо бодох гэдэг нь уг үгийнхээ зөвхөн
нэг л утга боловч харин бид сүүлийн үед зөвхөн тоо бодохоос хэтрэхээ байсан юм биш биз?  Өөрөөр хэлбэл “бодлого” гаргаж чадахаа болиод байна уу даа.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг дээ. Бидний бодол ч мөн л бидний хэр хэмжээгээр л хэмжигдэнэ. Бид аль хэр зүйл үзэж, сонсож, уншсан байна тэр хэрээр л бодож сэтгэнэ гэсэн үг л дээ. Хүн ардын ихэнх нь амьдралын өдөр тутмын аахар шаахар зүйлст баригдаад томоор сэтгэж, ихийг бодох сөгөөгүй байна. Идэж уух, өмсөж зүүх гэсээр хоногийг өнгөрүүлж байхад юун сургуулийн реформын тухай бодохтой манатай. Хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөж байгаагаа л их юманд бодно. Өөрөөр хэлбэл бид цалин орлогынхоо хэдэн цаасыг бодсоор үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ талаар далайцтай бодох сөгөөгүй болжээ. Цалин буутал байгаа хэд маань хүрэх нь үү, нэг солих гутал олж авах юмсан, хөл дүүжлэх унаатай болох юмсан, байраа томсгох боломж байна уу, сургалтын төлбөр хэд билээ гээд ер нь тоо л бодоод байх. Энэ удаагийн сургуульд хийгдэх реформ юунд хүргэх болоо, хүүхдийн маань сурах орчин сайжрах уу, ачийн маань цэцэрлэгт юу нь өөрчлөгдөх гээд байна, миний хүүхдийн хүмүүжилд багш нар яаж анхаарч байна, хүүхдийн хүмүүжлийн талаар ямар шинэ ном гарч вэ гээд хөөцөлдөөд явдаг эцэг эх аль хэр олон байдаг юм бол доо? Эцэг эхийн хуралтай гэж зарлахад дээрх зүйлийг бодохоосоо өмнө анги засах мөнгө, хонхны баяр за хэдэн төгрөг нэхдэг бол гээд л мөн л тоо бодоод эхэлнэ. Боловсролын бодлогыг хэн тодорхойлдог вэ? гэж асуувал бүгд л ЯАМ гэж хариулах вий. Гэхдээ энэ нь БОДЛОГО ГАРГАДАГ байгууллага гэдэг утгаар нь бус ердөө л сургуулийн засвар үйлчилгээ, багшийн цалин хөлс гээд ТОО БОДОЖ байдаг гэдэг утгаар нь л хэлээд байгаа хэрэг.    

Томоохон зорилт тавьж байж амжилтанд хүрдэг гэж урлаг соёл, бизнесийн томчууд яриад л байдаг. Ирэх жил хэддүгээр ангид орох, ер нь хэдэн жилийн дараа дээд сургуульд элсэн суралцахаа сайн мэдэхгүй хүүхэд залуус маань яаж ирээдүйгээ төлөвлөн их зорилт өмнөө тавьж, ирээдүйгээ итгэлийн нүдээр харах билээ?  
Хүмүүсийг гурав ангилж үзэж болно, эхний хэсэг нь үйл явцыг удирдан чиглүүлж байдаг, хоёрдахь буюу арай олон хэсэг нь үйл явдлын өрнөлийг ажиглаж байдаг, харин үлдсэн нь буюу олонхи нь ер юу болж буйг ч анхаарах сөгөөгүй байдаг хэсэг. Манай боловсролын тогтолцоо юу болж байна вэ? Яаманд сууж буй хэдхэн хүн л өөрчлөх гэж өөрсдөө ч сайн учраа олохгүй хуумгай шийдлүүдийг гаргаж, энэ нь бөөн бужигнаан үүсгэж, иргэдийн маань нэг хэсэг (багш нар голдуу) гайхашран харж суухад ихэнх иргэд маань ер юу болж буйг ч анхаарахгүй, боловсролын салбарт явуулах бодлого өөрт нь огт хамаагүй мэт аашилж байх юм. УИХ, Засгийн газрын гишүүд ч энэ хоёр дахь бүлэгт л багтана, магадгүй нэлээд нь бүр гуравдахь бүлэгт хамаарна байх шүү. Ах дүүс нь, үр хүүхэд нь эсвэл ач гучаас нь суралцдаггүй хүн хаана байх билээ. Тэгэхлээр боловсролын асуудалд огт хамаагүй хүн гэж байх аргагүй байгаа биз. Элсэнд толгойгоо нуучихаад аюулаас мултарчихлаа гэж үздэг тэмээн хяруул шиг л юм болж байна даа бид чинь. Бид өөрсдийнхөө өмнө хана хэрэм босгочихоод л байгаа болохоос биш хүн бүрт боловсролын асуудал хамаатай, бүр амин чухал хамаатай. 

Нэг орой иртэл тоогоо бодож чадахгүй байна гээд хүү маань уравгар сууж байв. Асуутал өгүүлбэртэй бодлогоо ойлгохгүй байна гэлээ. Миний хүү сайн анхааралтай унш, тэгээд бод гэтэл би уншиж чадахгүй байна шүү дээ гэдэг юм. Уг нь манай хүүхдийг сургуульд ороход худам монгол бичгээр сургахаар болсон юм. Тэрийг нь би уншиж чадахгүй учраас хичээлд нь нэг их тусалж чаддаггүй байлаа л даа. Тэгээд л “анхааралтай уншиж ойлгохыг” хүүхдэдээ зөвлөж байгаа нь тэр. Гэтэл хоёрдугаар ангийн тооны сурах бичиг нь шинэ үсгээр байв. Тэгэхээр тэр маань яаж ч уншиж ойлгох вэ дээ. Сүүлдээ ч тэгээд шинэ үсэг уруугаа шилжицгээсэн. Манай хүүгийн үеийнхэн өөрсдийгөө реформын хохирогчид гэж ярьж байхыг олонтаа сонссон. Ер нь миний хүүхдүүдээс Боловсролын тогтолцооны гажгийн золиос болоогүй хүүхэд нэг ч байхгүй! Гэхдээ би гэртээ л боож үхчих гээд бахираад арга бараад байснаас биш энэ Буруу бодлогыг засах гэж оролдож явсангүй. Бидний ихэнхи маань дээрх ангиллын гуравдугаарт багтдаг учраас л эрхэм түшмэлүүд ингэж их зоригтой тоглоод байгаа юм шүү дээ. 

Хэл соёлоос хамаараад хүмүүсийн сэтгэн бодох төлөв байдал ч өөр байдаг ажээ. Бие хүнийг дээдэлдэг нийгэмд аналитик сэтгэлгээ давамгайлдаг байна. Харин хамт олонд тулгуурладаг нийгэмд бол холистик буюу бүхлээр нь хамрах сэтгэхүй ноёлдог байна. Ухаандаа нэг зураг ажиглалаа гэхэд аналитик сэтгэлгээтэй хүн бол гол дүрсэд л анхаараад орчныг нь нэг их авч үзэхгүй, гол дүрсийг шинж чанараар нь ангилж энэ ангиллынхаа үндсэн дээр түүнээс гарах үр дагаварыг тооцох гэж оролдоно. Аналатик сэтгэлгээтэй хүмүүс хандлагыг тодорхойлохдоо тодорхой зарчим баримталж, шийдвэр гаргахдаа “алтан дундаж”-ийг олох гээд байлгүй ер нь зөвшөөрөх үү, эс зөвшөөрөх үү гэдгээрээ л шийднэ.
Харин холистик сэтгэлгээтэй хүмүүс бол гол зүйлээ бусадтайгаа хэрхэн харилцаатай байгааг авч үзэн үүнийхээ үндсэн дээр дүгнэлт гаргах гэж оролдоно. Энд логик сэтгэлгээ гэхээсээ илүүтэй туршлагадаа тулгуурлаж, тодорхой зарчим баримталдаггүй. Бидний ихэнх л энэ категорт багтдаг болов уу даа. Хүүхэд нь дунд сургууль төгслөө гэхэд шалгалтыг нь гайгүй шиг өгүүлээд “улсын” дээд сургуульд ядвал хувийн ч болтугай нэг сургууль бараадуулах гэж гүйлдэнэ. Тэгээд төгсөхөөр нь юу сурсан, цаашид яах хүсэлтэй байгааг нь сонирхохоосоо илүүтэй “диплом угаах” ажилдаа л орно. Тэгээд тэр дипломыг барьж байгаад ажилд оруулчих “танил”-ын эрэлд гарна. Өөрөөр хэлбэл дипломтой хүн цалин сайтай “цэвэрхэн” ажил хийдэг байсан “социалист туршлага” маань үйлчилсээр байгаа хэрэг. Нөгөө талаар цалингийн тооцоо хийгээд л өнөөх л “тоо боддог” сэтгэлгээ маань үйлчлээд байгаа хэрэг бололтой. 

Ерөнхий сайд С.Батболд дэлхийн шилдэг боловсролын эталонд тооцогддог Кембрижийн боловсролын тогтолцоог  Монголд нэвтрүүлж, Монголын боловсролыг олон улсын төвшинд хүргэх зорилтыг дэвшүүлсэн нь мөн л бидний “тоо бодох” хүслийг бадраалаа. Ус цас шиг англиар ярих хүүхдүүд маань дэлхийн шилдэг дээд сургуулиудад сураад л, төгсөөд дэлхийн том том компаниудад ажиллаад л “ногооныг” хурааж эхэлнэ биз дээ. “Сампин тачигнаад” бүгд л уухай хашгирч эхлэх бололтой. Том зорилт тавьж алсыг харсан шийдвэр гэцгээнэ. Харин үүнийг биелүүлэх боломж бололцоо манайд хэр байгаа билээ дээ. Англи хэлтэй багш нар, сургалтын бааз гээд тэр тусмаа 2017 он гэхэд энэ талаар аль хэр сайжирсан байх вэ? Дэлхийн жишиг ийм гэдэг бүхний амыг тагласан сайхан хэллэг манайд бий болоод удаж байна. 10 жилийн сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэхэд ч ийм л тайлбар хийсэн. 10 дугаар анги төгссөн хүүхдүүд гадаадын дээд сургуульд элсэн орж чадахгүй байна гэдэг бол хангалттай шалтаг лав биш байх. Төгсөгчдийн хэдхэн хувийг гадаадад сургахын төлөө ийм их зардал чирэгдэл, бужигнаан гаргаж хүүхдүүдийн хувь заяагаар тоглон эцэг эх, багш нарын бухимдлыг төрүүлэх шаардлага байсан ч юмуу, үгүй ч юмуу. Гадагшаа явах хүсэлтэй цөөн хүүхдүүд дээд сургуульд 2 жил сураад явах нь харин ч улсад ашигтай байсан байж мэднэ. Хөнгөн хуумгай реформоор хүүхдүүдийн хувь заяагаар тоглож, хагас дутуу гаргасан стандартуудаар хүүхэд, багш нарыг “тамлалгүй”, ул суурьтай  БОДЛОГОТОЙ хөдөлсөн бол болох л байсан.

 
Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 6 + 3 + 3 байхаар баталсан боловсролын хуулийн заалт, 5 + 4 + 3 байхаар тогтоосон мастер төлөвлөгөөний аль нь зөв вэ гэж маргалдах ч хэрэггүй боллоо. Нэгэнт шинэ стандарт мөрдөгдөх юм чинь боловсруулан гаргаж батлуулан мөрдсөн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартад үнэлгээ хийх, үнэлгээгээ хугацаандаа хийсэн эсэх, 12 жилийн сургалтын тогтолцоонд тохируулан шинэчлэх тухайлбал дунд ангиас ямар агуулгыг бага, ахлах анги руу шилжүүлэх талаар маргалдаж өөрөөр хэлбэл БОДЛОГО ГАРГАХ гэж илүү зардал чирэгдэл гаргахаа ч болих бололтой юм.

Бэлэн стандартаар будаа идсэн яамны ажил ихээхэн хөнгөрч боловсролын төсөв буюу нөгөө л цалин мөнгө, сургууль засвараа ярьж байхад амар болж байх шиг. Тэгээд ч манайд боловсролын чиг зорилго үндсэндээ материаллаг шинж төрхтэй, аж ахуйн чиглэлийн ажил болж хувирсан гэж яригддаг биз дээ. Үүнд нь өөрчлөлт орохгүй өөрөөр хэлбэл БОДЛОГО ГАРГАДАГ бус ТӨСӨВ БОДДОГ ажил нь хэвээрээ үлдэх юм чинь яам үүнээс татгалзахгүй л дээ. Харин ч тэр Кембрижийн стандарт бага, дунд боловсролд хэрэгжихэд илүү их мөнгө зарах боломж олдож, БОДОХ ажил ч шаггүй нэмэгдэнэ. Ямар стандартаар бидний үр хүүхдийг сургахыг БОДЛОГО ГАРГАДАГ төрийн байгууллагууд шийднэ. Ингэж шийдэхдээ иргэд бидний саналыг авч, мөн ул үндэстэй, урт хугацаааны тогтвортой БОДЛОГО байгаасай л гэж бид хүлээн харж суугаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн сайхан сургаал үг ч байна.  “Уг асуудлыг бий болгосон тэр хуучин сэтгэлгээгээр шийдвэрлэж  хэзээ ч болдоггүй” гэж алдарт эрдэмтэн Айнштайн хэлсэн байдаг. Байнга өөрчлөгдсөөр учир нь олдохоо байсан боловсролын бодлогыг ахин өөрчлөхийн тулд ёстой долоо хэмжиж нэг огтлох ёстой байх. Гол нь БОДЛОГО маань зөв гарчихвал тоо бодохдоо ч харин нэг санаа зовохгүй улс даа бид чинь, бүх тооцоог тачигнуулаад л гаргачихна.   

Д.Мөнх

Архиваас, 2011.04.27

2015 cialis coupon new prescription coupon printable coupons for cialis
amoxi 750 blog.robard.com amoxi 1000
buscopan wirkung read buscopan hund
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage
procyclidine yovi.info procyclidine dosage
amoxil forte dosage site amoxil paediatric drops chemist warehouse
levitra 10mg a1softec.com levitra
prescription coupon card racindirt.com free prescription cards

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 43
Өнөөдөр 1298
Өчигдөр 5710
Энэ 7 хоногт 5996
Энэ сард 37992
Өнгөрсөн сард 50891
Нийт зочилсон 5855109

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...