Үзсэн тоо: 1203
0
0
Хүүхдээ яаж зөв ойлгох вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11-р сарын 8. Мягмар гариг. asdf
Нярай хүүхдийг нүүр хувирал, биеийн хөдөлгөөн болон дуу авиагаар нь хэрхэн ойлгох талаар мэргэжлийн хүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ толилуулья.

Профессор Манфред Цийрпка бол Герман улсын Хайделбергийн Их сургуулийн эмнэлгийн сэтгэцийн харилцаа судлал болон гэр бүлийн заслын хүрээлэнгийн эмчилгээ эрхэлсэн захирал бөгөөд “Хүүхдийн сэтгэл зүй ба сэтгэцийн эмгэг судлал”сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Велт-Онлайн: Даарсан ч юмуу, халууцсан ч юмуу, өлссөн үү эсвэл бие нь эвгүй оргиод байгаа юмуу ер нь нярай хүүхэд юунаас болоод уйлаад байгааг яаж мэдэх вэ?

Цийрпка: Юунаас болоод буйг эцэг эхчүүд туршиж үзэж байж л мэднэ дээ. Хүүхэд юунаас болоод байгааг эхний гурван сард нь ямар ч эцэг эх мэдэх арга байхгүй. Тэр хүүхэд нүүрний болон биеийн хөдөлгөөнөөрөө юу гэх гээд байгааг судалж мэдэх л хэрэгтэй болно.

Велт-Онлайн: Тэгээд л хүүхэд нь ганцаардаад байгаа юмуу эсвэл ганцаараа байхыг хүсэж байна уу гэдгийг ялгаж мэддэг болох уу?
Цийрпка: Хүүхэд нь анхаарч байгаа бол нүдээрээ харилцана. Ядарчихсан тиймээс харилцах сонирхолгүй байгаа бол толгойгоо эргүүлэн нөгөө тийшээ харна.

Велт-Онлайн: Бүх л хүүхэд адилхан ингэдэг гэж үү?  
Цийрпка: Тийм ээ ер нь төстэй, мэдээж янз бүр байна л даа.

Велт-Онлайн: Хүн бүр ойлгохоор дохио гэж нярай хүүхдэд байх уу?
Цийрпка: Нийтлэг гэгддэг дэлхийн хаана ч ижил дохио бий л дээ, тухайлбал эвшээх байна. Нярай хүүхэд инээгээд, сарвагнаад байвал тэдэнд аятайхан байна гэдэг нь хэнд ч илэрхий.

Велт-Онлайн: Ойлгоход юу нь хэцүү байдаг вэ?  
Цийрпка: Их амархан өөр зүйлд анхаарал нь татагдаад мөн амархан ядраад байгаа нялх хүүхдийг ойлгоход хэцүү. Ердөө л анхаарах хугацаа нь хэтэрчихсэн учраас л нярай хүүхэд маань толгойгоо эргүүлсэн ч байж болох. Гэтэл үүнийг хүүхэд маань надад дургүй юм байна гэж эх нь ойлгож ч болно.

Велт-Онлайн: Яахаараа зарим эцэг эхчүүд хүүхдээ ойлгож сураад зарим нь чаддаггүй байнаа?
Цийрпка: Ер нь бараг ихэнх эцэг эхчүүд нярай хүүхдээ зөнгөөрөө ойлгодог. Заримд нь хүнд байх нь бий л дээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээг хэр сайн ойлгож хүлээж авна, тэд яаж үүнийгээ илэрхийлэхээс л бүх зүйл шалтгаална. Зарим нэг эцэг эхийн хувьд хүүхэд насных нь дурсамж дундуур нь орж ирээд тэдний ойлголтыг төөрөгдүүлээд байдаг тал бий.

Велт-Онлайн: Жишээлбэл яаж?  
Цийрпка: Тухайлбал хүүхдээ хөхөх болгонд нь л ховдоглож байна гэж бодоод байдаг ээж байж болно. Магадгүй тэр эх өлсгөлөн байдаг байсан байж болох. Тэгэхлээр хүүхдээ хэт их эрхлүүлээд байна уу даа гэсэн айдас энэ эхэд төрнө.  Гэтэл эхний гурван сард нь хүүхдийг эрхлүүлж цамаан загнуулж сургана гэсэн ойлголт байхгүй л дээ.

Велт-Онлайн: Та ер нь яаж нярай хүүхдийг ойлгож сурсан бэ?
Цийрпка: Бид гурав хүртэлх насны хөхүүл болон нялх хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөг найман жил өгч ирлээ. Учиргүй уйлсан, унтаж чаддаггүй эсвэл хөхүүлэхдээ ч юмуу хооллохдоо асуудалтай хүүхдүүдийг л энд авчирдаг. Энэ юунаас болоод байна, асуудалд яаж хандах вэ гэдгээ тогтоохын тулд бид видео бичлэг хийн ажилладаг. Ухаандаа нэг удаа хооллохыг нь видеонд бичиж аваад юу нь болж байна, юу болохгүй байна гэдгийг задлан шинжилж үздэг. Үүнийг харсан эцэг эхчүүд юу хийх ёстойгоо нилээд тохиолдолд өөрсдөө таньж авдаг л даа, тухайлбал хүүхэд нь удаан зажилдаг ч байдаг юмуу. Энэхүү задлан шинжлэх аргаар мөн түүнчлэн асуудалтай гэр бүлүүдээр зочилж видео бичлэг хийдэг “хэн ч торны цоорхойгоор гоожихгүй” төслийн хүрээнд бид их зүйл сурч авсан. Энэхүү ажиглалтуудаа дараа нь шинжлэх ухааны шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэдэг.

Велт-Онлайн: Та өөрөө хоёр хүүтэй. Та анхнаасаа л хүүхдүүдийнхээ дохиог зөвөөр ойлгож чадаж байсан уу?
Цийрпка: Эцэг эх бүрт л эхэндээ хэцүү байдаг, бидний ч хувьд адилхан. Одоо мэдэж буй зарим нэг зүйлийг тэр үед мэдэж байсансан бол ч бидэнд олон л зүйл илүү хялбар байх байлаа даа.

Велт-Онлайн: Ийм учраас л та нар “Нялх хүүхдийг ойлгох” төслөө боловсруулсан уу?
Цийрпка: Яг бидний өөрсдийн туршлагаас болоод гэж хэлэх нь ч хаашаа юм бэ дээ уг нь бол манайхаас зөвлөгөө авахаар ирдэг зарим гэр бүлийнхний байдлыг харж байгаад л ингэж шийдсэн юм л даа. Хүүхдээ яаж сайн ойлгож болохыг заагаад өгвөл эцэг эхчүүдийн хувьд ажил нь их л хөнгөрөх юм. “Нялх хүүхдийг ойлгох” төслийн хүрээнд бид эх баригчид,сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн эмч нарт сургалт явуулдаг ба тэд дараа нь эцэг эхчүүдэд сургалт явуулдаг. Эцэг эхчүүд энэ сургалтаар амьдралын эхний сарууддаа хүүхэд хэрхэн бойждог тухай мэдэж авдаг. Зураг болон богино хэмжээний видео бичлэгүүдийн тусламжтайгаар тэд хүүхдийн дохиог ойлгож сурна. Энэ нь үл ойлголцлоос сэргийлж, хүүхдээ илүү сайн ойлгоход нь тусалдаг юм.

Велт-Онлайн: Хүүхэдтэйгээ зөв харьцаж буй эсэхдээ олон аав ээж нар итгэлгүй байдаг. Юу хэрэгтэй болохыг нь жаал туршаад үзвэл энэ нь хүүхдэд муугаар нөлөөлөх үү?
Цийрпка: Бүгдээрээ л туршаад байх хэрэгтэй! Учир нь маш олон дохиог амархан ойлгож тайлбарлах боломжгүй. Хүүхэд нь юу хүсч буйг эцэг эхчүүд сайн ажиглах л хэрэгтэй. Хүүхэд дэргэдээ байлгах гээд байна уу? өөртэйгээ яриулах гээд байна уу? Хөлийг нь гижигдээдэхвэл яаж байна вэ? Ингэж байж л хүүхдээ ойлгодог болно.

Велт-Онлайн: Ингээд ч эцэг эх зөв ойлгохгүй бол одоо яах билээ?  
Цийрпка: Эцэг эхчүүд хааяа буруу хандлаа ч гэсэн хүүхэд учраа олоод л байна. Харин үргэлж л ингээд байж болохгүй. Хүүхдийнхээ өгч буй дохиог эцэг эх нь тодорхой хэмжээгээр зөвөөр ойлгож байгаа гэдэг нь л чухал бөгөөд ийм болохоор хэрэгцээг нь хангаад байх болно гэдгийг хүүхэд мэдэрнэ. Энэ нь хүүхдийг эцэг эхэд уяж өгч, энд би найдвартай гарт байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.

Ц.Даланцагаан

Архиваас, 2011 оны 5-р сарын 25

drug coupons eblogin.com discount prescription drug card
ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
motilium notice motilium eureka motilium 1mg/ml
detrol distroller detrola record player
clopidogrel bloedverdunner clopidogrel maagbescherming clopidogrel 75
drug coupon card asindia.in drug prescription card
coupons for cialis open cialis coupons and discounts

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 21
Өнөөдөр 531
Өчигдөр 1000
Энэ 7 хоногт 0
Энэ сард 23364
Өнгөрсөн сард 28709
Нийт зочилсон 5758090

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...
    зочин
    Цэцэрлэгийн дарга нар сарын цалинтай чөлөө авдаг юмуу. Бүтэн сар ажлаа...
    Зочин
    Орхон аймгийн 1цэцэрлэгийн эрхлэгч нямсүрэн 300.000төгрөг авч хүүхэд ц...