Үзсэн тоо: 2083
5
1
Сурах бичиг урах бичиг болжээ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 3-р сарын 17. Пүрэв гариг. asdf
Бид бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” цагийн хөтөлбөрийн зорилго, агуулга, сурах бичгийн судалгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байна. Гэтэл дээрх сурах бичгүүд хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүй болон найруулга зүй, зөв бичих зүйн ихээхэн алдаатай байсан нь сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байна.
Бид энэ талаар БСШУЯ-д олон удаа хандаж албан тоот хүргүүлж байсан ч хүлээн аваагүй тул УИХ-ын дарга З.Энхболдод 1-5 дугаар ангийн Иргэний боловсролын хичээлийн сурах бичигт дээрх алдааны талаар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/102 албан тоот хүргүүлсэн билээ. 


2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Л.Ламбаагаас БСШУ-ны сайд Л.Гантөмөрт манайхаас тавьсан хүсэлтийг уламжлан: 
“...Энэ асуудлаар танай яаманд удаа дараа хандсан боловч тодорхой хариу аваагүй байна. Хавсралтаар ирүүлсэн сурах бичгүүдэд хийгдсэн засваруудаас үзэхэд эргэж харах, засч залруулах зүйл байгаа нь тодорхой байна. Иймд тухайн сурах бичгүүдтэй холбоотой ирүүлсэн саналуудыг судалж тайлбар, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой саналыг хавсралтаар ирсэн сурах бичгийн хувилбарын хамт ирүүлнэ үү. Хувийг Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбатад” гэсэн 16/1164 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг.  

Гэтэл өнөөдрийн байдлаар 2014 оны хэвлэлт дээрх алдаанууд 2015 оны сурах бичигт ямар ч засваргүйгээр хэвээр байгаа төдийгүй 2016 онд хэвлэгдэх сурах бичгүүд ч мөн адил засваргүй гарах болоод байна. 

Дээрх байдлаас харахад биелэлтгүй, гүйцэтгэлгүй бичиг цаасыг бие биедээ даатгаад, хоорондоо шидэлцэж байх зуур хүүхэд багачууд маань хохирч сууна. Бид үнэний төлөө, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө гараа хумхиж суусангүй 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн /ёс суртахууны унших эх/ бүхий “Иргэний боловсрол” нэртэй сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, хууль тогтоомж стандартад нийцсэн байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан болно. 
Сурах бичгүүдийн алдааг жишээ татан орууллаа. 

Жишээ 1. Иргэний боловсрол 1-р анги








Жишээ 2. Иргэний боловсрол 2-р анги 




Жишээ 3. Иргэний боловсрол 3-р анги 




Жишээ 4. Иргэний боловсрол 4-р анги 





Жишээ 5. Иргэний боловсрол 5-р анги 

51-р нүүр:



10-р нүүр:





coupons for cialis printable prescription discount coupon cialis coupons online
cialis coupon lilly prescription coupon coupon for cialis
cialis coupon code site cialis discount coupons online
detrol distroller detrola record player
inderal engorda inderal generico inderal comprar
[ 1 ] зочин202.21.112.XXX
2016 оны 3-р сарын 21. Даваа гариг.
"Үхэр тэргээр туулай гүйцнэ" эхийн дээрх 2 мөр нь бас л шашны агуулгатай гэж болохоор юм биш үү. "....Буруу санаатай хүнд БУЯНЫ ГЭРЭЛ тусдаггүй" гээд. 5-р ангийн хүүхэд буяны гэрэл энэ тэр гэж ойлгох уу? Яагаад ийм сонин сонин эх түүж оруулаад байдаг юм бол. Уламжлал гэхээр л шашин гээд ойлгочихдог юм уу хаашаа юм. Арай дэндүү дэндүү сонголтууд байна шүү бас

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 44
Өнөөдөр 240
Өчигдөр 973
Энэ 7 хоногт 1085
Энэ сард 17843
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5228872

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...