Үзсэн тоо: 776
1
ХҮҮХЭД ӨӨРӨӨ СУРАЛЦДАГ УУ ЭСВЭЛ ТОМЧУУД ТЭДНИЙГ СУРГАДАГ УУ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2016 оны 2-р сарын 17. Лхагва гариг. asdf
Манай цэцэрлэгийн багш нар “хүүхдэд их л зүйлийг зааж байвал сайн” гэсэн хуучин хандлагаасаа салахыг хичээсээр  байна. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд гарсан нэгэн материал (1)-ыг нийтэллээ. 
Ханс-Ёоахим Лиевен (Hans-Joachim Laewen) өнөөг хүртэл бид сургалт (боловсрол)-ыг нэг бол мэдлэг эзэмшүүлэх “мэдлэгээр сав дүүргэх” эсвэл чадвар эзэмшүүлэх “үндсэн чадваруудаар сав дүүргэх” гэсэн хоёр чиглэлээр өрөөсгөлөөр ойлгож ирсэн. Өрөөр хэлбэл сургалтыг бид гадны нөлөөлөл талаас тодорхойлж ирсэн гэсэн үг.
Суралцана гэдэг бол тухайн субьектын асуудал. Лиевен суралцах үйлийг хүүхдээс өөрөөс нь тухайлбал, түүний өөрийнх нь идэвх, хорвоо ертөнцийг таньж мэдэх гэсэн зүтгэл чармайлт, үйл гүйцэтгэх чадвараас эхлэн харсан. Ийнхүү тэрээр суралцахуй бол нэг талаас өөрийнхөө ертөнцийг бүтээх (энэ нь юу вэ гэхээр, судалж, мэдэрч, эрэгцүүлэн бодсоноор хорвоо ертөнцтэй танилцах, эзэмдэх), нөгөө талаас өөрөө өөрийгөө бүтээх (суралцах гэдэг бол хувь хүний цөм асуудал гэж хэлж болно) үйл явц гээд хүүхдийн өөрийнх нь талыг суралцахуйн гол зүйл хэмээн үзсэн. Тэрбээр эцсийн эцэст бид хүүхдийг сургасан гэж үзэхгүй харин хүүхэд бол томчуудын чиглүүлэлт дэмжлэгээр өөрөө суралцдаг гэжээ.
Ийнхүү боловсрол эзэмшинэ гэдэг бол хүүхэд ба томчууд хоорондын хамтын үйл бөгөөд энэ явцад өрөө тасалгааны зохион байгуулалт, тохижилт, тухайн цаг үеийн үйл явдал, цагийн хуваарилалт, харилцан ярилцах зэрэг тэдэнтэй харилцах харилцаа, сэдвийн сонголт, сэдэв сонгохдоо хүүхдийн гаргасан санаан дээр тулгуурлаж буй байдал зэрэг хүүхдийг хүрээлж буй орчноор дамжуулан томчууд хүүхдийн хүмүүжилд илүүтэйгээр нөлөөлж болдог. 
Бага насны хүүхэд ойр дотны хүнтэйгээ дотны харилцаатай байх мөн дээрээс нь тухайн зүйлтэй бүхий л мэдрэхүйгээрээ харьцах, ингэснээрээ өөрөө туршлага хуримтлуулах боломжтой байх нь сургалт бүтэмжтэй явагдах үндсэн суурь нь болно. Хүүхдэд өөрөө үйл гүйцэтгэх боломж олгох нь томчуудын үүрэг юм.  
Бүтээгч (суралцагч) хүүхэд гэж хэн бэ?
    Тэд төрөхөөсөө л эхлэн “судлаачид” байдаг.
    Тэд өөрийнхөө эрч хүчээр орчин тойрноо судлан, хорвоо ертөнцтэй танилцдаг.
    Нийгмийн харилцаанд дахь туршлага дээрээ тулгуурлан тэд хорвоо ертөнцийн талаарх мэдлэгээ өөрөө бүтээдэг.
    Тэд үйл гүйцэтгэх чадвар, ойлголт авахын төлөө өөрсдөө ямагт тэмүүлж байдаг.
    Бүхий л мэдрэхүйнхээ тусламжтайгаар туршлага хуримтлуулж байх нь тэдэнд нэн чухал хэрэгцээтэй.
    Тэд өөрийнх нь онцлогийг хүлээн зөвшөөрч байгааг, найз нөхөдтэйгээ хамтдаа асуудлыг шийдэж байгаагаа, ёс зүйн талаасаа зөв юм байна гэдгийг ямагт мэдэрч байх нь чухал.
Тэрбээр "Суралцахуй гэдэг бол төрөхөөс эхэлж, амьдралынх нь турш үргэлжилдэг, хувь хүний амжилтыг илтгэгч бүтээлч үйл. Суралцахуй бол өөрөө суралцах үйл явц" гэж эцэст нь тодорхойлжээ.
 
Нэгэн жишээ: Аав гурван нас хагастай хүүтэйгээ хоолныхоо ширээнд суув. Хүү тавган дээр байгаа баншаа “нэг-хоёр-гурав-дөрөв-тав-зургаа-долоо” гэж тоолж гарлаа. Хүү нэг банш идчихээд дахиад л “нэг-хоёр-гурав-дөрөв-зургаа-долоо” гэж тоолов. Аав нь “чи тав гэж тоолохоо мартчихлаа ш дээ” гэхэд хүү аавдаа “Үгүй би мартаагүй ээ, “тав” миний гэдсэн дотор байгаа” гэж тайлбарлав.
                                                                                                                                                                          

                                                                                                                                                                        



                                                                                                                                                                                 П.Жаргал
                                                              
                                                                            


                                                                                       

coupons for cialis printable prescription discount coupon cialis coupons online
discount drug coupons link discount prescription drug card
discount card for prescription drugs mha.dk coupon for free cialis
cialis coupon code coupons for prescriptions cialis discount coupons online
buscopan wirkung read buscopan hund
divalproex sodium solluna.somee.com divalproex sod er
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 40
Өнөөдөр 1561
Өчигдөр 2253
Энэ 7 хоногт 5840
Энэ сард 22787
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5423615

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье