Үзсэн тоо: 313
0
0
Монгол болон Герман бодлогын зөрүү
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11-р сарын 7. Даваа гариг. asdf
Олон улсын жишигт хүрэх тухай манай дарга нар ярих их дуртай. Харин юуг нь тэндээс авах юуг нь орхих тал дээр бол тэд их сонголттой хандана. өөрсдөдөө хэрэгтэйг нь аваад, жаахан халгаатай юм гэж үзвэл хав дарчихна. Харин ямар нэг зүйл өөрчлөх гээд эсэргүүцэлтэй тулах юм бол шууд л олон улсын жишиг гээд л дайрчихна. Учрыг нь гаргаад тайлбарлаж чадахгүй, юу хийж буйгаа өөрсдөө ч сайн ухаараагүй аль эсвэл хийж буй зүйлдээ итгэл муутай хүмүүсийн л ажил байх. Боловсрол болон шинжлэх ухааны талаар Германы Засгийн газрын явуулдаг бодлого дэлхийн хэмжээнд аль хэр сайндаа ордогийг мэдэхгүй. Харин манайхаас бол ёстой хол зөрүүтэй гэдгийг дараах хэдхэн харьцуулалт харуулж байна. Бид бусдыг заавал даган хуулбарлаад байх албагүй ч өөрсдийгөө хаанахан хавьд явааг мэдэхийн тулд бусадтай харьцуулж байх нь зүгээр болов уу.

2010 онд ХБНГУ Боловсрол болон шинжлэх ухаан, судалгааны ажилд нийтдээ 224.000.000.000 буюу 240 тэрбум евро зарцуулжээ. Үүнийг хүн амд нь хувааж үзвэл нэг хүнд 3000 евро ноогдоно гэсэн үг. Улс хувийн хэвшил нийлээд энэхүү зардлыг гаргасан.
БСШУЯ-ны жилийн зардал 2009 оны байдлаар 431 тэрбум төгрөг болсон. Энэ нь нэг хүнд 160000 төгрөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Германд Боловсрол болон шинжлэх ухаан, судалгааны ажилд зарцуулж буйгаас бараг 34 дахин бага. 

Боловсролын салбарын шинэчлэлд ихэнх мөнгө нь зарцуулагдаад буй тул иргэдэд ач холбогдол нь сайн харагдахгүй бухимдуулаад буй аж. Багш нарын тоо мэдэгдэхүйц нэмэгдэхгүй, гэхдээ Герман улс ерөнхий боловсролын сургууль болон Их дээд сургуулийнхаа тогтолцоог өөрчилж буй тул үүнд ихээхэн зардал гарч буй юм байна. Дунд сургууль нь хэд хэдэн шаталбартай байсныг нэгтгэн нэг тогтолцоонд оруулж байгаа аж. 
Манайд боловсролд реформ хийж байна, хийнэ гээд л бужигнуулаад байгаа ч зарцуулдаг мөнгө нь хуучин аргачлалаараа л яваад байдаг.
Дээд сургуулиудын хувьд байдал хүндэрч буй гэнэ. Тухайн жил төрөгсдийн бараг 46% нь дээд сургуульд сурч байгаа нь урьд хожид байгаагүй их тоо гэнэ. 2005 он гэхэд 37%-тай л байж л дээ. Энэ хувь өссөнд улс төрчид сэтгэл хангалуун байгаа хэдий ч үүнийг дагаан асуудал бас их байдаг байна. 

Сургуулийн хуучин тогтолцооны зөрүүнээс болж энэ жил бараг хоёр дахин олон хүүхэд дээд сургуульд элсэх төлөвтэй байгаа аж. 2016 он гэхэд л ахлах ангид суралцах хугацаа бүгд адил болох юм. Энэ нь манайх шиг үсэргэж анги дэвшүүлснийх биш, харин хоёр өөр тогтолцоо зэрэгцэж явснаас үүдэлтэй. Боловсролын реформыг гэнэт л шийдээд бужигнуулдаггүй, зугуухан хийж шаардлагатай бол шинэ хуучин тогтолцоог зэрэгцэн ажиллуулдаг юм байна. 

Ингэж магадгүй байсан тул 2020 он хүртэл дээд сургууль хөгжүүлэх хөтөлбөр баталж хэрэгжүүлжээ. Ихэнх герман хүүхдүүд мэргэжилтэй болж авахыг (манайхаар бол сургалт үйлдвэрийн төвүүдэд сурч) илүүд үздэг тул төлөвлөгөөг хуучин туршлагадаа тулгуурлан хийжээ. Гэтэл одоо хүүхдүүд дээд сургуульд суралцах сонирхол ихэссэн нь асуудал үүсгээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл дээд сургуулийн багтаамж хүрэхгүйд хүрч эхэлсэн. Оюутны цунами гэсэн ойлголт ч гарч ирж. Гэвч хүн амын төрөлт багассантай холбоотойгоор 2020 оноос хойш оюутны тоо нэмэгдэхгүй гэж тооцож буй тул дээд сургуулийн оюутны тоог хэтэрхий ихээр нэмж бас болохгүй байгаа аж. 

Манайд жилд дунджаар 60000  хүүхэд төрдөг. 170126 оюутан одоо сурч байгаа. 18-21 насныхан 25000-28000 байдаг юм байна. Ойролцоогоор 42-47% нь дээд сургуульд элсдэг бололтой юм. 
Математик байгалийн ухааны чиглэлийн мэргэжлээр суралцах тоог төрөөс илүүтэй дэмжиж, одоо ч хангалттай боловсон хүчин бэлтгэгдчихээд буй хэл, соёлын болон эдийн засаг түүнчлэн хуулийн салбарт нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж буй юм байна.
Манайд бол энэ талаар зохицуулалт алга. Сургалтын баазад зардал бага, хүүхдүүд сонирхож буйг нь далимдуулаад баахан эдийн засгийн чиглэлээр сургуулиуд ажиллаж, дипломтой худалдагч л бэлдэж байх шив. 

2009 оны байдлаар Германы Их сургуулийн нэг профессорт 64,1 оюутан ноогдож буй нь тааруу үзүүлэлт гэж үздэг ажээ. Америкт энэ үзүүлэлт 10:1 байдаг ба Германууд үүнд хараахан хүрэх боломжгүй гэж үзэж буй. 
БСШУЯ-ны мэдээгээр бол 2010-11 онд манайд 1010 профессор, 945 дэд профессор, 1703 ахлах багш ажилласан байна. Нийтдээ 7667 багш ажиллах ёстойгоос 7183 ажилладаг аж. Германы шалгуураар бол манай дээд боловсролд 2656 профессор ажиллах ёстой болох ба америкийнхаар бол бүр 17000 профессор шаардлагатай болно.
Хойтон жилийн наадам ч хол байна даа гэдэг шиг л юм даа. Дээд боловсролын тогтолцоо маань жархан жилийн түүхтэй гээд бодвол бас ч чамлахаар зүйл биш л дээ. Хүрсэн түвшиндээ сэтгэл ханаад эсвэл бид тэднээс муу байна гэж гонгинцгоолгүй урагшаа харж, зорилгоо тодорхойлоод шийдвэртэй ажиллах цаг. Бусдын чадаад байгаа юмыг яагаад бид чадахгүй гэж? 

Д. Мөнх

2011 оны 7-р сарын 07, администратор, Архиваас.

drug coupons free printable cialis coupons discount prescription drug card
discount card for prescription drugs go coupon for free cialis
aida club go aidaprima
nolvadex 20mg nolvadex nolvadex forum
prescription coupon card racindirt.com free prescription cards
coupon for free cialis click printable cialis coupon
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 65
Өнөөдөр 1230
Өчигдөр 5710
Энэ 7 хоногт 6017
Энэ сард 37924
Өнгөрсөн сард 50891
Нийт зочилсон 5855041

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...