Үзсэн тоо: 312
0
0
Харилцааны код
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11-р сарын 7. Даваа гариг. asdf
Ганцаараа амьдрах уу, хүний сайн хань болох уу аль эсвэл тааралдсантайгаа хөтлөлцөж гүйсэн хөнгөн нэгэн болох уу гэдэг нь ерөөсөө тухайн хүний хүүхэд насандаа олж авсан харилцааны стилээс нь хамаардаг байна. Хүн бүр хүүхэд насандаа хүнтэй харилцаа холбоотой байх өөрийн гэсэн арга барил олж авч энэ нь насан турш нь түүний хань ижилтэйгээ хандах хандлагад нөлөөлж байдаг ажээ. 

Анхны дурлалаа насан туршдаа санаж явдаг хүн байхад нэг хүнтэй ойртож дотносоод хагас жил болов уу үгүй юү салж оддог хүн ч байх. Дөнгөж сээтгэнэж эхэлснээ уулзаж ч амжилгүй зугтаж оддог хүн ч байдаг. Тэгэхлээр хүмүүс хоорондын харилцааг тодорхойлж байдаг өөрөөр хэлбэл ер нь л нэг хэв загвараар давтагдаж байдаг нэгэн төрлийн тусгай код байж таарах нь.
Судлаачид энэхүү кодын нууцыг тайлахыг оролдсоор. Өөрийн ойр дотны хүмүүстэй нэн ялангуяа хүүхэд насандаа харилцсан туршлагаасаа тодорхой нэг үлгэр загвартай болж авдгийг зан харьцаа судлаачид болон сэтгэл зүйчид тогтоосон гэж нөхрийн хамт хүн хоорондын харилцааны талаар судалж алдаршсан Германы эрдэмтэн Карин Гроссманн үзэж байна. Аюултай нөхцөл байдалд орох юмуу эсвэл сэтгэл зүйн зөрчилтэй зүйл болоход энэхүү тогтоож авсан код нь идэвхжиж, тодорхой хандлага болон илэрдэг байна. Гэр бүлийн хоёр эрдэмтэд хоёр ч урт хугацааны судалгаа хийсэн ажээ.
Төөрөгдөл, үл ойлголцол, сэтгэл зүйн стресс гээд олон хүний хувьд нэг л далд хүчин удирдаад байх шиг харилцааных нь байдал нэг л ойлгомжгүй болж өнөөдөр аз жаргалдаа бялхаад маргааш болохоор сэтгэлийн зовлонд ороод л ер учраа олохоо байж орхидог. Ер нь юу болоод байгаагаа зарим нэгэн бүр өөрөө ч тодорхойлж чадахгүй байдалд ордог.
Харин хүн хоорондын харилцааны судалгаа нь үүнд хариу өгдөг. Энэхүү онолоор харилцааны хэд хэдэн загварыг ялган авч үздэг ба тухайлбал Гроссманны гэр бүлийн хоёр дараах ангиллыг хийсэн байна. Үүнд Итгэлтэй, Зайлсхийгч, Зууралдагч гэж ялгаж үзжээ. Энэ гурван төрлийн аль нэг нь дагнасан хүн гэж байдаггүй ба аль нэг төрөл нь давамгайлж бусдаас нь мөн харагдаж байдаг байна.
„Бүсгүйчүүд намайг овоо гайгүй гэж үзэх нь надад их сайхан санагддаг” гэж 38 настай Михайл М. гэдэг хүн яриад харин тэд “сэтгэлээ илэрхийлэх” оролдлого хийвэл шууд зугтаачихдаг гэжээ. Гэхдээ энэ бол “нялх байхад минь суулгаж өгсөн араншин маань байх” гэж тэрээр таамаглаж буй ажээ. Түүний ээж эв найртай байхад хэт их анхаардаг, хэрүүл маргаанд орохгүй хэрвээ ингэхээр болбол шууд л бултахыг түүнд үлгэрлэн харуулдаг хүн байжээ.

Насанд хүрсэн эр хүүхнүүдтэй учраа олж чадахгүй байгаа нь тэгэхлээр эхээс нь болж буй хэрэг үү? Хожмын харилцааны төлөв байдлын суурь нь хөхүүл үед нь тавигддаг болохыг хүн хоорондын харилцааны судалгааг үндэслэгчдийн нэг америкийн эрдэмтэн Жон Боулби 50-иад оны үед олж тогтоосон.

Шинээр төрсөн хүүхдэд тэр арчаагүй амьтныг хооллож ундалж, хамгаалж, асарч байх ойр дотны хэн нэгэн итгэлт хүн байж л амьдарч чадах ба энэ нь голчлон эх нь байдаг гэж тэрээр сургасан.

Ийм учраас дөнгөж төрсөн нялх хүүхэд хүнийг өөртөө ойр дотно байлгахыг хангах стратеги боловсруулдаг. Эвгүй санагдаад эхэлбэл тэд уйлна, айх юму өлсвөл орилж эхэлнэ. Хожмоо эхээсээ зуурч, түүнийгээ даган гүйнэ.
Хүүхэд өөрийн хүлээлтээ эргэж хянаж үзэх замаар эх хүүхэд хоорондын харилцааны тогтолцоо үүснэ. Энэ хүн аль хэр хурдан бөгөөд аль хэр найдвартайгаар миний хүсэлтийг биелүүлж байна вэ? Энэ бүхэн биелж байвал хүүхдийн сэтгэл зүй тогтворжиж, улмаар тун итгэлтэй нягт харилцаа үүснэ. Ахин дахин гомдоогоод байвал айх болон үл итгэх байдал ноёлж найдваргүй харилцааны хэлбэр үүснэ.

Гэр бүлийн хоёр Гроссманн нар 100 гаруй гэр бүлийг хоёр удаагийн урт хугацааны судалгаагаар ажиглажээ. Хүүхдийг төрөхөөс эхлээд 20-22 настай болтол нь эцэг эх болон эх үрсийн хоорондын байдлыг судалж үзэж. Аав ээж нар хөгжлийн аль үед нь ямар нөлөө үзүүлж буй болон багш, эмээ өвөө, эгч дүүсийн нөлөө ямар байдгийг тэд судалжээ. Тэд мөн энд гардаг эрсдэл болон үүнийг эргүүлж засдаг эерэг нөлөөллүүдийг ч судалсан байна.

Тухайн хүний хожмын өдөр амьдралын ханийн хувьд ямар хүн болох нь амьдралынх нь эхний хэдэн сард л шийдэгддэг тул эцэг эхчүүд маш их хариуцлага үүрдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. „Хамгийн эхний ойр дотно хүн суурийг нь тавьж өгдөг. Дараагийнх нь үүн дээрээ суурилагддаг” гэж Карин Гроссманн үзэж байна. Энд гарсан алдааг хожим “тодорхой хүрээнд” л жишээлбэл тун анхаарал сайтай багш эсвэл хайртай дотно эмээ нь л засаж чадна.

Хүүхэд бүрийн хувьд эх нь хамгийн чухал хүн байх албагүй л дээ. Аав нар бол нэг их нялуурч нялхамсаад байхгүй ч тэд хүүхдээ аз туршихад нь зоригжуулж, шинийг эрэлхийлэхэд нь урам хайрлаж, хэрэгтэй үед нь тусалдаг байх ёстой өөрөөр хэлбэл түүний итгэлт нөхөр нь байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамт тоглох нь нэн чухал нөлөөтэй гэж тэд үзжээ. Гол нь энэ бүх амжилтанд хүүхэд өөрөө хүрлээ гэж мэдрэх нь их чухал гэнэ. Эцэг хүний ийм нарийн мэдрэмж нь хүүхдийн хожмын амьдралд нөлөөлсөөр байдаг ажээ. Хүүхдээ өөрөөсөө холдуулдаг аав нар л асуудал үүсгэж байна гэж сэтгэл судлаач Лотте Көөлер үзсэн байв. Хань ижилгүй хүмүүсийн тоо улам өсөх хандлагатай байгаа ба энэ нь хүүхэд салалтын зовлонг үзэж туулах, эцэг эхийн аль нэгтэй нь хоёулахнаа амьдрахад хүргэж байна. Энэ нь цаашдаа гинжин урвалаар явах аюултай гэж судлаач үзжээ. Найдвартай холбоотой хүн байхгүй ээж нар эсвэл аав нар энэхүү дутагдлаа хүүхдэдээ дамжуулах магадлал тун өндөр байдаг байна. Найдвартай харилцаанд байгаа эцэг эхчүүд энэхүү харилцааны хэв маягаа ихэнх тохиолдолд үр хүүхэддээ өвлүүлэн үлдээдэг. Өөрөөр хэлбэл салсан гэр бүлийн хүүхэд хожмын хайр сэтгэлийн харилцаандаа эрсдэлтэй нэгэн болон өсдөг байна.

“Хайрыг жаргалтай байлгах дүрмүүд” номондоо Пиерре Франк 11 настай байхад аав ээж нь салснаас өөрт учирсан зовлонгоо бичихдээ яагаад чухам хайртай хоёр хүн ердөө ч хамтдаа амьдарч чадахгүй болдогийг ойлгохгүй байлаа, энэ тухай өнөө ч бодсоор байдаг гэж бичжээ. Гэр бүлтэй байх гэсэн хүслээ биелүүлэх гэж тэрээр сургуулиа ч төгсөлгүй гэрлэж байж.

Гэр бүл салалтаас гадна байнгын хэрүүл уруул, ядуурал, орон зайн болон гэр бүлийн явцуурал, эцэг эх гэмт хэрэгт холбогдох, сэтгэлээр унасан эх, ойр дотнын хүн нас барах, дотуур байранд амьдрах гэх зэрэг харилцааны кодонд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ба энэ бүгдийг дэс дугаарлаж ялгах арга байхгүй, аль эрсдэл нь гэхээсээ илүүтэй аль хэр олон эрсдэл давхцах нь их нөлөөтэй.

Асар хүнд дарамтанд байх боловч аз жаргалтай байдаг хүүхдүүдийг өмнө нь судлаачид учрыг нь олдоггүй байв. Найдвартай, хайртай хүний халамжинд буй хүүхэд муу нөлөөнөөс хамгаалагддаг болохыг хүн хоорондын харилцааг судлагчид тогтоогоод байна. Гурваас дээш эрсдэлтэй нөлөөнд орсон хүүхдүүдийн 75%-д нь хандлагын доголдол ажиглагддаг бол тэдэнд хайртай хүнийхээ хамгаалалтанд байх боломж олдвол дөнгөж 25%-д нь л ийм зүйл ажиглагддаг байна.

Харилцааны код зөрчилдөхөөрөө хайрын зовлонд унагадаг байна. Итгэлтэй, Зайлсхийгч, Зууралдагч

Тухайлбал Зайлсхийгч, Зууралдагч хоёр бол тун таарамжгүй гэж нийгмийн сэтгэл зүй судлаач Ханс Вернер Бийрхоф үзэж байна. Зайлсхийгч бол ихэвчлэн ихэд амжилттай яваа ковбой маягийн хүмүүс байдаг ба хэнтэй ч холбогдохыг хүсдэггүй, өөртөө л сэтгэл хангалуун явахыг хүсдэг бол Зууралдагч нар бол ганцаараа байж чаддаггүй, аль болох их ойр дотно байхыг эрмэлздэг, багаараа ажиллахад болон нийгмийн чиглэлийн ажилд тохиромжтой хүмүүс байдаг байна.

Германы гадаад хэргийн сайд бөгөөд шадар сайдаар долоон жил ажилласан Ёшка Фишер “Би ээжээсээ анхны эхнэртээ, анхныхаасаа хоёр дахь эхнэр уруу, хоёрдахиас гуравдахь уруу гэх мэтээр сэтгэл зүйн хувьд би ер нь л зуурамхай сармагчин (өмнөд америкийн энэ сармагчин үргэлж модноос зууралдаж амьдардагаараа алдартай, бараг алхдаггүй амьтан) хэвээр үлдсэн” гэж ярьсан байдаг.
Баараггүй гэх нотолгоо байхгүй ч хоёр баттай төрлийнхөн хамгийн найдвартай урьдчилсан нөхцлийг бий болгодог гэж Бийрхоф зөвлөжээ.

Статистик судалгаа ч үүнийг харуулдаг ба баттай холбогдсон хосууд дунджаар 10 жил тэсэж байхад баттай биш төрлийнх болохоор таван жил л болдог гэж америкт судалгаагаар гарчээ.

Урт хугацаагаар хамт байсан хосууд нэг нэгнийхээ сул талыг илүү ойлгож хүлээн авдаг болдог гэж Гроссман бичсэн байна. Халуухан дурлалын хэдхэн шөнийг өнгөрөөгөөд л туршилтаа зогсоочихдог хүмүүст бага ч гэсэн тайвшруулахаар мэдээ юмуу даа.  

Д.Мөнх

cordarone og alkohol go cordarone og alkohol
motilium notice site motilium 1mg/ml
periactin 4 mg periactin insomnia periactine pour grossir enfin une solution
minoxidil minoxidil colombia minoxidil 5
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts
zyrtec dosage for adults click zyrtec ingredients australia

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 18
Өнөөдөр 318
Өчигдөр 1661
Энэ 7 хоногт 3204
Энэ сард 42585
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6240494

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej