Үзсэн тоо: 935
0
0
Хайр, дотно харилцаа чухал
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10-р сарын 25. Мягмар гариг. asdf

Нялх хүүхдэд нойр, хоол, хуурай байх л гол зүйл гэж та бодож байна уу? Эдгээрээс дутахааргүй, тэдний  цаашдынх нь сэтгэлийн хөдөлгөөн, бусадтай харилцах харилцаа, танин мэдэхүйн хөгжилд харин ч илүү нөлөөтэй, хэрэгцээтэй зүйл бол ойр орчных нь хүмүүсийн хайр халамж, нөмөр нөөлөг мөн хүүхдээс тэдэн рүү хандсан сэтгэлийн нандин хэлхээ холбоо байдаг байна.

Шөнийн 3 цаг – нялх хүүхэд нь сэрж уйлагнав. Ээж нь хүүхдээ авч тайвнаар хөхүүлэв. Хүүгээ илж, хайр гэрэлтсэн нүдээр ширтэнэ, хүү ч ээждээ тэврүүлэн хөхөнд нь наалдан тааламжтайгаар мөөмөө хөхнө. Тэрээр цадсан бололтой тайван гэгч нь унтлаа.


Шөнийн 3 цаг – нялх хүүхэд нь сэрж уйлагнав. Ээж нь нөхөртэйгээ муудалцаад цагийн өмнө унтсан учир уур уцаартай, бухимдангуй байлаа. Ээжийгээ гэнэт угзран авахад хүүхэд татвалзан биеэ хурааж чангалав. Хүүхдээ хөхүүлж байхад толгойд нь өмнөх хэрүүл нь  эргэлдэн гөлөрч, хүүхдээ анхаарахгүй байв. Хүүхэд энэ байдлыг мэдэрч, биеэ хураан эвхрэлдэж, хөхөө хөхөхөө болив. Ээж хүүгээ буцааж ширүүхэн тавихад хүүхэд дахин уйлж гарав...

Дээрх хоёр янзын харилцаанаас үзэхэд хүүхэд нялх байхдаа л өөртэй нь харилцаж буй хүний сэтгэлийн хөдөлгөөн, харилцааны өнгө аясыг мэдэрч, энэ нь тэдэнд нөлөөлж байдгийг харж болно (1). Хэрэв эцэг эх нь тайван амгалан, сайхан байвал хүүхэд нь мөн тийм байна.

Сэтгэлийн нандин холбоо

Английн сэтгэц судлаач (Psychiater) Жон Бовлбу (John Bowlby 1907-1990) судалгаагаараа “бусад хүн буюу эцэг эх рүүгээ хандаж, ойр дотно байх сэтгэлийн нандин холбооны эрэлт хэрэгцээ хүүхдэд төрөхөд нь байдаг”-ийг тогтоожээ (2). Энэхүү сэтгэлийн нандин холбоо юуны өмнө хүүхэд, ээж хоёрын хооронд бий болж, нэг хүртэлх насанд гүнзгийрэн байдаг. Нялх хүүхэд өөрт нь нөлөөлж буй таагүй байдал, айдас, өвдөлт зэргийг мэдэрснээр ээжтэйгээ ойр, хайр халамжинд нь байхыг хүсдэг байна. Ээж нь байхгүй байх, танихгүй хүмүүсийн дунд байх, эсвэл танихгүй хүн гэрт нь байх зэрэг нь хүүхдэд дарамттай, аюултай, стресс бүхий нөлөө үзүүлдэг ажээ. Харин ээж нь хүүхэдтэйгээ бие, сэтгэлээрээ ойр байж, хайр халамжаа мэдрүүлэхэд түүнд итгэлтэй хамгаалагдсан мэдрэмж, тайвшралыг өгдөг. Ийнхүү нялх хүүхдийн ойр дотны хүнтэйгээ холбогдсон сэтгэлийн нарийн нандин холбоо, сэтгэл санааны тааламжтай, тайван амгалан байдал нь тэдний “тархи хамгийн боломжтойгоор хөгжих нөхцөлийг бүрдүүлж, үүгээрээ хүүхдийн нааштай хөгжлийг дэмжих хүчин зүйл болж өгдөг” (2). Зарим судлаачид хүүхдийн нялх насны харилцааны өнгө аяс, сэтгэлийн хөдөлгөөний ул мөр насан туршид үлдэн нөлөөлдөг гэж ч тэмдэглэсэн байдаг.

Хүүхдийнхээ “хэл”-ийг ойлгох

Нялх хүүхэд уйлах, инээх, ажиглан харах, эд зүйлсийг барьж авах гэх, хэн нэгэн орж ирэхэд баярлаж инээмсэглэх, орхиод явахад уйлах, хэн нэгэн рүү сарвайж очих гэх, тэврүүлж наалдаад салахгүй байх зэргээр өөрийн “хэлэх гээд байгаа зүйл”-ээ илэрхийлдэг. Иймд ээжүүд хүүхдээсээ ирж байгаа сигналыг анхааран мэдэрч, ойлгохыг хичээх нь чухал юм. Ингээд тэдний сигналыг ойлгож, эрэлт хэрэгцээг нь мэдсэний үндсэн дээр тохирсон хариу үйлдэл үзүүлж хүүхдэдээ тусална. Жишээлбэл, уйллаа гэхэд өлсөх, таагүй байх, өвдөх, уйдах зэргийн аль нь болохыг мэдэрсэн тохиолдолд ямар хариу үйлдэл үзүүлэх нь ээжид тодорхой болно.


Хайр халамжаа яаж мэдрүүлэх вэ?

•    Ээжийнхээ хайр шингэсэн үнсэлт, халуун дулаан инээмсэглэлийг хүүхэд андахгүй
•    Биендээ наах, тэврэх, толгойгоо нийлүүлэхэд тэд тааламжтай байна
•    Харцаараа холбогдон харьцах нь хүүхэд болон танд аль алинд нь хайр авч ирнэ
•    Таны аядуу тайван, эелдэг зөөлөн харилцааг тэд хөдөлгөөн, нүүр царайны хувирал, дуу хоолойны өнгөнөөс тань мэдэрнэ
•    Өөртэй нь ярилцаж (хүүхэд тань ярьж чадахгүй ч гэсэн) байгааг тэд дуртай хүлээж авна
•    Миний өгсөн сигналд ач холбогдол өгч, түргэн хариу үзүүлж байна уу, эсвэл үгүй юу гэдгийг тэд мөн мэднэ.



Ном зүй:
1.    www.familienhandbuch.de/cmain/f_Fachbeitrag/a_Kindheitsforschung/s_2338.html
2.    www.landkreis-esslingen.de/servlet/PB/show/1217822/Jahresbericht-Teil1-Bindung-2006.pdf



Н.Норжхорлоо

2010 оны 11-р сарын 02,  архиваас
drug coupons eblogin.com discount prescription drug card
yasmin senel link yasmin
amoxiclav site amoxicillin 750
inderal engorda blog.tgworkshop.com inderal comprar
amoxil forte dosage bioselect-us.com amoxil paediatric drops chemist warehouse
prograf tacrolimus open prografia aps
drug coupon card link drug prescription card

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 15
Өнөөдөр 257
Өчигдөр 1661
Энэ 7 хоногт 3181
Энэ сард 42524
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6240433

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej