Үзсэн тоо: 1761
0
0
Хүүхэд тань уйланхай бол
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10-р сарын 25. Мягмар гариг. asdf
Нялх хүүхэдтэй болсон айлд уйлаан майлаан сонсогдох нь хаа сайгүй. Гэхдээ хүүхэд бүр адилгүй бөгөөд зарим хүүхэд бусдаас илүү уйланхай, арга чарганд орж өгөхгүй байдаг. Ийм хүүхэдтэй байх нь таны буруу бишээ. Мэргэжилтнүүд ойролцоогоор арван хүүхдийн нэг нь хэтэрхий уйланхай байдаг гэж үздэг байна. Хүүхдийн ийм уйланхай байдал эхний долоо хоногуудад эхэлж, гурван сартай болтол эрчтэй үргэлжилнэ.
Энэ нь өдөрт 2,5 цагаас дээш хугацаагаар уйлдаг гэсэн үг. Хүүхэд хэтэрхий уйланхай байх нь ээж аавдаа ихээхэн ядаргаатай бөгөөд заримдаа тамир тэнхээ барагдах мэт болдог. Ийм уйланхай хүүхэдтэй бол эцэг эх яах ёстой вэ?

Хүүхэд яагаад уйлдаг вэ?

Хүүхэд уйлах нь тэдний унтах, сэрэх, хооллохтой адил хэвийн л үзэгдэл. Уйлснаар тэд өөрийнхөө хооллох, бусадтай холбоо харилцаатай байх, унтах гэх мэт хэрэгцээгээ илэрхийлдэг. Тэгэхээр уйланхай хүүхдийн ч гэсэн уйлах шалтгаан өлсөх, цангах, ядрах, тааламжгүй байх, өвдөх, уйдах болон орчных нь өдөөлт байдаг байна. Нялх хүүхдэд бүх зүйл шинэ, бүгдийг анх удаагаа харна, бүгд ямар нэг мэдрэмж үлдээнэ, заримдаа тэд бас жаахан айдастай тулгарна. Минут тутамд түүнд гэрэл, хувцас, хоол, дуу чимээ, халуун сэрүүн гэх мэт шинэ мэдээлэл-цочрол ирэх бөгөөд тэр бүгдэд дасах шаардлагатай болно. Тэгэхээр тэрээр маш их зүтгэл чармайлт, амжилт гаргах хэрэгтэй (1) болдог. Ингээд заримдаа “гомдлоо” илэрхийлэх шаардлага гарна.

Уйланхай хүүхдийг тайвшруулах нь

Хүүхдийг уйлуулаад орхих нь түүнийг улам тайван биш болгодог тул ямар нэг тайтгаруулах арга олох шаардлага  эцэг эхэд тулгардаг. Др.Ёоахим Бензел (Dr.Joachim Bensel) “Хүүхдийг тайвшруулах урлаг бол аль болох эрт түүний эрэлт хэрэгцээг таньж мэдэхэд оршино” (1) гэжээ. Нялх хүүхэд өөрийнхөө хэрэгцээг илэрхийлэн сигнал өгч мэдэгдэж байгааг нь  тайлж уншин тохирсон хариулт өгч харилцах нь  эцэг эхчүүдэд нэг их хэцүү биш. Үүнд эхлээд бага зэрэг дадлага туршлага (бүх эцэг эх үүнийг яваандаа өөрөө олж эзэмшдэг) шаардагдана. Ингээд өөрийн зөн совиндоо та итгэлтэй болж, нялх хүүхэд тань дохио зангаа, уйлаанаараа юу хэлээд байгааг ойлгодог болно. Жишээлбэл, уйлахын зэрэгцээ амаа хөдөлгөж, хуруугаа хөхөж харагдвал өлссөн, нүдээ нухаж уйлагнаж эхэлбэл унтах гэж байгаа, өөрийг нь орхиод холдоход уйлагнавал бусадтай хамт, холбоо харилцаатай байхыг хүсэж буйн шинж гээд л.

Хэтэрхий уйланхай хүүхдийг тайвшруулж уйлахыг нь зогсооход танд өөрийн гэсэн арга бий. Гэхдээ хэрэглэдэг аргаа ойр ойрхон өөрчлөлгүй нэг арга дээрээ тогтож, нэг хэсэг хугацаанд хүлээж харзнах хэрэгтэй ажээ. Ингэснээр өөрөө тайвшрах аргад суралцахад нь хүүхдэд тусалдаг байна. Та дараах аргуудыг эрэмбэ дараагаар нь, гэхдээ хүлээцтэйхэн хэрэглээд үзээрэй (2).
•    Хүүхэд тань гогинож эхэлбэл харц тулгарч, ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь хүлээ. Тэгээд уйлж эхэлбэл хүүхэд тань сайн ойлгохгүй ч гэсэн эелдэг, нэгэн хэмийн өнгө аясаар түүнтэй ярилц. Ингээд ямар хариу үзүүлэхийг нь хэдэн минут хүлээ.
•    Хэрэв таны энэ арга ямар нэг нөлөө үзүүлэхгүй, хүүхэд уйлахаа зогсохгүй байвал хүүхдийнхээ хоёр гарыг гэдсэн дээр нь тавиад ямар нэг нөлөө үзүүлэх нь үү гэдгийг хар. Ингээд төгсгөлд нь хоёр гар нь хоорондоо хүрч шүргэлцэж байхаар тавиад хүлээ.
•    Тэгээд дуугүй болохгүй бол хүүхдийнхээ хоёр хөлийг бариад тэнийлгэж чөлөөт хөдөлгөөнийг нь хязгаарла.
•    Дараа нь хүүхдээ авна, жаахан хүлээнэ, гаран дээрээ цааш нааш хөдөлгөж үзнэ, хүлээнэ. Тэгээд дуугүй болохгүй бол соскыг нь аманд нь хийнэ.

Дээрх үйлдлүүдийг хийхдээ удаан, доозыг нь тааруулж хийх бөгөөд завсар хооронд нь хүлээх нь чухал. Үүгээрээ эцэг эхчүүдийн хэрэглэдэг ердийн аргаас ялгагдана. Яагаад гэвэл нялх хүүхэд таны хэрэглэж буй шинэ арга бүрийг хүлээж авч, хариу үйлдэл үзүүлэхдээ цаг хугацаа шаардана.

Та мөн дараах аргуудаас туршаад үзээрэй. Аль нэг нь танд хэрэг болж магадгүй. (3)
•    Хүүхэдтэйгээ (хүүхэд тань хариулж чадахгүй ч) тайван ярилц, дуу дуулж өг, биеийг нь зөөлөн ил.
•    Хүүхдээ нүцгэн цээжин дээрээ хэвтүүл. Биеэрээ ингэж контакт авах нь хүүхдийг маш сайн тайвшруулдаг.
•    Хүүхдээ өвөр дээрээ нуруугаар нь хэвтүүлээд нэг гараараа толгойг нь тулж, нөгөө гараараа гэдсийг нь ил.
•    Уйлж байхад нь хүүхдийнхээ биеийг тэнийлгэж шулуун болгоод буцааж атийсан (нуруу нь бөхийсөн) байдалд оруул.
•    Хүүхдээ өөр хүнд тэврүүл, хүүхэд заримдаа аав, найз, эмээ, өвөө зэрэг өөр хүн тэврэхэд дуугүй болдог.
•    Ядрах шинж тэмдэг мэдэгдэнгүүт бушуухан унтуул. Энэ нь уйлахаас нь урьтан авах арга хэмжээ болж магадгүй.

Мөн та өөрөө хүүхдээ дагаад уймарч сандраад байлгүй тайван байхыг хичээгээрэй. Уйланхай үеийг нь өнгөртөл эмээ, өвөө, найз нөхдөөсөө туслалцаа авч,  хэсэг хугацаанд ч болов өөрийгөө амрааж, эрч хүч авах нь бас чухал.  
Хэрэв хүүхэд тань гурван сартай болсныхоо дараа уйланхай нь намдахгүй мөн унтах, хооллохдоо уйлаад төвөгтэй байвал та эмчийн зөвлөлгөө авсан нь дээр.



Ном зүй:
1.    Schreibabys: Warum das Baby schreit, Baby: Was tun bei einem Schreibaby,  www.familie.de
2.    Prof.Dr.Dr.Dr.Wassillios E.Fthenakis, Dr.Martin R.Textor, Knaurs Handbuch Familie, p.90, Sollen wir das Kind schreien lassen?
3.    Schreibabys, www.elternimnetz.de



Н.Норжхорлоо


2010 оны 10-р сарын 20, архиваас

discount card for prescription drugs go coupon for free cialis
prograf tacrolimus click prografia aps
ventolin jarabe ventolin aerosol ventolin

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 9
Өнөөдөр 463
Өчигдөр 1062
Энэ 7 хоногт 7879
Энэ сард 47875
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6245784

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej