Үзсэн тоо: 753
0
0
Нохойн хэлийг нялх хүүхэд ойлгодог
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10-р сарын 25. Мягмар гариг. asdf
Анхны алхамаа ч хийж амжаагүй байхдаа хүүхэд нохойг ойлгож сурдаг байна. Зургаан сартай хүүхэд нохойн хуцалтын байдал дууны өнгөөр нь ялган салгаж мэдэрч чаддаг болдог.

Сэтгэл судлаачид зургаан сартай хүүхдүүдтэй туршилт хийж үзсэний үндсэн дээр үүнийг тогтоожээ. Хүүхдэд гурван зураг үзүүлээд үүний зэрэгцээ нохойн хуцалтын бичлэг сонсгосон байна. Эхний зурган дээр дайрахаар сүрдүүлж буй нохой, хоёр дахь зурган дээр ердийн байдалд буй нохой харин гурав дахь зурган дээр сар луу хуцаж буй нохойн зураг байв. Хагас ойтой хүүхэд нохойн хуцалтны бичлэгийг сонсоод архирч буй, эрхлэн гийнаж буй эсвэл ульж буй нохойн зураг уруу алдахгүй толгойгоо эргүүлэн харж байжээ. Гайхан толгойгоо эргэлдүүлэх хүүхэд харах нь насанд хүрэгчдийн хувьд нэг талаар тоглоом мэт харагдаж болох юм. Гэвч энэ насны хүүхэд муухай болон сайхан сэтгэл, муу болон сайн явдал мэтийн энгийн зүйлсийг ялгаж ойлгож чаддаг болохыг харуулж байгаа юм. “Энэ дэлхийд мэндлээд хамгийн түрүүнд мэдэж авдаг зүйл нь бол хүүхдийн хувьд сэтгэлийн хөдөлгөөн юм” гэж уг судалгааг удирдсан Бриэм Янг (Brigham Young University) Их сургуулийн сэтгэл судлалын профессор Росс Флом ярьж байна.

«Нохой бол хүнтэй хамгийн их дотно байдаг, хамгийн их сэтгэлийн хөдөлгөөнтэй хуцдаг амьтан учраас бид сонгож авсан” гэж Флом тайлбарлав.

Хүүхдүүд зураг болон дууны байдлыг тун амархан тогтоон авч байсан тул судлаачид зургийг сольж мөн өөр нохойн хуцалтыг сонсгож эхэлсэн байна. Хуцалт эрс өөрчлөгдөхөд хүүхдүүд маш түргэн бүгдээрээ толгойгоо эргүүлэн өөр зураг уруу хараагаа шилжүүлцгээж байлаа. Насанд хүрэгчид ч нялх балчрууд ч бүгд сэтгэл хангалуун үлдэв.

Үүнтэй төсөөтэй туршилт өмнө нь хийгдэж байсан. Бетховеныг хүүхдэд сонсгоход хөгжмийн сэтгэл санааны өөрчлөлтийг мэдэрч буй нь ажиглагдсан байдаг. Өөр зарим нэг судалгаагаар нялх хүүхэд (6 сар хүрээгүй) эцэг эхийнхээ нүүрний хөдөлгөөнөөр сэтгэл санааных нь байдлыг ялгаж чаддаг ба дуу чимээний байдлаар сүрдүүлэг болон аюулыг таньж чаддаг болох нь тогтоогдсон байдаг.


Ц. Даланцагаан

2010 оны 7-р сарын 06, архиваас


cialis coupons printable open cialis manufacturer coupon 2016
inderal engorda blog.tgworkshop.com inderal comprar
oxcarbazepine 600 mg site oxcarbazepin

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 31
Өнөөдөр 1686
Өчигдөр 801
Энэ 7 хоногт 6968
Энэ сард 32239
Өнгөрсөн сард 38583
Нийт зочилсон 5670196

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu
    Nomio
    Б.Ганчимэг шдээ
    Туяа
    Сайн байцгаана уу, танай сайтаар зочилж нэвтрүүлэг нийтлэлүүдэс уншиж,...