Үзсэн тоо: 25333
4
3
Хүүхэд төрсний дараа 1-4 сартайдаа
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10-р сарын 24. Даваа гариг. asdf
Та төрөх эмнэлгээс жижигхэн боодолтой алгын чинээхэн үрээ гэртээ авчирч хараад өөрийгөө яаж ч хамгаалж чадахгүй амьтан байна гэж өрөвдөж өхөөрдөж хардаг биз дээ. Задлаад үзэхэд хөл гар нь замбараагүй хөдөлж, нүд нь бүдэгхэн харагдана.

Гэтэл сая төрсөн хүүхдийн бие организм нь амьдрах чадвартай байдаг байна.

Нэг сартай хүүхэд

Яагаад хүүхэд замбараагүй хөдөлгөөн хийгээд байгаа юм бол?


Нялх амьтан төрөх үедээ маш их дарамтанд орсон тул эхний долоо хоногт тэр дарамтаас гарч эхэлдэг байна. Түүний булчингууд нь тамирдсан байдаг учраас хөл гар нь замбараагүй хөдөлгөөнтэй байгаа юм. Тийм учраас ээж нь хүүхдээ тайвшруулах иллэг хийх, ээж минь хамт байгаа учраас айх юм байхгүй гэдэг ойлголт өгөхийн тулд хүүхдээ ойр ойрхон зүүн гар дээрээ хүүхдийн чих нь таны зүрхний чимээг сонсохоор авч тэврэх хэрэгтэй.

1 сартай хүүхэд юу хийж чадах вэ?

Юм сонсдог. Таныг дуугарах чимээ өгөхөд хүүхэд юм сонсохгүй мэт санагдана. Энэ бол тийм биш. Төрсөн өдрөөсөө эхлэн хүүхэд хэмнэлттэй авиаг сонсож хөдөлнө, харин чанга хашгирах чанга хөгжим тавих үед хүүхэд цочдог. Та хүүхэдтэйгээ аль болох тайван харьцах, бүүвэйн дуу, тайван дуу дуулах, тэгэхдээ хэт их удаан хөгжим сонсгох хэрэггүй. Хүүхдийг хамгийн их тайвшруулдаг зүйл бол ээжийн дуу хоолой ба зүрхний цохилт юм.

Юм хардаг. Хүүхэд эхлээд юмыг сайн харж чадахгүй. Амьдралын эхний өдөр эргэн тойрон байгаа зүйл нь мананд байгаа юм шиг харагдана. Тэр хараагаа төвлөрүүлж тогтоож чадахгүй. Хоёр долоо хоногийн дараа тэр таны нүүрийг, түүний дээр 30 см-ийн өндөрт өлгөсөн тоглоом дээр хараагаа тогтоож харах оролдлого хийнэ. Зарим үед нүдээ бүлтийлгэн харна, та битгий айгаарай тэр хараагаа хянаж сураагүй байгаа юм шүү. Сарын дараа тэр ээжийнхээ хөхийг хөхөж байхдаа ээжийнхээ нүдийг маш анхааралтай сонирхолтойгоор судалж хардаг юм шүү.

Үнэртэнэ. Түүний үнэртэх эрхтэн илүү их хөгжсөн байдаг. Ээжийгээ үнэрээр нь таньж ялгаснаар миний хамгийн хэрэгтэй хүн гэдгийг ойлгоно. Та хүүхдээ цээжиндээ тэврэхэд хүүхэд шууд хөхөө олж хөхдөг шүү дээ.

Уйлдаг. Тэр байнга уйлж байх юм яасан юм бол гэж та санаа зовдог. Тэр уйлж байгаа биш харин таныг надтай яриач, та над руу анхаарлаа тавиач хэмээн гомдлоо илэрхийлж байгаа юм шүү. Би нойтон байна, би өлсөж байна, би даарч байна, би эвгүй хэвтэж байна, эсвэл миний хөл загатнаад байна, миний гэдэс өвдөж байна гэж уйлах аргаар танд хэлж байгаа юм шүү дээ. Хоёр долоо хоногийн дараа хүүхэд өөрийн эвгүй байдлыг илэрхийлэхэд л та ойлгодог болно.

Хүүхэд өөрийн дэглэмтэй байна. Эхний долоо хоногт хүүхэд 2,5 – 4 цагийн зайтайгаар завсарлаж амьдарч эхэлнэ. Завсарлагаа бүрд хөхөө хөхнө, унтана, 15-20 минут унтахгүй сэрүүн байж амжуулна. Эхний нэг сарын дараа хүүхэд хагас цаг буюу түүнээс илүү унтахгүй сэрүүн байх болно.

Инээмсэглэдэг. Эх хүн бүр хайртай үрийнхээ анхны инээмсэглэлийг маш их хүлээдэг. Иймд та хүүхэдтэйгээ маш их ярьж, харилцаж бай, өөрөө инээмсэглэж байх юм бол таны үр чинь хамгийн гайхамшигтай сайхан энхрийхэн инээмсэглэлийг бэлэглэх болно.

Хоёр сартай хүүхэд

Хоёр сартай болоход ээжүүд бүдэг бадаг юмыг санадаг. Энэ нь ээж нь нойр муутай байсных юм. Хүүхэд нь бага унтаж шөнө олон дахин босож хөхүүлэх дахин унтуулах гээд ээж нь нойр муутай байдаг. Эхний үед хүүхэд хөхсөн сүүгээ боловсруулахад ээжийн фермент нь тусалдаг. Амьдралын 3 дахь долоо хоног өнгөрмөгц байгалийн жам ёсоор “за ходоод минь чи бие дааж ажилла” гэж хүүхдийн ходоод сүүг өөрөө боловсруулж эхэлнэ. Гэхдээ хүүхдийн ходоод зарим нь бие дааж боловсруулж чадахгүй. Зарим хүүхдийн гэдэс нь хий дүүрч хөлөө атируулан уйлж ээжийгээ дуудна. Энэ эвгүй байдлаас гарахын тулд зарим хүүхдийн гэдсэнд нь шар тос түрхэж дулаан жин тавьж хийг нь гаргана, зарим нь ээжийн гэдсэн дээр гэдсээр нь хэвтүүлж туслан, зарим нь нарийн гуурсаар хийг нь гарган, зарим нь өвс тан уулгаж хийг гаргах олон аргыг хэрэглэдэг байна. Энэ үед ээж нь тэвчээртэй байхыг санах хэрэгтэй. Гурван сарын сүүлчээр хүүхдийн гэдэсний асуудал хэвийн болж тайвширна.

2 сартай хүүхэд юу хийж чадах вэ?

Гар хөлөө идэвхтэй хөдөлгөнө. Ээж нь хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, усанд оруулах унтуулах гээд байнгын завгүй байсаар нялх хүүхэд маш түргэн өсөж байгааг анзаардаггүй байна.
Тэр зөвхөн гараа атгаад байдаггүй харин гараа илүү их хөдөлгөдөг. Ялангуяа уйлахдаа гараа бүүр ч их хөдөлгөнө. Тайван сайхан зантай байхад гар хөлийн хөдөлгөөн ихсэж “зугаалж байгаа юм шиг” байна.

Дуу чимээнд хариу үйлдэл үзүүлнэ. Хаалга чанга хаах, хүчтэй чимээ сонсмогц орон дотор байгаа хүүхэд цочиж толгойгоо чимээ гарсан тал руу эргүүлнэ. Шажигнадаг тоглоомын чимээгээр дагаж харна. Та хүүхэдтэйгээ ярихад тэр анхааралтай сонсож таныг харна. Хэрэв та хүүхдээ энхрийлэн харж ”Миний хайртай, ухаантай хонгорхон охиныг минь, бид бүгдээрээ чамдаа хайртай шүү” хэлэхэд охин чинь инээмсэглэнэ.

Тоглоом ба хүмүүсийг сонирхоно. Нэг сарын сүүлээр хөөрхөн үр чинь ээжийн нүүрийг маш сонирхож харна. Өмнө нь тодорхой бус байдлаар харж байсан бол одоо хамгийн хайртай, хамгийн эелдэг ээжийн нүдийг ялгаж харах болно. Ээжийн өмссөн хувцасны хээг сонирхож харна. Түүнд харуулахын тулд ээж нь том тод хээтэй хувцас өмсөх хэрэгтэй. Хүүхдийн орны дээр тоглоомууд заавал өлгөнө. Тоглоомыг хүүхдийн цээжний харалдаа 50-70 см-ийн өндөрт өлгөнө.
Баяр талархлаа илэрхийлж эхэлнэ. Энэ хэн бэ, хэн ирэв ээ? Ээж үү! Хайртай ээжийгээ ирэхээр хүүхэд баярлаж жаргалтайхан инээмсэглэн хөл гараа маш идэвхтэй хөдөлгөн угтаж авна. Үүнээс илүү ямар жаргал байх билээ.
Дуу чимээ гаргаж “ярьж” эхэлнэ. Хүүхэд унтахгүй маш их сэтгэл хөдлөлтэй сайхан цаг ирдэг. Ээж нь юм хийж байхад хүүхэд орон дээр буюу орон дотроо “гх-гх”, гы-гы”,” гу-гу”, “агх-агх” гунганах дуу чимээ гаргаж “ “Ээжээ! Чи надтай яриач дээ. Би таньтай яримаар байна” гэж ээжийгээ дуудаж байгаа нь тэр.

Толгойгоо дээш нь өргөж барьж эхэлнэ. Та хүүхдээ гэдсэн дээр нь хэвтүүлэх дасгал хийхээ битгий мартаарай . Ингээд “өсвөрийн биеийн тамирчин”-ий хүзүүний булчин хөгжиж эхэлнэ. 2 сарын сүүлээр гэдсэн дээрээ хэвтсэн хүүхэд 10 сек ба түүнээс удаан хугацаатай толгойгоо дээш нь өргөж барина.

Гурван сартай хүүхэд

Нэгэн сонирхолтой зүйл ээж аавын анхаарлыг татна. Энэ нь нялх хүүхэд яаж чанга инээж байгааг анх удаа сонсоно. Олон аавууд анх удаа би “хүн” бүтээсэн байна гэдгийг ухамсарлан ойлгож эхэлнэ. Аавууд анхны хүүхдээ гар дээрээ авахдаа айхгүй болно, орчиндоо байгаа хүмүүст хүүхдээ тэвэрч үзүүлнэ, гайхуулна. Энэ үед ээж нь бага зэрэг амарч авна.

3 сартай хүүхэд юу хийж чадах вэ?

Цээжээ өргөхийг оролдоно. Энэ сараас хүүхэд ямар нэгэн зүйл хийхийг оролдож эхэлнэ. Гэдсэн дээрээ хэвтэж байгаа хүүхэд гараараа тулж цээжээ өргөж толгойгоо өргөнө. Ийм байдалд байхдаа тоглоомыг дагаж харах ба толгойгоо эргүүлнэ. Энэ үед эцэг эхчүүд зургий нь авч хадгална. Зургийн тайлбарт ээж аав нь “Би гэдсэн дээрээ хэвтэж юм харж байна”, “Та нар хар даа би толгойгоо өндөр өргөж чаддаг болсон шүү” гэж бичиж хадгалах байхдаа.

Тоглоом барьж сонирхож харна. Энэ үед тоглоомуудын байрлалыг сольж арай доош нь хүүхдээс дээш 10-15см-д өлгөнө. Тоглоом олон янзын эдээр хийсэн байж болно. Хүүхдийн цээжний харалдаа байгаа тоглоомонд хүүхэд хүрэх гэж гараа сунгах, тоглоомыг барьж үзэх болно. Харин хүүхдийн нүдний харалдаа тоглоом өлгөхгүй байхыг анхаараарай, хүүхдийн нүд солир болдог юм шүү. Тоглоомыг нэг байрлалд удаан хугацаагаар байлгалгүй харин үе үе авч хураана.

Дуу чимээ гаргаж эхэлнэ. Хэн “а-а-а-аа-аа-аа” гээд дуулаад байна вэ? Дараа нь “гы”гы”гы”, “ агу-гу-гу-, “кх-кх-гу” гэж дуулаад байна вэ? Гунганах нь хүүхдэд тал бүрийн хөгжлийг хангаж байгаа юм. Хэрэв 3 сартай хүүхэд дуу чимээ гаргахгүй бол Та хүүхдээ яаралтай хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хэл ярианы анхны дадлыг хөгжүүлэхэд ээж аав заавал туслах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ойрхон ойрхон ярьж, түүнд дуу дуулж өгч бай. Та гайхамшигтай сонсогчийг оллоо гэж бодоорой. Хүүхэд таныг сонсох дуртай байдаг шүү. Хүүхэд хөхөө хөхөхийг хүсэхдээ “ам-ам” гэх дуу чимээ гаргахад дөхөж очно.

Сэтгэл хөдлөлийг ялгаж эхэлнэ. Та хүүхэд рүүгээ инээмсэглэлтэй дөхөж очиход хүүхэд инээмсэглэж эхэлнэ. Хүүхэд таны нүүрний хувирлыг маш анхааралтай харах болно. Яагаад ээж минь надад хайнга хандаж байна вэ? Нэг л юм болж дээ. Хүүхдийн сэтгэл санаа нь зовж танаас “хэрэв чи надад хайртай бол инээмсэглээч” гэж өөрийн шаардлагыг тавьж эхэлнэ.

Босоо байдалд байгаа зүйлийг сонирхоно. Ээжийн гар дээр байхад хүүхдэд маш тааламжтай байна. Хэвтээ байдалд байхыг хүсэхгүй болно. Яагаад гэвэл “надад юу ч үзэгдэхгүй байна шүү дээ” Харин босоо байдалд байвал эмээгийн өгсөн тоглоомыг харна, эмээ өвөөгөө, ах эгчээ, аавыгаа харах боломжтой. Эд нар чинь өнөөдөр ямар юм өмссөн байна вэ? Босоо байдалтай байхдаа олон юмыг ажиглаж эхэлнэ. 3 сартай эрүүл хүүхэд нь 8,5 -9 см өсөж өндөр болно, жингээрээ бол 2200-2500 гр нэмэгддэг байна.
3 сартай хүүхдэд эрүүлжүүлэх иллэг массаж хийхийг хүүхдийн эмч нар зөвлөдөг юм. Та хүүхэдтэйгээ өдөр бүр хийдэг дасгалд чинь эдгээр зөвлөгөөн тус болно гэдгийг эцэг эхчүүдээ мартахгүй байгаарай.

Дөрвөн сартай хүүхэд

Хүүхэд тайван унтдаг болсон тул ээж жаргаж эхэлнэ.. Хүүхэд өдөрт 4 цагийн, шөнө нь 6,5-8 цагийн зайтай хөхөө хөхдөг боллоо. Зарим хүүхэд шөнө хоёр ч удаа ээжийгээ сэрээж хөхөө хөхөж ээждээ наалдаж унтахыг хүсдэг. Хүүхэд хоол боловсруулах ферментийг боловсруулж эхэлнэ, тэр нь эхийн сүүг маш нарийн боловсруулна. Бас нэгэн сонирхолтой зүйл нь хүүхэд доошоо харж хэвтээд, гэдэсний булчин дээр тулгуурлан, гэдсээрээ урагшлах хөдөлгөөн хийхийг оролдоно.

4 сартай хүүхэд юу хийж чадах вэ?

Хажуу талаараа хэвтэхийг оролдоно. Хажуу талаас нь харахад инээдэмтэй санагдана. Хүүхэд эхлээд толгойгоо хажуу тийш нь болгоно. Араас нь бие ээ эргүүлэх гэж тэмүүлнэ. Зарим нь бүр даваад өнхрөөд өгнө. Хөл гараараа хөдөлгөөнийг удирдана. Дээшээ харсан цох хорхой шиг санагдана. Сарын эцэст энэ бүх зүйлийг даван туулж хөл гарын идэвхтэй хөдөлгөөнөөрөө өөрийн зорилгоо биелүүлнэ.

Тоглоомуудыг барьж авна. Цээжний дээр өлгөөтэй тоглоомуудыг маш анхааралтай ажиглана. Хэрэв дээр нь тоглоомуудыг тойргоор эргэлдэхээр өлгөсөн бол хүүхэд эргэлдэж байгаа тоглоомоос шүүрэхийг оролдоно. Хөдөлгөөнгүй өлгөсөн тоглоомыг хүүхэд шууд гартаа барина. Энэ нь хүүхэд гараараа шууд шинэ мэдээлэл авч байгаа юм. Хүүхэд тоглоомын гадна талыг мэдэрч, ялгаж сонголт хийж барина. Үстэй тоглоомоос айх, хуванцар тоглоом, хүйтэн резинэн тоглоом зөөлөн гэх мэтийг мэдэрч эхэлнэ. Ээж нь өөрөө өнгө өнгийн цоохор давуун уутанд төрөл бүрийн будаа тариа, шош, ээзгий, ааруул, шагай хийгээд тоглоом хийж болно. Уутыг маш сайн бөхөлж оёсон байх хэрэгтэй. Хүүхэд ууттай тоглоомыг барьж үзсэнээр түүний шинж чанарыг таньж авна гэдэг бол хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн үг.

Доошоо харж удаан хугацаагаар хэвтэх дуртай болно. Эхний үед хүүхэд доошоо харж хэвтэх дургүй байсан бол одоо харин хэдэн цагаар ч доошоо харж хэвтэх дуртай болно. Энэ нь орчин тойронд байгаа зүйлийг ажиглана. Доошоо харж хэвтэхдээ хоёр гар дээрээ тулж хэвтэнэ, сарвуу нь тэнийнэ, хөл нь өвдгөөрөө нугалсан байна. Хүүхэд хөдөлгөөнгүй зүйл дээр хараагаа төвлөрүүлж харах буюу хөдөлж буй биетүүдийг дагуулж харна.

Ээж нь харагдахгүй ч гэсэн ээжийн дуу хоолойг танина. Хүүхэд дуу чимээг ялгаж эхэлнэ. Хамгийн сайн таних дуу чимээ бол ээжийн дуу хоолой. Та утсаар өөр өрөөнд хүнтэй ярьж байхад хүүхэд таныг анхааралтай сонсож байна. Мөн аялга дуу чимээ бүхэнд хариу үйлдэл үзүүлнэ. Хэрэв та инээж байвал хүүхдийн нүүрэн дээр инээмсэглэл илэрнэ. Та чанга инээвэл хүүхэд тантай хамт чанга инээхэд бэлэн байна. Тэгэхдээ хүүхэд таныг яриагаа хурдан дуусгаад над дээр ирээсэй гэж хүснэ.

Тоглоом үзүүлээд энхрийлэхэд хүүхэд урамтайхан хариу үйлдэл үзүүлнэ. Хүүхэд өөртэй нь харилцахыг маш их хүснэ. Та хүүхдэдээ гадаа юу болж байна, аав нь хэзээ ирэх вэ, ээж нь ямар хоол хийж байна, ах нь юу хийж байна, эмээ нь хаана юу хийж явна зэргийг хүүхдэд ярьж бай. Юм үзүүлээд тэдгээрийг нэрлэж бай. Шинэ юм бүхнийг танилцуулна. Таны сайхан аялга дуу чимээ хүүхдэд хамгийн чухал байна. Энэ сард хүүхэд чинь хөх ба шилтэй сүүгээ өөрөө гараараа барьж хөхнө.

"Өэлүн эх" төвийн тэргүүн Д.Нонна

Архиваас, 2010.05.17

cialis manufacturer coupon 2016 open free prescription drug cards
discount prescription drug card prostudiousa.com discount drug coupons
cialis coupon code site cialis discount coupons online
aida club site aidaprima
cialis 20mg allied.edu cialis ou viagra
seroquel xr seroquel prolong seroquel wirkung
apranax 250 ironsharpdev.com apranax compendium
loperamide etos link loperamide kopen
detrol click detrola record player
divalproex sodium solluna.somee.com divalproex sod er
procyclidine yovi.info procyclidine dosage
levitra 10mg go levitra
nurofen femme read nurofen sirop
[ 2 ] badam112.72.13.XXX
2014 оны 4-р сарын 26. Бямба гариг.
tiim bn yg taarch bn egdvvtei yumaa
[ 1 ] tselmuun182.160.52.XXX
2012 оны 11-р сарын 15. Пүрэв гариг.
huurhun yum
oyunaa
2015 оны 1-р сарын 7. Лхагва гариг.
tiim bna minii ohin bas tegej bga egduutei huurhun uyma huuhduud

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 45
Өнөөдөр 1616
Өчигдөр 801
Энэ 7 хоногт 6919
Энэ сард 32169
Өнгөрсөн сард 38583
Нийт зочилсон 5670126

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu
    Nomio
    Б.Ганчимэг шдээ
    Туяа
    Сайн байцгаана уу, танай сайтаар зочилж нэвтрүүлэг нийтлэлүүдэс уншиж,...