Үзсэн тоо: 2345
0
0
Нийслэлийн цэцэрлэгүүд шалгалтаар ямар дүн авав?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10-р сарын 21. Баасан гариг. asdf

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас энэ оны 5 дугаар сард нийслэлийн цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсролын стандарт хэрхэн хэрэгжиж байгаад шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн мэдээллийг танд толилуулж байна. Шалгалтын зорилго Сургуулийн өмнөх боловсролын стандартын хэрэгжилт, цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлэгт хамрагдаж буй хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, тэдний эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хүүхдээ сургуульд бэлтгэж буй байдлыг үнэлэн, зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч, санал, дүгнэлт гаргахад шалгалтын зорилго чиглэгдлээ.

Шалгалтын хүрээ

Шалгалтад нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх цэцэрлэгийн үндсэн сургалтын бэлтгэл бүлгийн 7092 хүүхэд, 283 багш, 168 удирдах ажилтныг хамруулсан бөгөөд энэ нь хамрагдвал зохих хүүхдийн 68.8%, багш нарын 94,0%, байгууллагын 168 буюу 94.9%-ийг эзэлж байна. Мөн бэлтгэл бүлэгт хүүхдээ суралцуулж буй 6415 хүүхдийн эцэг эх санал асуулгад оролцлоо.

Ололттой тал

· “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй”-г Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн зэрэг байгууллагын эрдэмтэн, багш, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг боловсруулан гаргасан нь шалгалтыг явуулах чухал суурь болов.

· Нийслэлийн боловсролын газраас “Бэлтгэл” бүлгийн сургалтын нэгж ажлын үлгэрчилсэн төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан, ном гарын авлага болгон олны хүртээл болгосон нь үр дүнгээ өгчээ.

· Нийслэлийн цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн 7092 хүүхдээс сургуулийн өмнөх боловсролын агуулгын эзэмшилтийн төвшинг тодорхойлоход амжилт 84.9%, чанар 50.6%-тай “В” үнэлэгдсэн нь сургуулийн өмнөх боловсролын стандартын хэрэгжилт “Дунджаас дээш” төвшинд байна.

Дутагдал

· Бэлтгэл бүлгийн 283 багшийн хууль, мэргэжлийн шалгалтын дүнгээс үзэхэд 5660 оноо авахаас 3661 оноо авч 67%-ийн амжилттай “D” үнэлгээтэй, “Дунджаас доош” түвшинд байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

· Улаанбаатар хотод 5 настай 16893 хүүхэд байгаагаас 12037 хүүхэд буюу 71.2 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Үлдсэн 4865 хүүхэд буюу 28.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй байна.

· 2009-2010 оны хичээлийн жилд бэлтгэл бүлэгт ажилласан багш нарын 21 буюу 7 хувь нь сургуулийн өмнөх боловсрол олгох мэргэжлийн бус хүн ажилллаж байв.

· Цэцэрлэгийн удирдлагууд багш нарын бие даан мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр хийгээгүй, энэ талаар ямар ч ажил зохион байгуулаагүй байна.

· Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд бэлтгэл бүлгийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын стандартын агуулгыг эзэмшүүлэх ажлыг тасалдуулан ерөнхий боловсролын сургуулийн бэлтгэл сургалтанд явуулж байгаа зөрчил нийтлэг оршиж байв.

Сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн СӨБ-д хамрагдсан байдал

/2009 оны статистик мэдээгээр/

 



 

Стандартын төвшин тогтоолтын дүнг дүүрэг тус бүрээр амжилт, чанараар харьцуулан үзүүлбэл:



Эцэг эх, асран хамгаалагчдийн санал

Хүүхдээ сургуульд бэлтгэгдсэн байдлыг хэрхэн үнэлж байгаа талаарх эцэг эх асран хамгаалагчдаас авсан асуулгад тэд дараах санал өгчээ.

Дээрх 5 үзүүлэлт тус бүрийн хариултаас харахад хүүхдээ сургуульд ороход “нийгэмшихүйн хөгжлийн хувьд илүү бэлтгэгдсэн” гэж эцэг эх, асран хамгаалагчид үзсэн байна.

Авсан арга хэмжээ

Шалгалтын хугацаанд улсын байцаагчийн 1 акт, 1 дүгнэлт үйлдэн, 5 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, хяналт шалгалтын ажилд ороогүй, заасан хугацаанд шалгалтын дүнг өгөөгүй, мэргэжлийн бус багш ажиллуулсан албан тушаалтан 16 хүнд 830.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулав. Шалгалтын дүнг дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг Боловсролын газарт албан тоотоор хүргүүлэв.

Цаашид анхаарах зүйлс

Цаашид цэцэрлэгийн эрхлэгч нар Бага дунд боловсролын тухай хуулиар хүлээсэн “багш, ажилтаныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрхээ хэрэгжүүлэхдээ мэргэжлийн бус хүнийг цэцэрлэгийн багшаар ажиллуулж байгаа зөрчлийг арилгах, хамран сургах тойргийнхоо хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хувийг нэмэгдүүлэх, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамруулах шаардлагатай байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын

Боловсролын хяналтын улсын байцаагч Ц.Нэргүй

Архиваас, 2010.06.18

coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
cialis coupon lilly blog.suntekusa.com coupon for cialis
escitalopram wiki read escitalopram wiki
motilium notice site motilium 1mg/ml
procyclidine yovi.info procyclidine dosage
nurofen blog.cr-inside.org nurofentabs
prograf tacrolimus click prografia aps
nurofen femme nurofen prix nurofen sirop
[ 11 ] зочин 66.181.190.XXX
2019 оны 8-р сарын 10. Бямба гариг.
Цэцэрлэгийн дарга нар сарын цалинтай чөлөө авдаг юмуу. Бүтэн сар ажлаа хийгээгүй хувийн шалтгаанаар солонгос явж ирчээд ар гэрийн гачигдал гарсан гээд худлаа ярин сарын цалингаа бүтнээр бүх нэмэгдэлтэйгээ авч байна. Мөн эрхлэгчийн ажлыг авсан цагаасаа хойш 1 удаа ч санхүүгийн тайлан тавьж байгаагүй.байгууллагын мөнгийг хувьдаа хэрэглэдэг, мөнгө авч хүн ажилд авдаг эрхлэгч Сэлэнгэ аймгийн Мандал суманд байна.Багшлах эрхгүй, дипломгүй хүнийг багшаар ажиллуулж болохгүй биздээ. шалгаасай
[ 10 ] Зол66.181.186.XXX
2019 оны 4-р сарын 25. Пүрэв гариг.
Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нарыг сольмоор байна хоёулаа нийлээд улсын мөнгө их иддэг хэдэн ажилчидаа аймар загнаад эрүүл мэнд сэтгэл санааны дарамтанд их оруулдаг
[ 9 ] эцэг эх 103.10.22.XXX
2014 оны 6-р сарын 3. Мягмар гариг.
17 -цэцэрлэгийн хамт олон доо амжилт хүсэе
[ 8 ] Багш 49.0.193.XXX
2014 оны 4-р сарын 22. Мягмар гариг.
Цэцэрлэгийн багшийн атетатчилалын шалгалтанд орос англи хэлний шалгалт авах шаардлагатай хүүхдийг сургах үйл ажиллагаанд хэлний анхны мэдлэгтэй л байх ёстой шүү дээ Өнөөгийн нийгмийн шаардлага нь хүүхдэд зайлшгүй олгох хэлний анхны мэдэгдэхүүнгүй багш нарыг ямар багш гэх юм бэ Багш өөрийгөө хөгжүүлж байж хүүхдийг хөгжүүлдэг гэвэл арай үнэмшилтэй юм даа
[ 7 ] цэцэрлэгийн багш 49.0.193.XXX
2014 оны 4-р сарын 22. Мягмар гариг.
Хүүхдийн тоо 20 байвал өдөөгийн багш нарт хүүхдийг сургах шаардлагаын түвшинд сургалтыг бодитоор явуулах цэцэрлэгийн талбай хүүхдийн сургалтын орчин бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ тийм болохоор цэцэрлэгийн байрыг нэмэх шаардлагатай байна .
[ 6 ] Зочин202.9.46.XXX
2014 оны 3-р сарын 16. Ням гариг.
Энэ өдрийн мэндийг хүргэе.Багш нарын бичиг баримтыг багасгана гэж яарьж яарьжихаад одоо эцэст нь шалгах болохороо нөгөө олон хавтаснуудаа нэг бүрчлэн шалгана гэх шив дээ тэр дарга нарт харуулах цааснуудаас чинь болж хүүхдүүд орхигдоод байна
[ 5 ] Зочин202.179.11.XXX
2013 оны 3-р сарын 14. Пүрэв гариг.
явуулж,нүдийг минь нээгээч дээ,хэнтий аймгийн боловсрол төвийн СӨБ-ын байцаагч МӨНГӨНБАЯРт энэ үг илүүдэхгүй байх.наад олон бичиг цааснаасаа илүү өөрийн чинь багш нартаа зориулсан гарын авлага зөвлөмж бичвэл яасан юм бэ гэмээр олон олон гадаад орноор туршлага судаллаа даа.одоо үр шимийг хармаар байна.
[ 4 ] Зочин202.179.11.XXX
2013 оны 3-р сарын 14. Пүрэв гариг.
цэцэрлэгийн багшийн ажлыг дунд нь ажиллаж байж л ойлгох байх,ороод гарахдаа л аймаарий нь дууддаг шүү дээ.энэ олон бичиг цаас,том том хавтасыг шалгалтынханд л зориулдаг гэхэд хилсдэхгүй дээ.шалгалтанд нь муу авч цэцэрлэгээ хойш нь татахгүй гэсэндээ хийхээс аргагүй.арай өөр системээр,гадаадын орныг бүүр хуулахгүй ч гэсэн авахыг нь аваад сургалтандаа ашиглаж болохгүй юм уу.аймгийн боловсролын хэлтэсийн мэргэжилтэн байн байн гадаад орноор аялаад байдаг туршлагаа хэрэгжүүлэхгүй л юм бол багш биднийг
[ 3 ] зочин 203.91.119.XXX
2013 оны 3-р сарын 14. Пүрэв гариг.
Үнэндээ цэцэрлэгийн багшийн ажил маш хэцүү нэг ангид хамрагдах хүүхдийн тоо маш их 50-60 хүүхэд байна.дээрээс эь элдэв янзын цаасны ажилаар биднийг дарамталахаа болиосоо гэж би хэлмээр байна. Бид гэр орон нөхөр хүүхдэдээ хэзээч цаг зав гаргаж чаддагүй буудалд байгаа мэт өглөө гараад орой очиж унтах л үүрэгтэй байдаг.Ядаж цалинг нэм өгөөчээ төрийн албан хаагч багш нарт зээлгүй хүн гэж байдаггүй ээ
[ 2 ] зочин202.170.83.XXX
2013 оны 2-р сарын 14. Пүрэв гариг.
цэцэрлэгийн багш нарын ажлыг бичиг цаасаар үнэлэхээ боливол дээр юмдаа. бага насны хүүхэд тоглох явцдаал мэдлэг бүтээж олж авдаг нэгж гэж утгагүй хюмаа болимоор юм. дээд албан тушаалтангууд гадагшаа явш их л туршлага судалдаг гэх юм юугаа харж явдаг юм бэ? үзэж хараад хэрэгжүүлэх цаг хугацаа аль хэдийн болсон баймаар юм. ядажл шаардлагагд нийцсэн сургалтын хэргэлэгдэхүүн сургалтын ном гарын авлагаар нь хангадаг хийдэг газартай богочихоод л шаардлага тавьж шалгамаар юм.
[ 1 ] зочин122.254.115.XXX
2013 оны 1-р сарын 3. Пүрэв гариг.
Ер нь өдрийн 10 цагийн турш ямар ч чөлөө завгүй ажиллаж байгаа багш нарыг юуг нь шалгадаг юм вэ. Хүүхдийн тоо 40-50 байхад багш бие засаж ч чадалгүй 10 цаг босоогоороо хүүхдийн дунд байна хэзээ нь хууль дүрэм унших юм. бид чинь бас хүн юм байгаа биз дээ. ЕБС-ийн багш нарыг бодвол ямар ч амралт чөлөөт цаг гэж бидэнд алга байна. Цаг гаргаад өгчихвөл зүгээр л байна шүү. Ядаж л унтлагын цагаар багшийн цаг гээд тусгай цаг гаргаад өгчөөч. Ганц цаг ч болтугай. Тэгвэл багш ядаж цаг үетэйгээ хөл нийлэх
зочин
2013 оны 2-р сарын 14. Пүрэв гариг.
хяналтын албаны шалгалт юу үзэх гэж шалгах гэж байгааг нь ойлгохгүй юм. хрийдэг ажлаа хийгээд л цаг нэргүйл ажиллаж байна. хэдэн бичиг цаас л үзэх гэж ирнэ биздээ. амьдралаас тасархай юм хийлгэх игээд байгаагаа ойргодог юм уу үгүй юмуу.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 26
Өнөөдөр 257
Өчигдөр 1000
Энэ 7 хоногт 0
Энэ сард 23090
Өнгөрсөн сард 28709
Нийт зочилсон 5757816

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...
    зочин
    Цэцэрлэгийн дарга нар сарын цалинтай чөлөө авдаг юмуу. Бүтэн сар ажлаа...
    Зочин
    Орхон аймгийн 1цэцэрлэгийн эрхлэгч нямсүрэн 300.000төгрөг авч хүүхэд ц...