Үзсэн тоо: 1353
0
0
Та сайн аав, ээж мөн үү?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10-р сарын 21. Баасан гариг. asdf

Бид бага байхдаа аав, ээжийнхээ үгнээс гардаггүй дуулгавартай “сайн” хүүхдүүд байлаа. Гэтэл өнөө цагт хүүхдийг ийм байдлаар хүмүүжүүлэх нь сонгодог сайн арга биш гэж байгаа. “Дуулгавартай сайн хүүхэд” цаашдаа өөрийгөө авч явах, бие даан амьдрах, амьдралдаа идэвхтэй, бүтээлч байх талаасаа ямар нэг өө сэвтэй байх нь олонтаа. Зарим залуу эцэг эх бид хүүхдээ дээр үеийнх шиг “диктатур”-ын аргаар хүмүүжүүлэхгүй шүү, элдэв шаардлага дарамтгүй, чөлөөтэй, дураар нь байлгана аа гэх нь бий. Тэгэхээр бид чинь ер нь хүүхэдтэйгээ яаж харилцаж хүмүүжүүлэх болж байна аа?

Австралийн сэтгэл судлаач, гэр бүл зүйч Стеве Биддульф (Steve Biddulph) эцэг эхчүүдийн хүүхдийнхээ ямар нэг болж бүтэхгүй зан чанар, харилцаанд үзүүлэх хариу үйлдэл нь дараах гурван янзаар илэрдэг гэжээ.

Өөрөөр хэлбэл олонхи эцэг эхчүүдийг дараах гурван бүлэгт хуваан авч үзэж болдог байна. Түрэмгий, идэвхгүй, шийдэмгий ханддаг эцэг эх (1.х.112)

Түрэмгий эцэг эх

Түрэмгий (хэрцгий) эцэг эх хүүхэдтэйгээ байнга ууртай харилцдаг. Чухамдаа уурлах шалтгаан нь хүүхдээс болоогүй харин гэр бүлийнхэн, ажилдаа бухимдах, эсвэл ямар нэг сэтгэл ханамжтай бус зүйл байдаг байна. Ингээд өөрийнхөө сэтгэлийн таагүй байдлаа хүүхдэдээ гаргаж дарамтална. Үүнд хүүхэд юу нь буруутай гэж.

Байнгын хэрүүлтэй байдаг, заримдаа зодуулдаг хүүхэд сэтгэлийн дарамтад байна. Зарим нь ийм байдалд байхдаа дотроо бухимдан цөхөрч гэрээсээ тэнүүчлэх нь ч бий. Хүүхэд дуулгавартай байна, гэхдээ зөвхөн айснаасаа болоод л. Энэ аймхай байдал нь мөн түрэмгий зан болон хувирах нь бий. Зоддог аавтай эсвэл дарамталдаг ээжтэй хүүхэд өсвөр насанд хүрч, чадал суугаад ирэхээрээ хэзээ нэгэн цагт өөрийгөө хамгаалах үүднээс буцааж цохиж авах, зодолдох нь бий. Ийм гэр бүлд өссөн хүүхэд аймхай, ноомой, зөрүүд эсвэл элдэв хэрэг төвөг дэгдээгч болон хувирах нь олонтаа.

Идэвхгүй эцэг эх

Идэвхгүй эцэг эх хаа сайгүй байдаг. Эцэг эх хүүхдээ тодорхой хэмжээнд дуулгавартай байж, хэлснээ биелүүлэхийг шаардалгүй, хүссэн бүхнийг нь зөвшөөрч хүүхдийнхээ үгээр байна. Ийм байдлаар хүүхэдтэйгээ харилцахад элдэв эсэргүйцэл тэмцэлгүй өдөр тутмын амьдрал тайван, амар хялбар байна. Ийнхүү хүүхдийнхээ чөлөөт, бүтээлч байдалд саад болохгүй гээд хүүхдийнхээ хүссэн болгоныг зөвшөөрнө, гэтэл яваандаа “нэг л биш” болж, хүүхэд үгийг тань сонсохгүй, уурыг тань барах болно.

Тэгээд хэзээ нэгэн цагт эцэг эхийн тэсвэр алдагдан “дэлбэрэлт” болж чихэнд нь хэлээд болохгүй юм чинь “маханд нь мэдрүүлэх” шаардлагатай гэж үзнэ. Хүүхдийг шийтгэх, зовоох нь ийм идэвхгүй эцэг эхчүүдээс мөн цөөнгүй гардаг байна. Эцэг эхтэйгээ зохицон амьдарч чадахгүй байгаа хүүхэд бусад хүүхэд, хүмүүстэй зохицоно гэж үгүй. Иймд хүүхдийн ийм зан байдлыг багаас нь засч залруулахаас өөр аргагүй болно.

Ийм загвараар хүүхэдтэйгээ харилцдаг эцэг эх нийт эцэг эхийн бараг гуравны нэг орчмыг эзэлдэг бөгөөд голдуу бага насны хүүхэдтэй, туршлага дутмаг эцэг эх байдаг байна. Энэ нь хүүхэдтэйгээ буруу харилцаж, энергиэ буруу зарцуулж байгаагийн илрэл бөгөөд үүнийг засч залруулж болно.

Шийдэмгий ханддаг эцэг эх

Хүүхдийг хүмүүжүүлэхэд түрэмгий байх мөн идэвхгүй байхын аль аль нь сайн үр дүнтэй биш болж байна. Тэгэхээр одоо хүүхэдтэйгээ яаж харилцах билээ?

Хамгийн боломжийн арга зам бол хүүхдэдээ хайр халамжтай байхын зэрэгцээ эцэг эх хүүхэдтэйгээ шийдэмгий тууштай харилцах явдал юм. Хүүхэдтэйгээ шийдэмгий байдлаар харилцах нь эцэг эхийг зорилго чиглэлтэй, өөртөө итгэлтэй, тайван амгалан байдалтай байхад хүргэнэ. Энэ нь эцэг эхээс мөн хүүхэдтэйгээ “дотроо бодолтой, дороо суурьтай” харилцахыг шаардана. Ийм тохиолдолд хүүхэд эцэг эх юу гэж хэлнэ хэрэгжүүлэх ёстой гэж үзэх бөгөөд ингэснээрээ тэд “сайн, муу”, “сайхан, муухай”, “болно, болохгүй” гэж юу болохыг мэддэг болно.

Манай эцэг эхчүүдийн нэлээд нь хүүхэдтэйгээ өөртөө итгэлтэй, шийдэмгийгээр санаа бодлоо чөлөөтэй хуваалцан харилцаж чаддаггүй. Харин өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж үзэх эцэг эх олон бий.

Өөртөө итгэлтэй, шийдэмгий байхын суурь дэвсгэр нь таны дотоод сэтгэл, хүүхдэд хандах хандлагад оршино.

Үүнтэй холбоотойгоор дараах 2 бүлэг үзүүлэлтийн дагуу та өөрийгөө хэр зэрэг хүчтэй сайн (шийдэмгий) ээж аав болохыгоо үнэлээд үзнэ үү.

“Сул дорой” эцэг эх:

  • Манай гэр бүлийнхэн намайг ч нэг их тоодоггүйш дээ.
  • Би бол хүүхдүүдээ аз жаргалтай байлгах хэрэгтэй, тэгэхгүй бол би муу аав/ээж болно.
  • Би хүүхдийнхээ төрөлхийн хөдөлгөөнт байдал, бүтээлч байдлыг хязгаарлаж болохгүй.
  • Би ч ер нь юу ч биш, харин хүүхдүүд маань хожим ямар нэгэн зүйлд хүрнэ.
  • Миний эхнэр/нөхөр чухал, гэхдээ хүүхдүүд маань хамгийн чухал нь
  • Амьдрал бол тэмцэл.
  • Би зөвхөн тайван амгалан л баймаар байна. Үүний тулд хүүхдүүддээ юу хүснэ, түүнийг нь зөвшөөрнө. Гэхдээ харамсалтай нь энэ нь удаан үргэлжлэхгүй дээ.

“Хүчтэй” эцэг эх:

  • Би бол гэр бүлийнхээ бусад гишүүдийн адилаар чухал.
  • Хүүхдүүд бол чухал, гэхдээ тэд бусадтай зохицох ёстой.
  • Би сайн аав/ээж байхын тулд аз жаргалтай, эрүүл байх ёстой. Би мөн өөртөө зориулж юм хийж байх ёстой.
  • Миний эхнэр/нөхөр, гэр бүл бол хамгийн чухал, хүүхдүүд бол түүний дараа орно.
  • Амьдрал бол сорилт, баяр баясгалан.
  • Би заримдаа ядардаг гэлээ ч түүнийгээ хүүхдүүдэд мэдрүүлж, “босс” ямар байдгийг харуулах хэрэгтэй. Энэ нь хүүхэд цаашдаа хаашаа явах ёстойг ойлгуулахад хялбар дөхөм.

Хэрэв танд “сул дорой” эцэг эхийн шинж чанар ажиглагдвал өөрийнхөө хандлагыг өөрчлөн “хүчтэй” ээж/аав болох оролдлого хийгээрэй. Ингэхдээ дараах зүйлийг анхаарна уу.

Өөртөө итгэл үнэмшилтэй бай

Байж болохгүй зүйл хүүхдэд тань ажиглагдсан бол гуйж аргадахгүйгээр шууд шаардлагаа тавь. Энэ тохиолдолд хүүхэд ямар нэг эргэлзээгүйгээр үүнийг биелүүлэх ёстой юм байна гэсэн ойлголт авах ёстой.

Амьд холбоо харилцаа тогтоо

Юм хийхдээ хүүхдээ дуудан хажуудаа ирүүлж, юу хийж байгаагаа сайн харуул. Тэгснийхээ дараа хүүхдээ яг харсныхаа дагуу хийхийг шаард.

Та бүү ойлгомжгүй бай

“За, одоо хувцсаа өмсөөрэй... “, “Ойлгосон уу?” гэх мэтээр таны асуулт, шаардлага “за”, “үгүй” гэсэн хариулт өгөхөөр тодорхой байх.

Хэрэв хүүхэд тань дуулгаваргүй байвал шаардлагаа дахин тавь

Тэгэх ёстой, ингэх ёстой гээд дахин яриад байх хэрэггүй, нотолж ойлгуулах гэх шаардлагагүй, уурлах хэрэггүй. Тайвшрахын тулд удаан, гүнзгий амьсгал. Ингээд тухайн зүйл дээр шийдэмгий байгаагаа, мөн нэг удаадаа уурлаж цухалдахгүй байгаагаа хүүхдэд мэдрүүл. Энгийн тайвнаар шаардлагаа дахин тавь.

Ойрхон бай

Хэрэв шаардлагыг тань биелүүлээгүй тохиолдолд хүүхдээсээ бүү холд. Тэгээд шаардлагыг тань биелүүлсэн тохиолдолд (жишээлбэл, тоглоомоо хураах) түүнийг нь нэг их магтаад байх шаардлагагүй. “Сайн байна” гээд л инээмсэглэ. Шаардсан зүйл тань хэвшил болтол нь хараанаасаа бүү гарга.

Ном зүй:

Steve Biddulph, Das Geheimnis gluecklicher Kinder

Н.Норжхорлоо

Архиваас, 2010.05.05

aida club site aidaprima
periactin 4 mg periactin insomnia periactine pour grossir enfin une solution
yasmin senel link yasmin
nolvadex 20mg nolvadex homme nolvadex forum
inderal engorda inderal generico inderal comprar
cymbalta dosage 120 mg centaurico.com cymbalta side effects
nurofen click nurofentabs

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 17
Өнөөдөр 316
Өчигдөр 1661
Энэ 7 хоногт 3203
Энэ сард 42583
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6240492

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej