Үзсэн тоо: 578
0
0
Финляндын боловсролын нууц
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 10-р сарын 21. Баасан гариг. asdf
Бид өмнө нь PISA тест бол улс орнуудын сургуулийн чанар, суралцагсдын чадавхийг тодорхойлдог дэлхийн хамгийн том шалгалт хэмээн сайтдаа бичиж байсан. Удаа дараагийн PISA тестийн дүнгээр Финлянд улсын сурагчид толгой цохиж байгаа. Тэгэхээр энэ улсын боловсролын нууц юундаа байдаг юм бол? Энд Александр Волковын “Оросын боловсролд финийн гайхамшиг л тохирох болоод байна” нийтлэлээс товчлон хүргэж байна. Финчүүд чухам юу хийгээд ийм болов? Тэдний боловсролын системийг яагаад дэлхий дахинд тийнхүү шилдэг хэмээн үзэх болов? Бид финийн туршлагыг судлаад юуг нь дуурайн ашиглавал болох вэ?

Ухаалаг бодлогын үр шим
Энэ системийг нь тэнгэрийн ивээлтнүүд юмуу бөө удган нар бодож сэтгээгүй. Энэ нь улс төрийн жинтэй шийдвэрийн үр дүн.

Нэг ижил ангиудад бүх хүүхэд бэлтгэлийн түвшин, эрүүл мэндийн байдлаасаа үл хамааран хичээллэдэг үндсэн сургуулиудыг тус орны эрх баригчид бүүр 1960-аад оны эцэс 1970-аад оны эхээр олноор байгуулж эхэлсэн байна.
Одоо Финляндад “бүх хүүхэд чанартай боловсрол эзэмших, адил тэгш эрх эдлэх” зарчмыг амьдралд идэвхийлэн нэвтрүүлэх болжээ. Сургууль нь финийн нийгэмд адил тэгш байхын жинхэнэ билэг тэмдэг, тус орны бүх иргэдийн эрх тэгш байдлын үзэл санааны хөтөч болж байна.
“Бидэнд бүх сурагч цөмөөрөө хэрэгтэй. Бид бүгдэд нь адилхан бололцоо олгодог” гэж финийн багш нар ярих дуртай. Энэ нь ч улс орондоо асар их ач тусаа өгдөг байна. Энд хэнийг ч мартдаггүй, хэнийг ч хуурдаггүй, бусдыг бага балчраас нь алагчлан шоовдорлох ааш араншинд сургаж дасгадаггүй.
Сайн сайхан ирээдүйгээ бий болгохын тулд сайн боловсрол олж авах нь чухал. Нийгмийн ертөнц сургуулиас эхэлдэг. Амьдралдаа сэтгэл хангалуун финийн багш нар хүүхдүүддээ амьдралыг хайрлаж явахыг сургадаг. Эрх тэгш байдлын зарчим финийн нийгэмд нэвт шингэсэн байгаа. Гэхдээ үүнийг бүх хүүхдийг ав адилхан байлгах гэсэн эрмэлзэл биш, харин юуны өмнө хүүхэд тус бүрийг авъяас чадварынхаа хэрээр юмыг үнэлж цэгнэж чаддаг болгох тэмүүлэл гэсэн утгаар ойлговол зохино. Заримаас нь илүү асууж, заримаас нь дутуу асуугаад байх ёсгүй. Учир нь бүгд л юмыг өөртөө буй боломжийнхоо хэрээр үнэлж цэгнэх адил тэгш эрхтэй. Хүүхэд бүхэн өөрийнхөөрөө хувцаслана, тус тусдаа сургалтын хөтөлбөртэй байх учиртай. Чухамдаа хүүхэд бүхэн ийм л байвал сайн сайхан байх болно.
Атаа жөтөө өвөрлөн бусдын элбэг хангалуун амьдрах гэсэн хүсэл эрмэлзлийг хаан боож, өөрсдөө тансаг амьдралтай байхыг санаархдаг хорон санаатнуудыг финляндын удирдлагад байлган тэжээн тэтгэж байхыг хэн ч хүсдэггүй. Дашрамд дурдахад, финляндчууд хөрөнгө чинээнийхээ түвшингээр бүгд бараг адил.
Сайн суралцах юм бол чиний өмнө бүх үүд хаалга нээлттэй. Энэ үндэсний үзэл санаа биш гэж үү? Сайн сурах л юм бол шан харамж аяндаа ирнэ. Гэвч хэрвээ энэ зарчим гажиж, өөр зарчмаар солигдвол хэчнээн сайн сураад ч нэмэргүй, мөнгө хэрэгтэй, холбоо харилцаа хэрэгтэй болно. Үнэн, худал хоёр сөргөлдөхөө больж, нэг нэгэнтэйгээ ижилхэн болдог тийм антисистем бий болж хувирна. Тийм нийгмийг Лев Гумилев “ертөнцийн сөрөг мэдрэмжтэй хүмүүсийн системийн бүхэл нэгдэл” хэмээн тодорхойлжээ. Тийм систем сэрэхэд бэлэн болсон унтаж буй галт уул лугаа адил туйлын тогтворгүй байдаг.
Эхлээд шинэтгэл багш нарын ширүүн эсэргүйцэлтэй тулгарсан. Учир нь авъяас билэгтэй хүүхдүүд, оюуны хомсдолтой хүүхдүүдийг нэг ангид зэрэгцүүлэн суулгаад яаж хичээл заахыг зүгээр л төсөөлөөгүй. “Одоо Финляндад тэр үед хамгийн зөв шийдвэр гаргасан гэдэгт бүх хүн итгэлтэй байгаа. Яагаад гэвэл нийгэмд боловсролын түвшин хэдийчинээ өндөр байх тусам энэ салбар төдийчинээ үр ашигтай хөгжинө” гэж Боловсролын яамны ажилтан Йорма Кауппинен тэмдэглэжээ.


Финляндын багш нар
Бүх зүйл финийн багш нарын байдлаас эхэлж байгаа. (Дашрамд дурдахад тэд барагцаагаар сард 3000-5000 еврогийн цалин авдаг) Тэдэнд хүмүүс хүндэтгэлтэй ханддаг уламжлал нэгэнт тогтжээ. Үүнийг PISA-ын уралдаант шалгалтад ялалт байгуулдаг нэг шалтгаан хэмээн шинжээчид үзэж байна. Финляндад багш байна гэдэг урьдын адил хувь ерөөл хэвээр байна.



Энд багш нарыг дээд мэргэшлийн эмч нартай бараг ав адилхан бэлтгэдэг. Эмчийн үүрэг бол бие эмчлэх, харин багшийн үүрэг бол сэтгэлийг эмчлэх гэдэг нь үнэн ажгуу. Орос эх оронд хэнд ч хэрэгцээгүй үй түмэн хүүхэд байгаа нь бидний нүднээ илхэн харагддаг. Яагаад гэвэл биеээс нь гадна сэтгэл нь өвчилж байна. Хар багаасаа архи ууж, тамхи татаж, биеэ үнэлж, хүн алж сурч байна. Ийм бие сэтгэлийн доройтолд орсон хүүхэд бүрийн хажууд уг нь багш байх ёстой байсан. Сурган хүмүүжүүлэгч, багш нарын давхарга бол нийгэмд илэрсэн бүх ан цав, гэмтэл согогийг нааж арилгах цавуу байх ёстой. Өөр үгээр хэлбэл, сургуулийн боловсролын систем нь нийгмийн тэнцвэртэй байдлынг хангах чухлаас чухал механизм, улс орноо донсолгооноос хамгаалах чухал хэрэгсэл мөн.
Ер нь бол Финляндад амиа аргацаадаг багш ч байна. Тэнгэрээс заяасан сурган хүмүүжүүлэгч бий. Аль ч оронд тийм л байдаг. Гэвч эндхийн систем нь өөрөө ажлын дутагдлыг засч залруулж болохуйц зохион байгуулагджээ. Хэрвээ хүүхэд сургалтын материалыг эзэмшиж амжихгүй бол бусад сурагчаа гүйцэх хүртэл нь туслах багш түүнтэй тайван тэвчээртэй хичээллэдэг. (Мэдээж үнэ төлбөргүй, сургууль дээр, заримдаа шууд хичээл дээр нь) Ямар ч гэрийн багш байдаггүй. Эцэг эхчүүд багшийн гарыг цайлгах гэж нэмэгдэл хөлс огт төлдөггүй. Бүгд адил нөхцөлд байх учиртай. Зүгээр л аль нэг хүүхэдтэй бусдаас нь урт хугацаагаар хичээллэх хэрэгтэй. Ийм хичээл л тухайн хүүхдэд тус болдог. Муу хүүхэд гэж байдаггүй. Зөвхөн ухаалаг бус зохион байгуулагдсан боловсролын тогтолцоо л байдаг.

Хоцрогч байх ёсгүй
Энэ орны цаг уур нь хүйтэн ч зүрх сэтгэл нь гайхалтай халуун дулаан. Эндхийн сурагч бүхэн багш нарынхаа дэмжлэгийг авч чаддаг. Сургууль дээр бүүр анхнаасаа эхлээд сурлагаар нь сайн, муу гэж ялгах ёсгүй гэж сурган хүмүүжүүлэгчид нь үздэг.


“Үнэн чанартаа арваадхан настай хүүхдийг хөгжлийн нь түвшингээр цаашдаа хэрхэхийг ойлгох аргагүй. Хэрвээ тийм бага насанд нь авъяастай хүүхдүүдийг шилж сонгоод эхэлбэл алдаатай шийдэлд хүрч, нийгэм авъяастай хүүхдээ алддаг. Тийм алдаа нь улс орноо олон улсын тавцанд нэр төртэй өрсөлдөх боломжгүй болгодог” гэж Хельсинкийн их сургуулийн сэтгэл зүйн багш Лиза Кельтикангас-Ярвинен үздэг байна.
Финийн бэлтгэлийн гол онцлог нь сул сурлагатай сурагчдыг байнга дэмжих явдал юм. Тэднийг “нүдэнд бүү харагд, сэтгэлд бүү үлд” гээд сургуулиас хасах юмуу өөр сургуульд шилжүүлж болохгүй. Тэдэнд тус болох аливаа сурган хүмүүжүүлэх стратеги, арга барилыг хэрэглэнэ.
Сурагч бүхнийг өндөр хэмжээнд хүртэл нь чангаах чадвар PISA-ын уралдаант шалгалтад улс орноо амжилт олох үндэс болсон гэж багш нар нь өөрсдөө үздэг байна. Энэ уралдаант шалгалтад доогуур оноо авсан хүүхдүүдийн тоо гайхмаар цөөхөн. Энэ оронд сурагчдын бэлтгэлийн дундаж түвшин нэн өндөр.
Финийн сургуулиудад хоцрогдсон сурагчидтай хичээллэх гурван түвшинг авч үздэг байна:
-    Эхний түвшин нь: Багш өөрөө шууд ангидаа сурагчидтайгаа хичээллэдэг.
-    Хоёрдахь түвшин нь: Хоцрогдсон сурагчийн хувьд нэмэлт хичээл заадаг. Финий сурагчдад тийм хичээл маш их таалагддаг. Тэр байтугай тэд тийм хичээлд суух гэж тэмүүлдэг. Учир нь тэднийг тухайн сэдвийг муу мэдэж байгаа, бодлого буруу бодлоо гэж зэмлэж, ангийнхны нь өмнө ичээдэггүй, харин ч тэднийг ямар ч гэсэн болж байна гэж магтана, тэдэнд хэлж өгч тусална, зөвлөлгөө өгнө, юу хийх ёстойг нь тайлбарлаж өгнө. Энэ оронд юу ч ойлгохгүй байна гэж сурагчдыг зэмлэхийг хориглодог. Тэгж зэмлэсэн багшийг мэргэжилдээ арчаагүй болсон гэж үздэг.
-    Гудавдахь түвшин нь: Хоцорч яваа хүүхдэд зориулан ганцаарчилсан төлөвлөгөө зохиож, тухайн хүүхэдтэйгээ хичээллэдэг. Тэр хүүхэд бусадтайгаа хамт суралцана. Яагаад гэвэл хүүхдүүдэд нийгмээсээ хөндийрч салах боломж олгож болохгүй.

Финийн сургуулиуд
Зэрвэс харахад финийн сургуулиуд хаа сайгүй байдаг шиг ердийн мэт санагдана. Гэтэл наад зах нь “арван ялгаа” байдаг. Жишээлбэл, “ханан дээр бүү эрээч” гэсэн бичиг хаа ч байхгүй. Түүнчлэн ширээнүүд нь маш цэвэрхэн. Хэн нэг нь хичээл дээрээ уйдаад ширээн дээрээ балаар юмуу хутгаар юм огт эрээчдэггүй. Ариун цэврийн өрөөнүүд нь гайхмаар цэвэрхэн...

Сургуулиудын хэмжээ нь тун жаахан. Барагцаалбал сургуулиудын 40% нь 50 хүрэхгүй сурагчидтай. 60% нь зургаа, долоохон багштай. Тийм сургуульд хүүхдүүд эхний зургаан жил суралцаад дараа нь арай том сургуулиудад шилждэг. Финийн сургуулиудын ердөө 3% нь л 500-гаас дээш сурагчидтай.
Хотын сургуулиудын нэг анги дунджаар хориод сурагчтай байдаг бол хөдөө тосгодод мэдээж цөөхөн. Эдийн засгийн үүднээс авч үзвэл багш нарын хүчийг хий дэмий зарцуулж буй хэрэг. Гэвч сургууль бол үйлдвэрийн газар биш. Энд “том байх” нь давуу байдал биш аж. Статистикаас үзвэл финийн хөдөөгийн районуудын буюу хамгийн жижиг сургуулиудын охид хичээлдээ илүү сайн байдаг. Ийм жижиг сургууль гэр бүлийн уур амьсгалтай, хүүхэд сурахад хялбар, багш нар ч тэдэнд анхаарлаа хандуулж, ойлгоогүй зүйлийг нь тайлбарлахад төвөггүй байдаг. Түүнээс гадна сургуулийн анги танхимд сурагчид цөөхөн байвал үймүүлж шуугих нь бага. Финляндын сургуулиудад сахилгын асуудал төдийлөн гардаггүй. Яагаад гэвэл хичээл гэр бүлийн доторхи ярилцлагын маягаар явагддаг. Энд сурагч, багш хоёрын харилцаа салж хөндийрдөггүй.
“Хүүхдүүд бол толь мэт байдаг. Хэрвээ багш нар нь хүүхдүүдээ хүндэтгэхгүй байвал хүүхдүүд нь багш нараа мөн л хүндэтгэхгүй. Урьд нь хүүхдүүд багш нарыгаа хүндэтгэх ёстой гэж үздэг байсан бол одоо тийм биш болсон. Бүх юм эсрэгээр. Багш нар хүүхдүүдээ ойлгож чаддаг байх хэрэгтэй” гэж финийн сурган хүмүүжүүлэгч Йорма Ояло хэлсэн байдаг.  Шавь нараа хүндэтгэдэг байх хэрэгтэй. Энэ нь үндсэн баримтлал. Үүн дээр л бүх юм тогтдог!
Дашрамд хэлэхэд, дүнг зөвхөн ахлах ангиудад л тавьж эхэлдэг. Заавал мөрдөх журмын дагуу наймдугаар ангиас түүнийгээ эхэлдэг.

Эх сурвалж:
“Эрдэм-их хүч” шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүл, 2010 №1  (14), х.4-11

Архиваас 2011.02.16.

prescription coupons site cialis discount coupon
drug coupons free printable cialis coupons discount prescription drug card
cialis coupon lilly blog.suntekusa.com coupon for cialis
amoxiclav site amoxicillin 750
cardura compendium cardura xl carduran
amoxil forte dosage bioselect-us.com amoxil paediatric drops chemist warehouse
levitra 10mg go levitra
coupon for free cialis discount coupon for cialis printable cialis coupon
coupons for cialis emergent-ventures.com cialis coupons and discounts

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 124
Өнөөдөр 246
Өчигдөр 1661
Энэ 7 хоногт 3185
Энэ сард 42513
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6240422

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej