Үзсэн тоо: 1159
0
0
Топ сэдэв: Шинэ оны зорилго
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2015 оны 12-р сарын 28. Даваа гариг. asdf
Гадны сонин хэвлэл, интернет мэдээг уншиж байхад яг одоо хуучин онд юу болов, энэ нь ямар үр дүнтэй байв, үүнээс ямар сургамж авч шинэ онд юу хийх вэ гэдэг асуулт хамгийн халуухан сэдэв болжээ. 
Үүнээс бидэнд авууштай нь: 
- Хүн бүр өнгөрч буй оныг өөрийн ажил үйлсийн хувьд дүгнэж, шинэ онд юу хийхээ төлөвлөх нь зорилготой, ажил хэрэгчийн шинж. “Санаж явбал бүтнэ” гэж сайхан монгол үг бий. Зорилготой, түүнийхээ төлөө тэмцэх хүн л амжилтад хүрдэг. 
- Томчууд ингэж ажил, амьдралаа дүгнэн төлөвлөхөөс гадна үүнийг үр хүүхдүүддээ бүр жоохноос нь хэвшүүлж байна. Сургуулийн бага ангид ч “Миний ирэх оны төлөвлөгөө” сэдвээр ярилцаж, хичээл хийдэг. 
Ингэж том жижиггүй хүн бүр ирэх оны зорилгоо тодорхойлж, хэрэгжүүлэх нь хэрэгжүүлж, нэгээхэн хэсэг нь хүн болсон хойно болгонгүй ээ хэмээн бүтэлгүйтлийн хэвшил болон суух тул сэтгэл судлаач, мэргэжлийн хүмүүс ч энэ тал дээр анхаарч, ихээхэн зөвлөгөө өгдгөөс сонирхуулахад:
Бүтэх боломжтой зорилго тавь
Тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх нь хэд хэдэн шалтгаантай. Нэг талаар хүмүүс тодорхойгүй, хэт ерөнхий зорилго тавьдаг. Эсвэл тавьсан зорилгууд нь хоорондоо харшилдах ч тохиолдол бий. Нөгөө талаар өөртөө хэт ахадсан зорилго тавьдаг. Жишээлбэл сард 10 кг турна гэдэг нь хэт хүнд зорилгоос гадна эрүүл мэндэд халтай. Тэгэхээр өөрийн хийж чадах, бүтэх боломжтой зорилгыг тавих хэрэгтэй.

Зорилгод хүрэх алхмаа дүгнэж байх
Зорилгодоо хүрэхийн тулд хийсэн болон хийгээгүй зүйлс, хүрсэн амжилт, бүтэлгүйтэл зэргийг өдрийн тэмдэглэлд тэмдэглэж байх нь санамсаргүй хийсэн, анзаарахгүй байсан зүйлээ мэдэхэд тусалж, амжилтад тань хөтөлнө. 

Нөөц хувилбартай байх
Хийх зүйлийг сануулж байх толин дээрх календар, сэрүүлэг зэрэг нь зорилгоо биелүүлэхэд тусална. Түүнчлэн хэрэв та 7 хоногт 3 удаа өглөөдөө гүйж байна гэсэн зорилго тавьсан бол цаг агаар муу үед шалтаглан залхуурч зорилгоосоо хазайлгүйгээр нөөц хувилбартай байх хэрэгтэй. Жишээ нь гадаа гарч гүйж болохгүй тул гэртээ дасгал хийнэ, фитнесс клуб явна гэх мэт. Үүнийг “Бэрхшээлийг даван туулах төлөвлөгөө” гэдэг. Хамгийн гол нь тохиолдож болох эрсдэл, бүтэлгүйтлийг тооцоолж, үүний эсрэг бэрхшээлийг даван туулах нөөц хувилбартай байх явдал юм.


Амжилтыг мэдрэх  
Зарим хүн хийгээд байгаа атал амжилтаа олж харалгүй “Ямар ч нэмэр алга, өөрчлөлт мэдрэгдэхгүй байна” гэдэг. Та календар худалдаж аваад орой бүр тэмдэглэл хөтөлж байвал ямар их зүйл өөрчлөгдөж байгааг мэдэрч гайхаж магад шүү.

Өөрийгөө урамшуул
Амжилтын гол хүч бол урамшуулал. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд хийсэн алхам болгоныхоо дараа өөрийгөө урамшуулж бай. Дасгал хийсэн бол “бие минь хөнгөрч, эрүүл минь сайжирч байгаа даа” хэмээн баярла, гарч гүйсэн бол хэр хол гүйснээ харж “овоо шүү” хэмээн бод. Үүнийг хийлгүй гэртээ ялхайн суусан бол яах байсныг сана. Өөртөө бас урам өгөх хань татах хэрэгтэй. Ижил зорилготой найзтайгаа нийлж зүтгэх илүү урамтай, өрсөлдөөнтэй. Үр дүнд хүрч байвал өөрийгөө шагна.  

Санаж явах зүйл: Заримдаа хүн өөрийн доторх залхуугийн туйлд ялагддаг ч түүндээ байнга бүү захирагд!

Ингээд танд шинэ онд тань санасандаа хүрэх амжилтыг хүсье.

cialis manufacturer coupon 2016 open free prescription drug cards
drug coupons eblogin.com discount prescription drug card
claritine za psa read claritine koliko na dan
amoxi 750 amoxiclav amoxi 1000
amoxicillin amoxillin saft amoxil 500
nolvadex 20mg nolvadex nolvadex forum
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage
gabapentin nedtrapning by-expression.com gabapentin alkohol
nurofen click nurofentabs
nurofen femme read nurofen sirop
ventolin jarabe link ventolin
prescription coupon card coupons for prescription medications free prescription cards
zyrtec dosage for adults click zyrtec ingredients australia

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 50 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
7 цаг 9 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 30
Өнөөдөр 837
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4784
Энэ сард 42685
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348459

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...