Үзсэн тоо: 23
0
0
Сургаар сонссон мэдээллээ сурах бичигт наасаар байх уу
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 12-р сарын 27. Баасан гариг. asdf

“Улс үндэстнийг устгахад атомын бөмбөг, эсвэл алсын тусгалтай пуужин ч хэрэггүй. Зүгээр л боловсролын системээр нь оролд, үр дүн нь маш тодорхой. 

Барилга байгууламжууд нь инженерүүдийнхээ нүдэн дээр нурж, өвчтөнүүд нь эмч нарынхаа гарт үхдэг” гэх айхавтар сургамж үг бий. Боловсролын систем нь нуран унасан, бодлогоо тодорхойлж, барьж чаддаггүй манайх шиг улсад тохирох зүйрлэл мэт санагдав. Учир нь Монголын боловсролд харийнхан гар дүрээгүй ч хамгийн аймшигтай нь, бид өөрсдөө энэ салбараараа тоглож, “оролдож”, үр дүнг нь амссаар иржээ. Ерөнхий боловсролын сургуульд заалгасан мэдлэг нь амьдралд тусаа өгдөггүй, оюутнууд нь зөв бичиж чадахаа байсан, эзэмшсэн мэргэжил, чадвар нь ажил дээр гараад гологддог гээд манай шат шатны боловсролын байгууллагуудын сургалтын чанар хэр муудсаныг “хэлээд” өгөх жишээ мундахгүй.

Эх хэл, соёл бол тухайн үндэстний хамгийн чухал үнэт зүйл байдаг. Харин бид эдгээр үнэт зүйлээ үгүй хийхэд ойрхон болсныг эрдэмтэн, судлаачид энэ цагт сануулж байна. Одоо мөрдөж буй ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, түүний дагуу зохиосон сурах бичгүүдээр өнөөгийн багачуудад мэдлэг, мэдээлэл олгоно гэдэг тун ч ярвигтай болоод буй. Сэдэв, эх, дасгал, даалгаврууд нь ойлгомжгүй, агуулга нь сургалтын хөтөлбөртэйгөө зөрдөг, үг, үсэг, найруулгын түмэн алдаатай зэрэг сурах бичиг боловсруулах үйл явцад гарсан, гарч буй алдаа завхралуудыг “Өнөөдөр” сонин хөндсөөр ирсэн. Цаашид ч алдаа мадгийг нь засах хүртэл хүүхдүүдэд мэдлэг өгөх үүргээ “умартсан” сурах бичгүүдийг энэ мэтчилэн “задалж”, зарлана.

Соёл, өв, уламжлал, бахархлын тухай бүлэг, сэдвүүдийг баримтын алдаатай боловсруулж, сурах бичигт оруулсныг зургаас харна уу. Дорнын хөгжмийн зэмсгүүдийг монгол үндэснийх гэж оруулсан. Морин хуурын зураг нь Өвөр Монголынх. 40 мянган жилийн тэртээх археологийн олдвороор нэн эртнийх хэмээгддэг лимбэ хөгжмийг Монголын хоньчин, хургачин хүүхэд бүтээсэн мэтээр оруулж. Хөгжмийн зэмсгээр дамжуулан хүүхдүүдэд олгох түүхийн мэдлэг энэ мэтчилэн “түүхий” байна.

Дэлхийн боловсролын хамгийн сүүлийн үеийн системийг хоёрхон ангилж байна. Тархины, зүрхний боловсрол гэж. Манайхаар бол сургалтын байгууллагуудын сунжирсан агуулга, заавал үзэх ёстой гэх уйтгартай сэдвүүд, дааж давшгүй их гэрийн даалгавар зэрэг нь тархины боловсролдоо хамаардаг. Харин зүрхнийх нь хэл, соёл, өв, уламжлалаа хайрлан хамгаалах, өвлүүлэх, хүнлэг, энэрэнгүй байх, эцэг, эх, ахмад үеэ хүндлэх, нийгэмд үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлах ёстойг заадаг аж. Одоогоор манайд хүүхэд, багачуудад энэ төрлийн мэдлэг олгоход хамгийн дөхөм хичээл нь иргэний боловсрол юм. Чухалд тооцогдох эл хичээлийн бага ангийн сурах бичигт үг, үсэг, логикийн ноцтой алдаа гаргаж, шүүхээр хэргийг нь таслуулсан жишээ ч бий.

Гэтэл асуудал ингээд дууссангүй. VII ангийнх нь сурах бичигт соёл, өв, уламжлал, бахархлын тухай үздэг бүлэг, сэдвүүдийг баримтын алдаатай боловсруулсныг Монгол Улсын Консерваторын Үндэсний хөгжмийн урлагийн сургуулийн Язгуур урлагийн тэнхимийн эрхлэгч, соёл судлаач Д.Ганпүрэв хэллээ. Тэрбээр “Манай Язгуур урлагийн тэнхимийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн. Үүнтэй холбоотойгоор дээд боловсролын сургалтын хөтөлбөрт язгуур урлагийг оруулахаар ажиллаж байгаа юм. Уг ажлынхаа хүрээнд хэд хэдэн зүйл судлах шаардлага тулгарсан. Өдгөө музей, соёл, урлагийн байгууллагуудын хоорондын цогц холбоос алга болж. Шинжлэх ухааны хүрээлэн, боловсролын байгууллагууд уялдаагүй ажиллаж байна.

Хүрээлэнгүүдийн 1960 оноос хойш хийсэн хээрийн томоохон судалгаануудыг одоо болтол сургалтын хөтөлбөрүүдэд тусгаагүй. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт соёл, уламжлал, бахархлын талаарх ойлголт явцуу, зарим баримтыг алдаатай тусгасан гэхчлэн миний төсөөлснөөс тэс өөр дүр зураг угтсан. Монголчууд бахархал болсон морин хуур, уртын дуу, хөөмийгөө дээдэлдэг, мэддэг. Гэтэл VII ангийн иргэний боловсрол хичээлийн сурах бичигт голдуу Дорнын хөгжмийн зэмсгүүдийг монгол үндэснийх гэж оруулжээ. Бүр нарийн хэлбэл, тус сурах бичгийн 40 дүгээр хуудасны, III бүлэг буюу “Үндэсний өв, соёл, бахархал” гэсэн сэдвийг уншаад бидний ирээдүй хойчийг соён гэгээрүүлэхгүй байх гаднын шалтгаан энэ салбарт байдаг юм болов уу гэсэн бодол хүртэл төрсөн. Тодруулбал, 3.1-т “Уламжлалт хөгжмийн зарим зэмсэг, зан үйл” хичээлийн сэдвээр сурагчдад өгөх мэдлэг нь учир дутагдалтай, хөгжмийн зургууд дотор монгол угсаатныг төлөөлөх зэмсэг байхгүй. Морин хуурын зураг нь хүртэл ӨвөрМонголынхыг ашигласан байх жишээтэй. Монголчууд морин хуур хөгжмийн маш өндөр соёлтой ард түмэн. Түүхийн талаасаа ч олон зуун жилээр яригдах бахархал” хэмээсэн.

Түүнчлэн тус сурах бичгийн 42 дугаар хуудсанд “Лимбэ хөгжмийг Монголын хоньчин, хургачин багачууд бүтээсэн. Тэд цуурыг элдэв янзаар хэрчин нүхэлж үлээснээр лимбэ, бишгүүр хэмээх хөгжмийн зэмсгийг үүсгэсэн” тухай өгүүлжээ. Гэтэл цуур хөгжмийн үүсэл гаралтай энэ нь огт холбогдохгүй бөгөөд хүүхдүүдийг илт төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг Д.Ганпүрэв судлаач хэлсэн. Лимбэ хөгжим нь 7000 жилийн түүхтэй бөгөөд дэлхийд судлагдсан нэн эртнийхийг нь 40 000 жилийн тэртээх археологийн олдвороор баталгаажуулжээ. Ийм баялаг түүхтэй хөгжмийн зэмсгийг номын зохиогчид хоньчин, хургачин хүүхдүүд үлээсээр бүтээсэн хэмээсэн нь ичгэвтэр хэрэг. Хаа нэгтэйгээс сургаар сонссон зүйлээ сурах бичгээр энэ мэт дамжуулан түгээдэг жишиг манайхаас өөр улсад байхгүй нь мэдээж.

“Ажлын шугамаар ганц сурах бичиг бариад “суухад” л ийм байна. Дунд ангийн иргэний боловсрол гэх энэ хичээлд монголчуудын язгуурын дуу, хөгжмийн өвд хамаардаг икел, товшуурын төрлүүд, бий биелгээ, ардын болон уртын дууг оруулаагүй. Өөр нэг жишээ дурдъя. Тус номын 60 дугаар хуудасны 3.6-д “Соёлын биет бус өвийг хайрлан хамгаалъя” гэсэн сэдэвтэй хичээлийн өвүүдийн тухай мэдээлэл учир дутагдалтай (хуудас 60-62). Үүнд манай язгуур урлагаас гадна нүүдэлчин монголчуудын зан үйл, хэрэглээ, гар урлал, тоглоом наадгайтай холбоотой өвүүдийг ч багтаагаагүй. Гэтэл уг сэдвүүдийг сурах бичигт дурдахдаа ч алдсан. Жишээлбэл, 3.7-д “Тууль хайлах, туульчийн эрдэм” гэсэн асар том сэдвийг сонгож оруулжээ. Мэдээлэл нь ч буруу. “Товшуур нь цацал хэлбэртэй есөн нүхтэй” гэх. Товшуурын толгойг дурдаагүй учир цацал хэлбэртэй, есөн нүхтэй л гэж ойлгогдоно (хуудас 63). Ачир дээрээ товшуур бол цууран хайрцагтай, чавхдаст хөгжмийн ангилалд хамаардаг. 

Хүннүгийн үеэс ч өмнөх цагт яригдах эртний нүүдэлчдийн туульсын хамгийн сайн зэмсэг юм. Нийтээрээ мэдэж байх ёстой хөгжмийн нэг. Харамсалтай нь, сурах бичигт хөгжмийн зэмсгээр дамжуулан хүүхдүүдэд олгох түүхийн мэдлэг “түүхий”. Соёлын өвүүдийн мэдлэгүүд ташаа байна. Иргэний боловсрол ганцхан VII ангид ордог хичээл биш. Эдгээр мэдлэгийг сурах бичгээр дамжуулан олгох нь ч учир дутагдалтай. Яагаад музей байдаг вэ. Хүүхдүүдийг орчинд нь аваачиж, биетээр нь харуулж, үзүүлж, мэдрүүлэх ёстой. Тиймээс иргэний боловсрол хичээлийн агуулгад музей үзүүлэх бодлого, цаг тусгах хэрэгтэй. Хүннүгийн үеийн олдворуудыг дэлхийд шилдгээр зарлаж байна. Эдгээр бахархлыг сурах бичигтээ цаг тухайд нь тусгаж явах ёстой. Гэтэл энэ бүхэн орхигджээ. Боловсролын нэгдсэн бодлого байхгүйтэй л холбоотой. Яах гэж шинжлэх ухааны ийм олон байгууллага, их, дээд сургууль, түүнд түшиглэсэн судалгааны хүрээлэнгүүд байгуулсан юм бэ. Яагаад эдгээр байгууллагаар дамжуулаад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд соёлын өвийн талаарх мэдлэгийг цогц олгож болдоггүй юм бол” гэж Д.Ганпүрэв судлаач шүүмжилнэ лээ.

Үндэсний өв, соёл, бахархлын тухай хичээлүүдийг иймэрхүү маягаар заадаг байхад өнгөрсөн, одоо, ирээдүй хэрхэн соён гэгээрэх билээ. Иргэнийн боловсрол хичээлийн I-V ангийн сурах бичгийг энэ хичээлийн жилд шинэчилсэн. Дунд, ахлах ангийнхыг удахгүй шинэчилнэ. Тэгэхдээ сургалтын хөтөлбөрийг нь боловсруулах, сурах бичиг зохиох зэрэгт СУИС, Монголын соёлын өвийн үндэсний төв, Монгол Улсын Консерваторын Үндэсний хөгжмийн урлагийн сургууль, Боловсролын болон Хэл зохиолын хүрээлэнгүүдээс эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг ажиллуулах хэрэгцээ шаардлага байгааг дээрх жишээнүүд гэрчлэх биз ээ. Ирээдүйн иргэддээ зүрхний боловсрол олгохын тулд, цаашид хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоохын тулд цэцэрлэгээс эхлээд шат шатны сургуулиудын сургалтын хөтөлбөрийг цогцоор нь боловсруулах шаардлага тулгарсныг эрдэмтэн, судлаач нар хэлсэн.

Эх сурвалж: Өнөөдөр.мн

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 9
Өнөөдөр 203
Өчигдөр 1036
Энэ 7 хоногт 8215
Энэ сард 32939
Өнгөрсөн сард 75366
Нийт зочилсон 6071072

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Багш
    Боловсролыг улс төрөөс ангид байлгамаар байна. Овоо юм хийх нь дээ гэт...
    Сурагч
    Би ч бас МЭӨ НТӨ 2 ыг сайн ойлгодоггүй зарим нь шал өөр л гэхийн зари...
    Зочин
    Зөв
    Хүслэн
    Хэрхэн яаж Монгол улсаас Солонгос улс руу 10р ангийн хүүхдийг шилжүүлэ...
    huuhed
    uli