Үзсэн тоо: 41
0
0
МОНГОЛЫН БАГШ НАРЫН VII ИХ ХУРАЛ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 4-р сарын 18. Пүрэв гариг. asdf

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болсон Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 12-ны  өдрүүдэд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Монголын багш нарын VII их хуралд нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн боловсролын хэлтсийн дарга,  мэргэжилтнүүд, ЕБС, СӨБ-ын удирдах ажилтан, багш нарын төлөөлөл бүхий 200 хүн төлөөлөгчөөр оролцлоо.

Их хурлыг угтан нийслэлийн 987 төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн 18800 гаруй багш нарын санал,  хүсэлтийг авч нэгтгэн, багцалж БСШУСЯ-нд хүргүүлэн, их хурлаас гарах шийдвэрт тусгууллаа. Нийслэлийн боловсролын байгууллагын багш, ажилтнаас гарсан Боловсролд урт хугацааны стратеги, бодлого шаардлагатай тухай, хичээлийн жилийн бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний тогтворгүй байдал, сурах бичгийн агуулгыг тогтвортой байлгаж, хүртээмжийг нэмэгдүүлэн, үнийг бодитой тогтоох, Сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хөгжлийн ахицын түвшинг үнэлж буй одоогийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, шинэчлэх, Багшийн хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшийн тэтгэвэрийн насыг (хүсвэлэрэгтэй 55, эмэгтэй 50 болгох, багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтын хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгох, боловсролын салбар дахь эцэг эхийн оролцоо, дэмжлэг, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэрэгжилтийг зохион байгуулах аргачлал, аргазүйн шийдэлтэй боловсруулж их хурлын индрээс Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Ө.Сарантуяа, Налайх дүүргийн “Голомт цогцолбор сургуулийн багш Б.Нарангэрэл нар нийслэлийн багш нараа төлөөлөн их хурлын төлөөлөгчдөд хүргэлээ.

Монголын багш нарын 7-р их хурлаар өнөөгийн боловсролын тогтолцоо, сургалтын бодлого, үйл ажиллагаа, багшийн мэдлэг чадвар, заах арга барил нь манай улсын ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэх шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хэлэлцсэн, тодорхой үр дүнтэй санал дэвшүүлсэн хурал болсон төдийгүй, их хурлаас гарсан шийдвэр, саналуудыг ажил хэрэг болгохын төлөө Монгол улсын Засгийн газар болон Ерөнхий сайд шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: http://www.edub.edu.mn/v/2019-04-15-09

Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээж байгааг зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаа. Монгол Улсын Ардын багш цолоор:

“…Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв”.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан:

  • Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг,
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа,
  • Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш Пэрэнлэйн Дулмаа
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахмад багш Гончигийн Дуламжав,
  • Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпил,
  • Архангай аймгийн Эрдэнбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн,
  • ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.


Эх сурвалж: http://niisleltimes.mn/content/76812

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 34
Өнөөдөр 1707
Өчигдөр 801
Энэ 7 хоногт 6984
Энэ сард 32260
Өнгөрсөн сард 38583
Нийт зочилсон 5670217

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu
    Nomio
    Б.Ганчимэг шдээ
    Туяа
    Сайн байцгаана уу, танай сайтаар зочилж нэвтрүүлэг нийтлэлүүдэс уншиж,...