Үзсэн тоо: 17
0
0
ЦЭЦЭРЛЭГ, ЕБС-ИЙН БАГШ НАРЫН ИЛҮҮ ЦАГИЙН НЭМЭГДЛИЙГ НӨХӨЖ ОЛГОНО
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 4-р сарын 5. Баасан гариг. asdf

Монгол Улсын Засгийн газраас оны өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр баталж гаргасан “ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох тухай журам”-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын илүү цагийн хөлс бүрэн олгогдохгүй байхаар тусгагдсан байсныг өөрчилж шинэчлэн батлав. 

Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар 1,2,3 дугаар сарын илүү цагийн цалин, хөлсний нэмэгдэлээ нөхөж авахаас гадна цаашид бүрэн тооцуулдаг болно.

Цэцэрлэгт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “гараас гарт” зарчмыг баримтлан хүүхдийг өглөө багшид нь, ажлын дараа эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Цэцэрлэгийн багш нар 07:30-19:30 цаг хүртэл ажиллаж, долоо хоногт 10, сард 40 цаг илүү ажилладаг байна. Оны эхнэээс мөрдөж байсан журмын дагуу цэцэрлэгийн багш нарын илүү ажилласан 24 цагийн нэмэгдэл олгогдохгүйгээр орхигдоод байсан бол өнөөдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу илүү цагийн нэмэгдэл бүрэн олгогддог болж дээр нь 1,2,3 дугаар сарын орхигдоод байсан илүү цагийн  нэмэгдэл нөхөж олгогдохоор боллоо. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 22391 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд тэдний илүү цагийн нэмэгдэлд 14,755.9 сая төгрөгийг төсөвлөжээ.  

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн илүү цагийн нэмэгдлийн тухайд мэргэжлийн багш дутагдалтай тохиолдол/ялангуяа хөдөө орон нутагт/, үндсэн багш жирэмсний амралт авах, ажлын долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаагаар багш өвдсөн, чөлөө авсан үед нөхөж ажилласан багш нар илүү цагийн нэмэгдэл тооцуулан авч байна. 2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 46836 багш ажилагсдын цалин хөлсөнд нийт 512,233.8 сая төгрөг зарцуулахаас үүний 3.9 хувийг буюу 19,977.1 сая төгрөгийг багш нарын илүү цагийн нэмэгдэлд зарцуулах юм.

Мэргэжлийн байгууллагаас явуулсан судалгаагаар ЕБС-ын багш нар хичээл заах цагийнхаа дөнгөж 40 хүртэлх хувийг үндсэн зорилго буюу сурагчдад хичээл заахад зарцуулж чаддаг, үлдсэн хэсгийг шат шатны удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар, бичиг цаас материал боловсруулах зэрэг шууд бус үүргийн ажилд зарцуулдаг нь тогтоогдсон байна. Иймд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, багш нарт нэмэлт үүрэг даалгавар өгөхгүй байх, бага ангийн сурагчдыг олон төрлийн уралдаан тэмцээнд хүчээр хамруулах, их дээд сургуулийн элсэлтэд бэлдэж буй төгсөх ангийн сурагчдын дунд нийтийг хамарсан олимпиад, уралдаан зохиож, заавал орохыг шаардан дарамт үүсгэхгүй байх зэргийг журамлаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг шат шатны боловсролын байгууллагын удирдлагууд орон нутгийн засаг дарга нарт даалгажээ.

.

Эх сурвалж: http://vip76.mn/content/59677

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 46
Өнөөдөр 1156
Өчигдөр 1464
Энэ 7 хоногт 6642
Энэ сард 34163
Өнгөрсөн сард 36834
Нийт зочилсон 5633537

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu
    Nomio
    Б.Ганчимэг шдээ
    Туяа
    Сайн байцгаана уу, танай сайтаар зочилж нэвтрүүлэг нийтлэлүүдэс уншиж,...