Үзсэн тоо: 82
0
0
“Цөм” хөтөлбөрийг ингэж “хөдөлгөнө”
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 4-р сарын 2. Мягмар гариг. asdf

Т.БАТСАЙХАН

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,  Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ерөнхий боловсролын Бодлогын газрын дарга Т.Ням-Очир,  Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Г.Дуламжав, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нар өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд боловсролын салбарт онцлон  хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тэдний мэдээллээс тоймлон хүргэж байна.

 

Сурагчдын ачааллыг бууруулна

 

Суурь боловсролыг шинэчлэх Цөм хөтөлбөрийг манай улс 2013 оноос туршиж эхэлсэн. Энэхүү туршилтын эхний хүүхдүүд энэ жил сургуулиа төгсөх гэж байна.  Тэгвэл Боловсролын хүрээлэнгийн судалгаагаар “Цөм хөтөлбөр”-ийн явцын үнэлгээ төдийлөн сайн гараагүй учир БСШУС-ын  яамнаас хөтөлбөрт багахан хэмжээний тохируулга хийхээр болжээ. Сургалтын хөтөлбөр сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа учраас маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гэж оруулснаас сурагчдын ачаалал нэмэгджээ. Сурагчид өдөр бүр долоон цагаар хичээллэж байна. “Бага ангийн сурагч өглөө 08.00 цагт гэрээсээ гараад 16.00 цагт ирж байна” гэсэн шүүмжлэл эцэг эхчүүдээс ирж байгаа учраас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.  БСШУС-ын  сайд Ё.Баатарбилэг “2020 он хүртэл бага хугацаа үлдсэн учраас байгаа “Цөм хөтөлбөр”-ийг сайжруулахын төлөө ажиллана. Харин янз бүрийн шинэ санаачилга гаргаж туршилт явуулахгүй” гэдгийг онцолсон.

Мөн тэрээр “Цөм хөтөлбөрийг өөрчлөх гээд байгаа асуудал огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөдөө орон нутгийн багш нартай ярихаар маш их агуулгын давхцал, сурагчдад ачаалал нэмдэг, шаардлагатай бус гэж үзэхээр зүйл их байна. Тийм учраас “агуулгын “шүүсийг нь шахаад” , чанаржуулахгүй бол эцэг эх, багш,сурагчдыг бүгдийг нь  ачаалалтай болгодог гэсэн асуудлыг  ярьж байгаа” гэсэн юм.

 

Багш хичээлээ л заадаг байна

 

Түүнчлэн “Цөм” хөтөлбөрт орох нэг өөрчлөлт нь багш нарын ачаалалыг багасгана гэв. Багш нарын хөтөлдөг олон бичиг, цасны ажлыг нэгтгэх шаардлага гарчээ. Багш өөрийн заах аргыг сайжруулах, сурагчиддаа хичээлээ хэрхэн сонирхолтой байдлаар заах тал дээр анхаарлаа хандуулах ёстой байтал цаас боловсруулахад цагаа зарцуулж байна. Саяхан хөдөө орон нутаг, нийслэлийн сургуулиудад 10-аас дээш жил ажилласан туршлагатай 70 гаруй багшийн дунд судалгаа хийжээ. Багшийн ажил, үүргийн 37 хувь нь үндсэн, 63 хувь нь нэмэлт ажилд зарцуулагдаж байна гэсэн судалгаа гарч, багш нар сурагч нэг бүртэй ажиллахад биш бичиг цаастай ажиллахдаа хамаг цагаа алдсаар байгаад нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.  Тиймээс “Цөм” хөтөлбөрт багш нарын ачааллыг буурахад анхаарч, тохируулга хийнэ гэв.

 

Сурах бичгийг эцэг эхчүүд өөрсдөө авдаг зохицуулалт хэрэгтэй байна

 

Сурах бичгийн тухайд ч агуулгын хувьд эргэн харах, нягтлах зүйл бий гэв.  Яамнаас “Цөм” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэж буй сурах бичгүүдийг боловсруулж дуусч байна. Үүнээс хойш сурах бичиг боловсруулах, шинэ сурах бичиг гаргах ажил зогсоно гэлээ.  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байхад нэг сургуулийн номын санд хэрэглэгдэхээргүй болсон, урагдаж хуучирсан сурах бичиг өрөөстэй байсан. Бага ангийн хүүхдүүдийг сурах бичгээр хангаж, дунд ангийн сурагчдын сурах бичгийг хөнгөлөлттэй үнээр хүргэхээр яригдаж байна. Мөн сурах бичгийн агуулгыг эргэж харж байгаа. Сурах бичгийг эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдөө аваад өгчих зохицуулалт хэрэгтэй. Учир нь өнөөдөр эцэг эхчүүд худалдаад аваад өгье гэхээр дэлгүүрт байхгүй, Худалдаачны гар дээр хуучин сурах бичиг байна. Албан тушаалтнууд “ЕБС үнэгүй олгоно гэсэн учраас сурах бичгийг үнэгүй тарааж байгаа” гэж тайлбарлаж байна. Сургалтыг үнэгүй олгож, багш, сургууль зэргийг үнэгүй хангаж байгаа. Аль ч үнэ төлбөргүй сургадаг улс орнууд сурах бичгийг эцэг эхчүүд өөрсдөө худалдаж авдаг. Тиймээс сурах бичгийг нь хангалттай байлгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

 

“Нэг том цогцолбор музейтэй болох нь зөв гэж үзэж байна”

 

Ийнхүү уулзалтын төгсгөлд сэтгүүлчид БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэгээс Байгалийн Түүхийн музейн барилгын талаар асуулаа.  Байгалийн түүхийн музейн байшин ашиглалтын шаардлага хангахгүй болж үүдээ хаагаад зургаан жилийн нүүр үзжээ. Өнгөрсөн хугацаанд тус музейн шинэ байрыг Солонгос улсын тусламжтайгаар барих боллоо гэсэн мэдээлэл явж сүүлдээ монголчууд барих газраа олж чадахгүй байгаа гэх болсон. Ё.Баатарбилэг сайд “Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна. Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Солонгосчуудын тусламжаар барина гэдэг мэдээлэл явсан байдаг. Гэтэл үүнийг судлаад үзтэл 100 хувь тусламжаар бус тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал яригдсан байдаг. Бидний одоо барьж байгаа бодлого бол байгаль, түүх гэх мэт бүх зүйлээ нэг дор үзээд гарчихдаг нэг том цогцолбор музейтэй болох нь зөв юм гэсэн зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 28
Өнөөдөр 950
Өчигдөр 915
Энэ 7 хоногт 3191
Энэ сард 19826
Өнгөрсөн сард 38750
Нийт зочилсон 5696533

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu
    Nomio
    Б.Ганчимэг шдээ
    Туяа
    Сайн байцгаана уу, танай сайтаар зочилж нэвтрүүлэг нийтлэлүүдэс уншиж,...