Үзсэн тоо: 32
0
0
Сурах бичгийн агуулга бус хүрэлцээг л чухалд үзжээ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 3-р сарын 28. Пүрэв гариг. asdf


Ё.Баатарбилэг: Сурах бичгийн хэвлэлт, тендерийн асуудлыг цэгцэлнэ

Сурах бичгийн хэвлэлт, хүртээмжтэй холбоотой асуудал жил бүр шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл ирэх хичээлийн шинэ жилээс өмнө сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлыг цэгцлэхээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  хэвлэлийн компаниуд болон үйлдвэр эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр сурах бичиг дүрэмт хувцастай холбоотой асуудлыг ийнхүү гуравдугаар сард хөндөж байгаа нь есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хэвлэлт, тендертэй холбоотой маргааныг цэгцлэх хангалттай хугацаа гэж үзжээ. Харин уулзалтын үеэр хэвлэлийн компанийнхан боловсролын сайдад санал, шүүмжлэлээ ярьсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Боловсролын салбарт тулгамдаж буй, зайлшгүй шийдвэрлэх ажил бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ хангамж, агуулга, чанар, үнэ ханш зэрэг юм. Тодруулбал, нийслэлийн сурагчид дундаа нэг, орон нутгийн тухайд ангидаа 1-2номтой хичээллэдэг, тендертэй холбоотой маргаан үүсдэг, хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг цаг тухайд нь хэвлэдэггүй, хичээлийн жил дуусах гэж байхад хэвлэн нийлүүлдэг, үйлдвэрээс эцэг, эхийн гарт шууд хүрдэггүй, ченжээр дамждаг зэргийг шийдвэрлэхээр салбарын яам ажлаа эхлүүлсэн” гэлээ.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 600 мянга орчим хүүхэд суралцдаг бөгөөд төрөөс сурах бичгээр I-V ангийнхныг 100 хувь, VI-XII ангийнхныг 60 хүртэлх хувиар үнэ төлбөргүй хангадаг. Ерөнхий боловсролын I-XII ангийнхан 170 гаруй төрлийн сурах бичиг ашигладаг бөгөөд үүнийг хангалттай хэмжээнд хэвлэхэд 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтэй шаардлагатай гэсэн тооцоо гарсан ч төрөөс мөнгө төсөвлөөгүй. Иймд сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам эрэлхийлж эхлээд байна.  Засгийн газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2014-2015 онд түрээсийн сурах бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3.7 тэрбум төгрөг хуримтлуулжээ. Энэхүү төсвөөр одоо хэрэглэж байгаа сурах бичгийн нөхөн хангалтыг хийхээр төлөвлөсөн байна. Цаашид энэхүү хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх саналыг тус банкинд хүргүүлсэн бөгөөд банкны төлөөлөлтэй ирэх сард уулзаж шийдвэрлэхээр болжээ.

Сурагчид хичээлдээ өдөрт 6-9 төрлийн ном авч явдаг нь эрүүл ахуй, ачаалал талаасаа олон улсын стандартад нийцдэггүй. Тиймээс энэ асуудлыг судалж шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна жил бүр хэл ам дагуулдаг сурах бичгийн чанар, ном устгахтай холбоотой асуудал дахиад гарахгүй гэдгийг албаныхан тодотголоо. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн агуулгыг насны онцлогт тохируулж давхцалыг арилгах юм байна. Гэхдээ шинээр хэвлэгдэж  дахин худалдаж  авах явдал гарахгүй. Салбарын яамнаас Монгол хэл, түүхийн хичээлийн агуулгыг сайжруулахад онцгой анхаарах юм байна. Харин сурагчийн дүрэмт хувцасны хувьд стандартад нийцүүлж чанартай үйлдвэрлэж, үнийн хувьд уян хатан байх нөхцлийг үйлдвэрлэгчидтэй ярилцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Мөн дараах сонингуудаас уншиж болно.

"Монголын үнэн" сонин №058 Ё.Баатарбилэг: Ирэх хичээлийн жилээс сурах бичигтэй холбоотой асуудал үүсэхгүй

Өдрийн сонин №065 Ё.Баатарбилэг: Ирэх ёсдүгээр сар гэхэд ЕБС-ийн сурах бичгийг хүрэлцээтэй болгоно

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 57
Өнөөдөр 537
Өчигдөр 814
Энэ 7 хоногт 2257
Энэ сард 15233
Өнгөрсөн сард 29310
Нийт зочилсон 5721250

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Сайн байна уу? Би Японд боловсрол чиглэлээр сурч байгаа. Хэрэгтэй мэдэ...
    Нандиа
    амжилт хүсье
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu