Үзсэн тоо: 182
0
0
Уншигч хүүхдүүдтэй хийсэн уулзалт
Нийтэлсэн хэрэглэгч:    2019 оны 3-р сарын 18. Даваа гариг. asdf

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцынхан Чингэлтэй Дүүргийн Хүүхдийн номын өргөөний санаачилгаар тус дүүргийн сурагчид болон номын санч нартай уулзалт хийн “ном”-ын тухай ярилцав. 

Уншсан номынхоо үйл явдлыг ам уралдан ярьж, энэ сайн, тэр муу, энийг унш хэмээн тулган шаардаж, уншдаг хүн шиг харагдахыг хүсэх болсон энэ цаг үед бид асуудлыг арай өөрөөр харж, өөр талаас нь ярилцахыг хичээв. Номыг зажилж бас задалж унших тухай, тахин шүтэж дээшээ залах төдийхнөөр номтой харьцах нь зөв, буруу эсэх талаар санал бодол солилцох, уншигчдаас шинэ соргог санаа олж аван ажил хэрэгтээ тусгах нь бидний гол зорилго байсан билээ. Номын талаар хэвшсэн хуучин ойлголтыг эвдэх, өөрөөр сэтгэх, өөр зүйл унших хүсэл хүүхдүүдэд ч бас төрдгийг мэдээд зорьсон хэрэг маань бүтэх шиг л санагдлаа. Уулзалтаар яригдсан гол гол асуудлыг тоймлон өгүүлье.

· Яагаад ном унших ёстой вэ? Орчин үед үзэж харах зүйлс олон, тиймээс хүүхдүүд нийгмийн сүлжээ, уран сайхны киног илүүд үзэх болсон. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Үзэж харах зүйл олон байлаа гээд номоос авч чадах мэдрэмж, ухаарал, сэтгэл хөдлөл, уран сэтгэмжийг тэр бүхнээс авч чадна гэдэг эргэлзээтэй. Кино бол аливаа эх зохиолыг кино зохиолчийн эсвэл найруулагчийн үзэмжээр хэлбэржүүлчихсэн байгаа байдал. Харин ном бол өөрийнхөөрөө төсөөлөх, ургуулан бодох боломж олгоно. Жишээ нь Германд бол дунд сургуулийн сурагчид уран зохиолын хичээл дээрээ, манайх шиг зохиолчдын төрсөн он сар өдөр, зохиолын нэр цээжлэн, ном зохиолын үйл явдлыг ярьж дүн авахын оронд бага хэмжээний цөөн хэдэн номыг сонгож бүтэн жилийн турш түүнийгээ уншиж, задалж, ярилцдаг. Өөрөөр хэлбэл, зохиолын энэ хоёр дүр танилцаагүй байсан бол яах байсан бол  гэх зэргээр сурагчдынхаа дунд асуулт тавьж, бичих чадварыг нь ч давхар хөгжүүлж байдаг. Тэгэхээр бид энд мянга ярилцаад нэмэргүй асуудал ч бас бий. Тогтолцооны хувьд, бодлогын хувьд өөрчлөлт хийх шаардлага гарчхаад байна.

· Ном уншдаг хүн бүр мундаг гэж ойлгож болох уу?

Ном уншдаг байлаа гээд, ер нь онц сурдаг байлаа гээд ч мундаг гэсэн үг огтоос биш. Харин цөөхөн ном уншсан ч түүнээсээ ямар нэг зүйлийг олж авч чаддаг, өөртөө тусгаж чаддаг хүн л мундаг. Түүнтэй адилхан онц сурахад л хангалттай гэж үзэн, бусад зүйлсээс өөрийгөө тусгаарлаж, зөвхөн хичээл гэж явна гэдэг ч өөрөө сул талтай. “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд”, “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” гээд л номууд манайхаас гарсан л даа. Тэрслүү, дүрсгүй, тааруу сурлагатай байлаа гээд маш муу гэсэн үг биш. Ингэж үздэг хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Эс тэгвээс, үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, би муу юм чинь хэн үгийг минь сонсох вэ гэсэн бодолтой залуус улам олшрох болно шүү дээ. Эсрэгээрээ тэр байдлыг бага хэмжээнд дэмжиж, усалж байх нь, үгүйдээ л учир шалтгааныг эрсэн сониуч асуултад нь хариулт өгч байх нь залуусыг өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлж чаддаг оюуны дархлаатай болгож төлөвшүүлэх юм.

· Яагаад гэж яагаад асуудаггүй вэ?

Яагаад гэдэг асуултад хариулж чадахгүй байгаа хүн бол тэр асуудлыг мэдэхгүй, бүрэн ойлгоогүй л гэсэн үг. Тэгтэл багш нар болон эцэг эхчүүд энэ асуултад хариулахаас зайлсхийж, тодорхой хариулт өгөлгүй үлдээх тохиолдол олон. Аль эсвэл “иймхэн юм мэдэхгүй” гэсэн харцаар харах ч үе бий. Ингээд л хүүхэд залуусын мэдэх хүсэл унтарч, үзэл бодлоо илэрхийлэх сонирхолгүй болох эхлэл тавигдана. Уг нь яг л ийм, жижигхэн хэрнээ том асуудлуудыг ойлгож, тусгадаг сургалтын систем байвал тун ч хэрэгтэй шүү.

· Номыг тахин шүтэх хэрэгтэй гэж үү?

Ном бол ертөнцийг харах цонх гээд л дээдэлж шүтэх хэрэгтэй, дээшээ тавь, битгий нугал, дээр нь зурж болохгүй гэдэг. Тэгтлээ хүндэтгэсэн номоос хүн юу олж авах бол? Мэдээж хэрэг гамгүй хандаж, урж тастахыг энд ярьсангүй. Ном бол шүтээн биш хэрэглээ гэдгийг л ойлгох хэрэгтэй байх шиг. Хувцас шиг, хоол шиг бидний хэрэглээ. Хоол идэхээр бие эрч хүчтэй болж, энерги нэмэгддэгийн адил, ном уншаад ч бас оюунаа цэнэглэж, юм олж авч чаддаг байх нь л чухал. Түүнээс доор тавиад, хуудсан дээр нь бичсэн болохоор тэр ном өгөөжөө өгөхгүй гэсэн асуудал байхгүй.

Энэхүү ярилцлага маань хүрэлцэн ирсэн номын санч нар болон сурагчдын номонд хандах хандлагыг бага ч атугай өөрчлөх эхлэл суурийг тавьсан гэдэгт итгэж байна. Цаашид энэ мэт сонирхолтой, халуун дулаан ярилцлагыг цаг товлон өрнүүлж байхаар тогтсон юм.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 39
Өнөөдөр 975
Өчигдөр 2208
Энэ 7 хоногт 0
Энэ сард 22287
Өнгөрсөн сард 61787
Нийт зочилсон 5985054

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...