Үзсэн тоо: 69
0
0
Сурах бичгийг хүрэлцээтэй болгох хоёр гарц бий
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг. asdf


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос намрын ээлжит ажлынхаа тайланг танилцууллаа. Тус байнгын хорооны зүгээс ээлжит чуулганы хугацаанд 11 удаа хуралдаж, нэмэлт өөрчлөлт ооруулах тухай гурван хууль, дагасан хоёр хууль баталжээ. Ингээд харьяа таван байгууллагын мэдээлэл, мөн тооны хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцсэн байна. Хууль тогтоолын төслийг хэлэлцуулэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 11 удаа хуралдуулжээ.

Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ё.БААТАРБИЛЭГЭЭС зарим асуултад хариулт авлаа.  


-Таны хувьд намрын чуулган завсарлахад Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Байнгын хорооны даргын ажлаа хэзээ өгөх вэ?

 -Миний хувьд байнгын хорооны даргаар ажилласан хугацааныхаа      тайлан мэдээллийг хуульд заасны дагуу өгч байна. УИХ-ын байнгын хороод хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд хүргэх үүрэгтэй байдаг. УИХ-ын хаврын чуулган өндөрлөсөн өдөр намайг Засгийн газрын гишүүнээр томилсон. Өөрөөр хэлбэл, би тэр хүртэл байнгын хорооны даргын ажлаа гүйцэтгэсэн учраас тайлангаа танилцуулж байгаа юм. Миний бие байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Ээлжит бус юмуу ээлжит чуулган эхпэхээр шийдвэрлэх байх. Байнгын хорооны даргыг томилж, чөлөөлөх асуудлыг заавал чуулганаар хэлэлцдэг учраас хүлээж байна. БСШУС- ын сайдын ажил бол тусдаа, миний бие энэ ажлыг хүлээж аваад удаагүй байна. Одоогоор харьяа байгууллагуудтайгаа танилцах, үйл ажиллагаагаа жигдрүүлэх шатандаа явж байна.

 

-Их тэнгэрийн аманд засвар хийсний дараа уран зургууд алга болсон. Нийт зургийн 80 хувь нь дуураймал зураг болсон гэдэг үнэн үү. Цаашлаад соёлын өвийн хулгайн тухайд салбар яам хэрхэн ажиллаж байна вэ?

-Энэ талаар хэвлэл мэдээллийy хэрэгслээс мэдээлэл авсан. Хууль, хяналтын байгууллага ч энэ талаар шалгалт хийж байгаа юм билээ. Тийм учраас өнөөдөр / өчигдөр/ өглөөний шуурхай дээр соёлын өвийн ажил хариуцсан хүмүүст знэ талаар чиглэл өгсөн. Соёлын өв алдагдаж байгаа эсэх талаарх баримт, иэдзэлэл байвал бидэнд болон хууль хяналтын байгууллагад өгч байхыг хүсьө. Үүний дагуу бидний зүгээс ч мөн холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.

 

-Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтаас гарсан. Дотор нь байсан үзмэрүүдийг хэрхэн хамгаалж байна вэ. Музейн шинэ барилгыг  хэзээ ашиглалтад оруулах вэ?

-Байгалийн түүхийн музейн барилгыг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар сүүлийн 2-3 жил ярьж байгаад зогссон байна. Койка-гаас ажлын хэсэг ирж үзээд одоогийн байгаа газар нь жижигхэн учраас Хотын захиргаанаас өөр газар олгож өгөхийг хүссэн. Гэвч нийслэлийн зүгээс өнөө хэр газар шийдэж өгөөгүй байгаа юм билээ. Тиймээс Солонгосын буцалтгүй тусламж гацаанд ороод байгаа учраас бид энэ асуудлыг хөөцөлдөж байна. Бүр болохгүй бол зураг төслийг нь гаргаад улсын төсвөөс болон өөр бусад олон улсын байгууллагын тусламж зэрэг эх үүсвэр олохоор судалж байна.

 

-Сурах бичгийн хүрэлцээ муу, орон нутагт бүр огт сурах бичиггүй байсаар энэ хичээлийн жилийг үдэжбайна. Ирэх хичээлийн жилээс сурах бичгийг хүрэлцээтэй болгох тухайд яамны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ хичээлийн жилд сурах бичгийн хүрэлцээг бүрэн хангах боломжгүй. Учир нь 2018-2019 оны хичээлийн жилд сурах бичигт 3.6 тэрбум төгрөгийн төсөв суулгасан. Сурах бичгмйн түрээсийн орлогоос бүрдсэн гурван тэрбум гаруй төгрөг байгаа ч нийт сурах бичгийг хэвлэхэд хангалтгүй. Улсын хэмжээнд бүх хүүхдийг сурах бичигтэй болгоно гэвэл хамгийн багадаа 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийгяамныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар зарим суманд нэг хичээлийн сурах бичиг хоёрхон ширхэг ногдож байх жишээний. Тиймээс цаашид сурах бичгийн хүрэлцээний талаар тухайлан ярих зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнд хоёр гарц бий. Нэг нь. улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг хангалттай суул- гаснаар бүх хүүхдийг номтой болгох. Нөгөө нь, нэгэнт ерөнхий боловсролын сургууль үнэ төлбөргүй юм чинь бага ангийн болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс хариуцаад бусдынх нь сурах бичгийг түрээсийн тогтолцоонд оруу- лаад арилжааны хэлбзрзэр шийдвэл хүүхдэд ч ачаалал багатай болов уу гэж харж байна. Ингэвэл хуучин номнуудыг шинэзр хэвлэх, хүрэл- цээг хангах боломж нь бүрдэх хувилбар байна гэж харж байгаа. Цаашдаа холбогдох тооцоо судалгааг хийж байж нэг тал нь шийдэх болно.

 

-Хүүхэд хамгааллын чиглэлд 2018 онд таван тэрбум тогрог төсөвлосөн. Гэтэл зориулалтын дагуу зарцуулдаггүй, тавилга авах, хурал цуглаан зохион байгуулах зэрэгт зарцуулж байна гэх шүүмжлэл rapcaн. Энэ тухайд байнгын хороо хяналт тавьсан уу?

-Хүүхэд хамгааллын таван тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаар байнгын хороо шалгасан. Хэвлэл мэдээллэзр явсан тавилгад зарцуулсан гэдэг мэдээлэл нь хоёр талтай юм билээ. Яагаад гэвэл хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, хамгааллын байруудыг шинээр ашиглалтад оруулсан. Тэр зорилгын хүрээнд тодорхой хэмжээний тавилгад зарцуулсан байна. Энэ жилийн найман тэрбум төгрөгийг зорилготой, олон хүүхдийн эрхийг хамгаалж чадах, үр дүнтэй төслүүдэд оруулж, хяналтаа сайн тавих ёстой гэж үүрэг чиглэл өгсөн.

 

Эх сурвалж: Монголын Үнэн Сонин 2019.02.19 №31

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 53
Өнөөдөр 327
Өчигдөр 1315
Энэ 7 хоногт 3493
Энэ сард 16338
Өнгөрсөн сард 29310
Нийт зочилсон 5722355

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Сайн байна уу? Би Японд боловсрол чиглэлээр сурч байгаа. Хэрэгтэй мэдэ...
    Нандиа
    амжилт хүсье
    Зол
    Сайн байна уу БЗД ийн багш байна энэ цэцэрлэгийн эрхлэгч нягтлан нары...
    Содоо
    Хамт олондоо амьжилт хүсье
    Зочин
    Hoorhon bolj tsetserlegiin bagsh nar aviyastai shuu