Үзсэн тоо: 383
1
"Насанд хүрэх шат" цуврал лекц, ярилцлага
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2019 оны 1-р сарын 11. Баасан гариг. asdf

Хүүхдийн хүмүүжлийн тухай яриа хэзээ ч дуусдаггүй, хүн бүхэнд хамаатай сэдэв. Ялангуяа өнөөдөр манай нийгэмд "Юу зөв, юу буруу вэ? Яаж байх нь зөв юм бэ? Үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ, ямар хүн болгох вэ? гэдгийг дор бүрнээ бодох, нийтээрээ ярилцах, нэг ойлголттой болох шаардлага тулгараад байна. Тийм ч учраас бид энэ тухай ярилцахаар Японы сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, багш Т.Кимикотой "Насанд хүрэх шат" гэсэн ерөнхий сэдвийн дор бага насны хүүхдийн хүмүүжлийн тухай 10 удаагийн цуврал ярилцлага зохион байгуулах гэж байна. 



Ярилцлага сар тутам доорх сэдвүүдээр явагдана. 

1. Эрүүл бие ба сэтгэл
2. Биеэ даах чадвар
3. Бусадтай хамтрах чадвар
4. Ёс суртахуун ба ухамсартай байх
5. Нийгмийн харилцаанд орох
6. Бодох, сэтгэх чадварыг хөгжүүлэх
7. Байгальд ойр өсгөх, амь амьдралыг хүндэтгэх
8. Тоо хэмжээ, хэлбэр дүрс, тэмдэгт ба үсэг зэргийг сонирхох, мэдрэх
9. Үгээр дамжуулан ойлголцох
10. Баялаг мэдрэмж ба илэрхийлэлтэй байх

Биеэ даах чадвар

Таны эргэн тойронд дараах хүмүүс байдаг уу? Өөрийн гэсэн бодолгүй, өөрөө итгэлгүй, бусдыг аялдан дагалдагч... 
Ийм хүмүүс амьдрал дээр цөөнгүй тааралддаг. Тэд яагаад ийм болсон юм бол? Хүүхдээ ирээдүйд ийм хүн болгохгүйн тулд эцэг эхчүүд бид юунд анхаарч, яаж ажиллах хэрэгтэй вэ? Та энэ асуултын хариултыг сонирхож байвал 2019.01.12-ны 15.00 цагт Интерномын төв салбарт болох Японы сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Т.Кимико багшийн ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дараагийн ярилцлагын хугацааг "Би өөрөө сэтгүүл" пэйж хуудсаар дамжуулан мэдээлэх болно.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 18
Өнөөдөр 375
Өчигдөр 1430
Энэ 7 хоногт 1441
Энэ сард 375
Өнгөрсөн сард 51270
Нийт зочилсон 6249554

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej