Үзсэн тоо: 127
0
0
Хүүхдийг байнга "Боль, зүгээр бай" гэх нь сэтгэн бодох чадварыг үгүй хийдэг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 11-р сарын 16. Баасан гариг. asdf


“Монсудар” хэвлэлийн газраас уламжлал болгон зохион явуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ өнөөдөр “Тэрслүү чанар гэж юу вэ?” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Тэрслүү гэх энэ үгийг сонсоход бидний амнаас магадгүй эсэргүү, дайсны цэрэг, өрөмний өт гэх мэт үгнүүд урсан гарах байх. Харин сайн хүүхэд гэж хэнийг хэлэх вэ? гэвэл томоотой, даруу, дуулгавартай, бусадтай эвтэй, томчуудын өөдөөс үг хэлдэггүй хүүхдийг хэлнэ. Энэ бол бидний тархинд урт удаан хугацааны туршид суурьшсан зүйл. Гэвч асар хурдацтайгаар хөгжиж буй одоогийн нийгэмд энэхүү хэвшмэл ойлголтоо өөрчлөх цаг нэгэнт иржээ.


Харвардын их сургуулийн профессор бихевиоризм судлаач Франческа Гино тэрслүү чанарын талаар дагнан судалдаг нэгэн билээ. Тэрээр тэрслүү гэдэг учиргүй зөрүүдэлж, эсэргүүцэхийн нэр биш ба аливааг шууд хүлээн зөвшөөрөлгүйгээр учир шалтгааныг нь олохыг эрмэлзэж,эргэлзээг төрүүлж,улмаар өөрчлөлт шинэчлэлтийг авчрахын төлөө тууштай тэмцэх явдал юм” гэжээ. Тэрээр хүүхдийг тэрслүү чанартай болгож өсгөх нь дүрэм журам болон бусдыг сохроор дагалгүйгээр, ухамсартайгаар хандаж бие даасан, бүтээлч хүн болдог гэдэгтэй санал нэгдсэн аж. Нийгмийн амьдралд 100 хувь томоотой, дуулгавартай, бусдыг дагалдагч хүнээс шинэлэг бүтээлч зүйл гарахгүй байх. Жишээлбэл:

Эминем өөрийнхөө хүсэл мөрөөдөлд тууштай байж бусдын гадуурхал, дарамтад сөхөрсөн бол алдартай реппэр болж чадахгүй байсан, Махатма Ганди эх орноо гэсэн чин сэтгэлийнхээ дуудлагаар тууштай тэмцээгүй бол Энэтхэгийн хувь заяа хэцүүдэх байсан гэх мэт.

Бид болохгүй, боль, зүгээр бай гэдэг үгийг хүүхэддээ байнга хэлдэг боловч яагаад болохгүй талаар төдийлэн тайрбарлаж чаддаггүй. Мөн өөрсдийн хүссэнийг хүүхэддээ тулгах нь маш буруу зүйл ажээ. Жишээ нь: ээждээ хайртай юу? Гэх асуултанд хүүхэд бодолгүйгээр ээжийнхээ асуултанд “хайртай” гэж хариулах гэх мэт.

Болохгүй, боль, зүгээр бай гэж хүүхдийг хориглох нь тэрслүү чанарыг  дарж, ирээдүйд шинээр сэтгэж бодох чадваргүй, бусдыг дагасан нэгэн болгодог байна. Тэрслүү хүүхэд нь өөртөө үнэнч, өөрийнхөөрөө,хүн чанартай байдаг. Харин багаасаа магтаал дунд өсөж бусдыг манлайлж онц сурч байсан хүүхэд  ирээдүйд төдийлэн амжилтад хүрдэггүй ба амжилтанд хүрсэн ч бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй шүүмжлэлийг өөлөх утгаар ойлгодог байна.

Ихэнх эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга буруугаас хүүхдээ яаж томоотой болгох вэ гэж асуудаг харин хүүхэдтэйгээ яаж харьцах вэ гэж огт асуудаггүй ажээ.

Тиймээс хүүхдийг зөвхөн сургаалиар хүмүүжүүлэх нь хангалтгүй бөгөөд хүүхдэд өөрийн ертөнцийг бий болгож, хийж буй алхамыг нь дэмжих нь тэрслүү чанарыг хадгалж ирээдүйд боломжуудыг нээж өгдөг байна. Иймд хүүхэд тань:

Дотоод дуу хоолойгоо сонсдог
Нийтийн жишгийг дагахаасаа өмнө эргэлзэж, учир зүйг нь олохыг хичээдэг
Өөрчлөлт, шинэчлэлийг хэн нэгнээс хүлээдэггүй
Алдаж, унахаас эмээдэггүй
Алс, хэтийн зорилгодоо төвлөрдөг
Хэн нэгнээс хамааралгүйгээр шийдвэр гаргаж чаддаг
Ямагт шинийг санаачилж, бусдыгаа уриалдаг бол жинхэнэ тэрслүү чанар гэрэлтсэн иргэн болж буй хэрэг.


Эх сурвалж: http://gereg.mn/news/24892/?fbclid=IwAR2nhTj3hy2Fq991Nf7VxlPnrgjRJvm8mYY8CRJp0y3ggy0AEboY8edVtHE

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 21
Өнөөдөр 263
Өчигдөр 1000
Энэ 7 хоногт 0
Энэ сард 23096
Өнгөрсөн сард 28709
Нийт зочилсон 5757822

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...
    зочин
    Цэцэрлэгийн дарга нар сарын цалинтай чөлөө авдаг юмуу. Бүтэн сар ажлаа...
    Зочин
    Орхон аймгийн 1цэцэрлэгийн эрхлэгч нямсүрэн 300.000төгрөг авч хүүхэд ц...