Үзсэн тоо: 154
0
0
СОЁН ГЭГЭЭРЛИЙН ӨДРҮҮД: НАСАНД ХҮРЭХ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 11-р сарын 12. Даваа гариг. asdf


   Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд “Насанд хүрэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн Соён гэгээрлийн өдрүүдээр хүн биологийн хувьд насанд хүрэхээс гадна оюун санааны хувьд насанд хүрэх нь яагаад чухал болохыг нийгмийн, уран зохиолын, эцэг эхчүүдийн талаас хөндөн, олон арга хэмжээ, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм. 




Тухайлбал: 11 сарын 13-ны өдөр болох “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн нээлтээр хувь хүн насанд хүрэх, өөрийн гэсэн бодолтой байхаас эхлээд улс орон насанд хүрэх, өөрөө өөрийгөө авч явах хэмжээнд хүрэх гэдэг нь юуг хэлэх вэ?, нийгэмд хамтран амьдрахын тулд биднээс юу шаарддаг вэ? гэх мэт асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг болох бол тухайн өдрийн орой 18 цагаас Төлөвшлийн уран зохиолын тухай (Coming of age) лекц зохион байгуулагдана.
Лекцээр гадаадын болон Монголын уран зохиолын жишээгээр насанд хүрэх гэдэг сэдвийг уран зохиолд хэрхэн авч үздэг болохыг задлан ярилцах юм.

Мөн эдгээр өдрүүдэд:

💡“Тэрслүү чанар: Өөрчлөлтийн төлөө дүрэм журам зөрчигсөд” хэлэлцүүлэг
💡 “Манай бүдэрсэн баатар” кино үдэш, зохиолын тухай хэлэлцүүлэг
💡“Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх нь” лекц, ярилцлага 
💡“Уншсанаа ярилцах нь яагаад чухал вэ?” утга зохиолын шүүмж судлаачдын хэлэлцүүлэг
💡“Хөөрхөн зураг хөнөөлтэй” хүүхдийн номын зургийн талаарх хэлэлцүүлэг
💡Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, хэлэлцүүлэг
💡"Бүтээлч ном" сэдвээр FB LIVE
💡“Хүүхдийн номын тухай” ярилцлага, 
💡“Монгол хэлээрээ ойлголцож чадаж байна уу?” хэлшинжлэлийн мэргэжилтэн судлаачдын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулж, уншигчидтайгаа санал бодлоо хуваалцах юм.

Эдгээр бүх арга хэмжээ тус бүрийн мэдээллийг Монсудар хэвлэлийн газар болон Интерном номын их дэлгүүрийн Facebook хуудсуудаас авах боломжтой.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 56
Өнөөдөр 236
Өчигдөр 1000
Энэ 7 хоногт 0
Энэ сард 23069
Өнгөрсөн сард 28709
Нийт зочилсон 5757795

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...
    зочин
    Цэцэрлэгийн дарга нар сарын цалинтай чөлөө авдаг юмуу. Бүтэн сар ажлаа...
    Зочин
    Орхон аймгийн 1цэцэрлэгийн эрхлэгч нямсүрэн 300.000төгрөг авч хүүхэд ц...