Үзсэн тоо: 48
0
0
ХҮҮХЭД НАСНЫ ХУЛГАЙЧ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 10-р сарын 24. Лхагва гариг. asdf
Боловсролын мэргэжилтэн, сурагчид Ted хурлаар илтгэл тавьж, их сургуулийн эрдэмтэд ч судалж, CNN, CBS тэргүүтэй мэдээллийн агентлагууд дамжуулж байна. 

Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл нэгдүгээр ангийн хүүхэд өдөрт дунджаар 28 минутыг гэрийн даалгавар хийхэд зарцуулдаг аж. Сонсоход бага хугацаа мэт боловч энэ нь төдий насны хүүхдэд ахадсан “ажил”. Америкийн Үндэсний боловсролын нийгэмлэг үүнээс гурав дахин бага хугацааг санал болгодог. Тус улсын мэргэжилтнүүдийн хэлснээр нэгдүгээр ангийн сурагч өдөрт 10 минут, дээд анги нь 20, харин гуравдугаар ангийнхан 30 минутын хугацааг л гэрийн даалгавар хийхэд зарцуулах ёстой. Ингэсээр ахлах буюу арванхоёрдугаар ангийн сурагч заалгасан зүйлээ гэртээ бататгахад 120 минутыг зориулах ёстой юм байна. Гэхдээ санал болгодог гэдгийг дахин онцлох нь зүй.



Ийн хатуу хугацаа заасан шалтгааныг сонсоод итгэхгүй эсвэл, санал нийлэхгүй байж болох юм.

Гэхдээ хэт их гэрийн даалгавар хүүхдийг нойргүйдэх, цуцах, толгой өвдөх, жин алдах, дотор эрхтэн, нуруу нугасны өвчтэй болгоход нөлөөлдөг аж. Хамгийн чухал нь мэдрэлийн ядаргаанд оруулдаг. Сургууль дээрээ авч буй академик сургалт тэдний хувьд хангалттай их ачаалал аж.

Стэнфордын их сургуулийн Нийгмийн харилцааны шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Клифтон Б.Паркерийн хийсэн судалгаагаар сурагчдын 56 хувь нь гэрийн даалгаврыг стресстүүлэх гол хүчин зүйл гэж хариулжээ.

Тэгвэл Монгол хүүхдүүдийн хувьд энэ байдал ямар хэмжээнд байна вэ? Бага ангийнхан дунджаар 1-2 цаг, дунд, ахлах ангийнхан өдөрт 2-3 цагийг гэрийн даалгавар хийхэд зориулдаг. Дунд нь бага зэрэг амрах, бие засах, унд цай уух гэх мэт завсарлагааг хасаад шүү дээ.

Гэтэл бага ангийнханд гэрийн даалгавар бараг өгдөггүй улс орон ч бас бий. Тухайлбал Финлянд. Тэд боловсролын салбартаа томоохон шинэчлэл хийж, бага ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхөө бүр больжээ. Багачуудаас гадна дунд, ахлах ангийн сурагчид ч улсынхаа бодлогын хүрээнд гэрийн даалгаварт зарцуулах цагаасаа хасуулсан. Хамгийн гол нь үүний үр дүн сайнаар гарсан нь бүрэн, дунд боловсрол эзэмшсэн улсынх нь хувиас харж болно.

Тодруулбал, боловсролын чанараар дээгүүрт бичигддэг Америк, Канадад ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт 75 хувьтай. Харин Финляндад энэ үзүүлэлт 93. Хэдийгээр хүүхдэд өгөх ачаалал нь хөнгөрсөн ч, төгсөлтийн шалгалт, их, дээд сургуульд элсүүлэх босго оноо өндөр хэвээр байгааг тодотгох хэрэгтэй. Ердөө л сурагчдын мэдлэгийн чанар сайжирсан хэрэг. Финлянд хүүхдүүд ядрах, стресст өртөх явдал бага, бие даан суралцах чадвар, хүсэл тэмүүлэл ихтэй болжээ.

Үр дүнг бодит тоогоор бататгая. Гурван финлянд сурагч тутмын хоёр нь коллежид тэнцдэг. Энэ нь Европын бүх орноос хамгийн өндөр үзүүлэлт. Гэхдээ энэ бүх амжилт гэрийн даалгавраас “ангижирсан”- ы үр дүн гэвэл өрөөсгөл ойлголт. Тухайлбал, тэндхийн нэг багшид дээд тал нь 12 сурагч ногддог бөгөөд тестийн шалгалтыг олон удаа авдаггүй.

Монголын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын 2015 оны тооллогоос үзвэл нэг багшид 18 сурагч ногдож байгаа юм. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Манай хувийн сургуулиудын анги дүүргэлт 8-12 хүүхэдтэй байдаг бол улсынх нь 40-50. Угтаа энэ нь хүүхэд эн тэнцүү боловсрол олж авах орчин нөхцөл хангагдаагүй байна гэсэн үг. Түүнээс гадна Финляндад багш нарыг магистрын зэрэгтэй байхыг шаарддаг юм байна. Тэрчлэн ерөнхий боловсролын сургуулийн нийт төгсөгчдийн хамгийн шилдэг гэсэн 10 хувь нь л багшийн ангид тэнцдэг. Мөн багш нарыг эмч, хуульчийн адилаар хүндэтгэж, өндөр цалин олгож байна.


БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганцэцэг “Гэрийн даалгавар мэдлэгийг бататгах, бие даан сурах чадвар суулгах зэрэг олон ач тустай. Гэхдээ сурагчдын хэрээс хэтэрсэн, насных нь онцлогт таараагүй даалгавар хүүхдийг залхааж, сурах хүсэлгүй болгодог. Зарим гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, багш нарын зүгээс хүүхдэд хэт их гэрийн даалгавар өгдөгтэй бид санал нийлдэг.

Бага ангийн хүүхдийн булчин гүйцэд хөгжөөгүй байдгаас яг ижил олон хуудас хичээлийг давтан бичих нь хүндрэлтэй. Түүний оронд ярилцах, үзсэн киногоо хуваалцах, зураг зурах зэрэг онцлогт нь таарсан даалгавар өгөх нь зүйтэй” гэв. Тэрбээр улсын сургуулийн нэг багш 40, 50, 60 хүүхэдтэй ангид 45 минутанд багтаан нэг зүйл зааж байна. Тиймээс арга зүйн хувьд зохимжтой даалгавар өгөх хэрэгтэйг онцолсон юм.

ХЭТ ИХ ДААЛГАВАР СУРАХ ХҮСЭЛГҮЙ БОЛГОДОГ

Монголын ерөнхий боловсролын топ 10 хувийн сургуулийн нэгд таван жил сурсан 16 настай Г.Лундаадоржтой бид цөөн хором ярилцлаа. Тэрбээр дүүтэйгээ нэг ангид сурдаг бөгөөд тус сургуульд зургадугаар ангидаа элсэн оржээ. Ах, дүү хоёр тухайн үед хичээлээ тарж ирээд гурван цаг гаруй гэрийн даалгавар хийдэг байв. Гэвч анги ахих тусам хичээл нь ихсэж, ажлын өдрүүдэд өглөө 08.00-20.00 хүртэл бүтэн 12 цагийг сургууль дээрээ өнгөрөөх болжээ. Амралтын өдрүүдэд ч өглөөнөөс өдөр хүртэл, давтлага авна.

Г.Лундаадорж бол онц сурлагатай, олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцдог нэгэн. Орой 20.00 цагт хичээлээ тарж ирээд, хоол идээд, гэрийн даалгавраа хийчихээд л унтдаг байж.

Гэтэл сүүлийн үед тэрбээр хичээлээ ойлгохгүй, хийх ч хүсэлгүй болов. Компьютероор зүйрлэвэл тархи нь “унтрах” горимондоо орсон байна. Гэрийн даалгавар хийх хүсэл нь ч арилж, ердөө “ёстой” гэсэн автомат хандлагаар гүйцэлдүүлэх болжээ. Харин дүүгийнх нь нуруу өвддөг болж, эмнэлэгт хандахад хүрсэн аж. Шалтгаан нь хэт удаан сууснаас нурууны тулгуур яс нь далийсан гэх онош тавиулсан.

Энэ бүхэнд гэрийнхэн нь санаа зовниж эхэлсэн тул тэднийг өөр сургууль руу шилжүүлжээ. Улмаар их сургуульд элсэхээс өмнө нэг жил амралт өгөхөөр шийдсэн байна. Г.Лундаадорж одоо 14.00 цагт хичээлээ тардаг болсон. Хариад ганц цаг л гэрийн даалгавар хийдэг. Чөлөөт цаг ихтэй тул найзуудтайгаа уулзах, хоббигоо хөгжүүлэх, гэрийнхэнтэйгээ цаг өнгөрөөх нь нэмэгдсэн гэв.

Тэрбээр “Миний сул тал бол ичимхий зан байсан. Одоо илүү нээлттэй болж байгаа. Төгсөх ангидаа стресс багатай болохоор оюутан болоод онц сурах байх” хэмээсэн юм. Түүнээс “Чи юу хүсдэг вэ. Ямар хүн болмоор байна” гэхэд юу ч хэлэхээ мэдэхгүй хэсэг сууснаа “Төрсөн цагаасаа л хотод байсан. Сургуулиа төгсөөд утаанаас холдож, хөдөө амарч, уулын орой дээрээс байгалийг ширтмээр байна. Бас зураг авах дуртай, Монгол орноороо аялж зураг авах хүсэл бий” гэлээ.

Орой 18.00 цагт ажлаа тараад автобусанд сууж явахад долоо, наймхан настай хэрнээ алимны хайрцаг шиг цүнхтэй үүрэглэж яваа хүүхэд олон таарна. Тэдэнд суудал олдов уу, үгүй юу “бүдүүн” гэгч нь хурхираад л унтаж өгнө. Томчууд бидний л адил. 

“ТАВДУГААР АНГИЙН ДҮН БИДНИЙГ ТОДОРХОЙЛОХГҮЙ”

Эцэг, эхчүүд сүүлийн үед хүүхэд нь олон цаг гэрийн даалгавар хийж байгааг гайхаж, зарим нь үүнд шүүмжлэлтэй хандах болов. Ж.Мөнгөнхэт болон түүний гэргий тэдний нэг. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд зургаан настай хүүгээ сургуульд оруулахдаа гэрийн даалгавар өгөхгүй байхыг багшаас нь хүсчээ. Олон эцэг, эхийг гайхашруулам энэхүү шийдвэрийнх нь талаар түүний байр суурийг сонирхлоо.

-Хүүхдүүд өдөрт дунджаар 2-3 цагийг гэрийн даалгаварт зориулдаг. Харин танай гэр бүл эсрэг бодолтой байдаг бололтой?
-Гэрийн даалгавар хүүхдэд мэдлэг мэдээллийг өөрийн болгох, цааш бие даан мэдлэг хуримтлуулах, үүнийгээ амьдралд хэрэгжүүлж, ач тусыг нь үзэхэд чиглэсэн байх ёстой. Бага насны хүүхдүүд ширээний ард таг суугаад олон цаг юм бичнэ гэдэг бие физиологийн онцлог, сурах арга барилынх нь яг эсрэг зүйл л дээ. Тэдний бие асар хурдтай өсөж торниж байгаа учир сургуульдаа ч, гэртээ ч тэр олон цаг хөдөлгөөнгүй сууна гэдэг үнэндээ шийтгэл гэж болно.

Түүнээс гадна зургаа, долоон настай хүүхдийн булчингийн ажиллагаа, хөдөлгөөний нарийн мэдрэмж ч бүрэн төлөвшөөгүй байгаа. Тиймээс удаан хугацаагаар ширээний ард сууж, үзэг барин тэр жижиг дүрсүүдийг давтан давтан зурах нь нэмэр болохоосоо илүү дарамт, ачаалал болж байдаг.

Хүүхэд бүрийн онцлог өөр. Зарим хүүхэд нэлээд орой хүртэл суух чадвартай. Гэхдээ үүнийг тэд бүгд л эрт, орой хэзээ нэгэн цагт сурч л таарна. Тиймээс манай гэр бүл олон цаг гэрийн даалгавар хийх нь үр дүнтэй гэдэгт итгэдэггүй. Эсрэгээрээ хүүхдийн сурах дур хүсэл буурах шалтгаан болно гэж боддог.

-Та хүүхдээ сургуульд өгөхдөө гэрийн даалгавар өгөхгүй байхыг хүссэн байсан. Хоцрогдохгүй юү? 
-Манай хүүхдийн хичээл өглөө 08.00 цагт эхэлж үдээс хойш 16.00 цагийн үед тардаг байсан. Дөнгөж зургаа, долоон настай хүүхдэд энэ бол ахадсан ачаалал. Том хүн гэхэд л өдөрт найман цаг ажиллаж гэртээ ирээд шууд амрахыг боддог биз дээ. Үүнээс гадна бид хүүхдүүдээсээ хүүхэд насыг нь хулгайлахыг хүсээгүй. Ялангуяа энгийн арифметик үйлдлүүдийг бодох, уншиж, бичих гэх мэт өнөө цагийн нийгэмд хүн эрт, орой хэзээ нэгэн цагт эзэмших чадварын төлөө бүр ч үгүй гэж эхнэртэйгээ ярилцаж шийдсэн. Эрэгтэй хүүхдийн хувьд уншиж сурах хамгийн тохиромжтой нас нь есөн нас гэсэн судалгаа ч байдаг шүү дээ.



-Таны хүүхдүүд гэрийн даалгавар хийхгүй байснаараа гарсан сөрөг үр дагавар бий юу? 
-Гэрийн даалгавар хийгээгүй гээд багш нь бусад хүүхдийн өмнө загнасан, муу дүн тавьсан, залхуу муухайгаар нь дуудсан гэх мэтийг л сөрөг үр дүн гэх байх. Одоо хүүхдүүд маань бүгд л уншиж, бичиж сурсан. Сонирхдог сэдэв, чиглэлээрээ хаанаас ч мэдээлэл олж аваад түүнийгээ өөрийнхөөрөө боловсруулаад мэдлэг болгож авахыг сурч байгаа. Миний хүүхдүүд аливааг сурах дур хүслээ алдаагүй. Юунд сонирхолтой, юунд сонирхолгүй гэдгээ мэддэг болцгоосон.

-Хүүхдүүдийнхээ сурлагад сэтгэл хангалуун байдаг уу? 
-Бид тавдугаар ангийн математикийн шалгалтад алдсан бодлогуудаа эргээд харвал асуудалгүй бодчихож чадна. Гэхдээ тавдугаар ангидаа авсан шалгалтын дүн өнөөдрийн биднийг тодорхойлж чадахгүй. Өнөө цагт зогсолтгүй урсах мэдээллийн дундаас үнэн зөв, цогц мэдээллийг өөрийн хамгийн сайн эзэмшсэн, өөрт тохиромжтой, амар аргаар олж, түүнийгээ шимтэн судлах чадвар эзэмшүүлэхийг би чухалчилдаг. Түүнээс биш хүүхдүүдийн минь дүн, шалгалтын оноо тийм ч чухал биш. Гэхдээ би хүүхдүүдийнхээ сурлагад сэтгэл хангалуун байдаг. Оносноос нь илүү алдсан хариултууд тэдэнд минь боловсрол болон үлддэг гэж боддог.

Г.Сайнзаяа 
 Эх сурвалж: http://news.gogo.mn/r/195222
[ 1 ] Зочин139.5.218.XXX
2018 оны 10-р сарын 26. Баасан гариг.
Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиглах талаар бодлоготой байх хэрэгтэй. Санаа авах зүйл их байна. Монголын бага ангийн багш нар арай дэндүү их даалгавар өгч байна. Зуны амралтаар 1-р сургуулийн нэг багш гэхэд л 40 дөрвөн мөрт, 40 зохион бичлэг өгөөд одоо болтол багш нь үздэггүй байна.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 50
Өнөөдөр 597
Өчигдөр 1940
Энэ 7 хоногт 11916
Энэ сард 27499
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5428327

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье