Үзсэн тоо: 95
1
Монсудар хэвлэлийн газар - 🕯️Соён гэгээрлийн өдрүүд 2018🕯️
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 6-р сарын 11. Даваа гариг. asdf
📚Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг 🕯️“Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ энэ сарын 11-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

ЭНЭ ӨДРҮҮДЭД:
📌Неолиберализм ба МОНГОЛ (неолиберализм биднийг хааш нь хөтөлсөн бэ?)
📌Оросын утга зохиолын ТЭСРЭЛТ
📌Бидний эх хэлний суурь мэдлэг ямар түвшинд байна вэ?
📌Хүүхэд нас үнэхээр баяр жаргалтайгаар өнгөрдөг үү?
📌Өсвөр насныхан ба эцэг эхийн харилцаа
📌Монголчуудын үнэт зүйлийн өөрчлөлт зэрэг НИЙГМИЙН буюу бидний өмнө тулгараад буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, уншигчидтайгаа санал бодлоо солилцох юм.

ҮҮНЭЭС ГАДНА:
📗 Монголчууд цувралын дараагийн боть, Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цаг үеэс XII зууныг хүртэлх түүхийг зургаар өгүүлэх “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал”
📘 Түүх бичлэгийн шинэ хандлагыг бий болгож, дэлхий дахинд бэстселлер болсон “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх”
📙 ОХУ-ын ерөнхийлөгч Путин, түүний гаргасан шийдвэрүүд, улс төрийн нөхцөл байдлыг хамгийн сонирхолтойгоор өгүүлсэн “Путин: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй”
📕 Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайханы “Хайрын ааш” зэрэг шинэ номууд нээлтээ хийж уншигчдад хүрнэ.

Та бүхэнд Неолиберализм биднийг хааш нь хөтлөв? хэлэлцүүлэгийн талаар товчлон хүргэж байна. Мөн та энэхүү хэлэлцүүлгийг  үзэхийг хүсвэл дараах линкээр http://news.gogo.mn/r/226752 ороорой. 



































13:13
Улс төрийн эдийн засаг, хөгжлийн бодлого судлаач Ж.Санчир, Сүүлийн 30-40 жил либериализм хазаар ногтгүй явлаа. Одоо фашист чиг хандлага руу орох гэж байна. Одоо энэ хоёр дундах үе хэрэгтэй байна.

Гантулга, Өнөөдрийн Монголд хариуцлага хүлээдэг хүн алга. Буруу зүйл хийсэн хүнд хариуцлага хүлээлгэхгүй байна. Бид нар цоорхой хувингаар ус зөөх тухай л яриад байна. Хариуцлагагүй болсон гол шалтгаан нь неолибериализмтай холбоотой. Ямар нэг албадлагагүйгээр юу ч хийх боломжгүй. Хүний эрхийг хамгаалах ёстой. Бидний бүтэлгүй эдийн засгаас болж олон хүн хохирч байгааг юу гэх вэ.

13:05 
Олон улсын тоймч Гантулга: Монголчуудын илүү сайн хийж чаддаг зүйлийг дэмжих хэрэгтэй. Солонгосын хөгжлийн эхэн үед эмэгтэйчүүдээрээ баахан хүүхэлдэй хийлгээд түүнийгээ гадаад руу борлуулж ихээхэн ашиг олсон. Түүн шиг монгол хүнээс хамаардаг эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Ашигт малтмалыг төрийн мэдэлд шилжүүлэх хэрэгтэй.
Монголын нийгмийг баячууд гартаа атгаж байгаа цагт улс орны хөгжлийн тухай санахын хэрэггүй болоод байна. Энэ бүхнийг тэд хийж чадахгүй. Тэгэхээр Монголын нийгмийг өөрчлөх хэрэгтэй. 1990-ээд он шиг тэр цэгтээ буцаж очоод, шинэ нийгмийг бүтээх ёстой.

 
12:52
Реалполитик судлаач Д.Болорболд, Монгол Улсад эдийн засгийн бодлого гэж байхгүй гэдгийг би 20-иод жилийн судалгааныхаа үндсэн дээр хэлэх байна. Төрийн нэрийн дор Америкт боловсруулсан эдийн засгийн бодлого хэрэгжиж байна. Энэ дэглэмийг бид халах хэрэгтэй. Сүүлийн үед хууль чангараад байгаа нь фашизмын үед шатандаа орлоо. Үнэмлэхгүй ядуу, үнэмлэхүй ядуу гэж хоёр хуваагдаж байна. Ийм эрх чөлөө гэж байхгүй. Бидэнд уламжилж ирсэн үнэт зүйл, үндэсний эрх ашиг гэж бий.

Энэ тухай 2008 оноос эхлээд 10 ном орчуулсан. Эдийн засгийн алуурчин, Эрин цагийн дуудлага зэрэг 10 ном бичсэн. Өөрийнхөө хэрээр ном гаргаж, ийм асуудалтай би тэмцэж байгаа хэрэг. Хүмүүс төрийн бодлого, ардчилал эрх чөлөө гэж чухам юуг хэлээд байгааг өөрийн ухамсраар тунгаая гэвэл энэ талаар ном уншмаар байгаа юм. 

12:42  
ТАНЫ АМЬДРАЛД МЭДРЭГДЭХГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БОЛ ӨСӨЛТ БИШ

Эдийн засагч Х.Батсуурь: 1973 оноос Неолибериализмыг Чилд эхэлсэн гэж үздэг. 1990 оны дунд үе гэхэд энэ үзэл дээд цэгтээ хүрсэн. ЗХУ-ын бүрэлдэхүүний улсууд, Монголыг оруулаад цогцоор нь хөгжүүлсэн. ЗХУ-д 1999 онд Путин гарч ирснээр хэт хөрөнгөжих үзлийг сааруулсан. Харин одоо Монголд неолибериализмыг цогцоор нь хөгжүүлсэн Улс Монгол болж үлдээд байна.

Монгол Улсын гадаад өр, корпорациудын өр хэрээс хэтэрсэн. 2022 оноос эхлээд бид том өрүүдийг төлж эхэлнэ. Тэр үед бид яахаа мэдэхгүй байгаа. Таны амьдралд наалдахгүй, мэдрэгдэхгүй эдийн засгийн өсөлт бол өсөлт биш. Бид үүнийг бодож үзэх ёстой юм.

12:32  
Улс төрийн эдийн засаг, хөгжлийн бодлого судлаач Ж. Санчир: Монгол Улсын гадаад өр 28 тэрбум доллар. Энэ өр олон улсын байгууллагуудын тавьсан стандартаас давсан. Гадаад нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан бол одоо 240 /нийт/ хувийг даваад байна. Ийм байдлаар явбал ЗГ гадаад өрөө дийлэхгүй, хувийн хэвшлүүд ч тавьсан өрөө дийлэхгүй болно. Ийм тохиолдолд хувийн хэвшлийн өрүүдийг ЗГ худалдаж авах нөхцөл үүсдэг, ийм нөхцөл үүсэх бүрэн боломжтой гэж сануулмаар байна.

12:17  
Эрдэмтэн судлаачид Монгол Улс  яагаад өртэй болов? гэсэн сэдвийн хүрээнд ярьж, байр сууриа илэрхийлж байна.

ХУИС, ОУ-ын харилцааны багш П. Мягмардорж, Неолибериализмыг даяаршлыг онолын суурь гэж үздэг. Дэлхий нийт бүгд харилцан хамааралд орсон. Үүнээс гарах гарц үгүй, гаръя гэвэл Хойд Солонгос шиг л болно.

МУИС, Улс төрийн тэнхимийн багш Өлзийсайхан: Би хичээл заахдаа либериализмын талд байдаггүй. Манайд либиериализмыг дэмждэг хүн байдаг. Шударга бусаар амжилтад хүрсэн хүмүүс либериализмыг дэмждэг. Жирийн багш би бүрэн утгаар нь дэмждэггүй. Либеариализмд сайн зүйл бий. Бид олон улсын хэмжээнд холбоо харилцаагүй болно гэж байхгүй. Өөрийнхөө эдийн засгийн тэгтэл чөлөөтэй тавьсан төр байхгүй. Чөлөөтэй тавиад, уруудаж доройтсон төр улсууд түүхэнд байдаг.

Ийм өр үүссэн тохиолдол улс орнуудын түүхэнд байдаг. 1960-80-аад онд колониос салсан улсууд өөрийн улсын хөгжлийг боломжийн хэмжээнд аваачсан. Өр тавьж, хөгжилд хүрсэн. Өр бол тийм аюултай зүйл биш. 

Эдийн засагч, “Социалист хөгжил” номын зохиогч А. Болор-Эрдэнэ, Миний бичсэн “Социалист хөгжил” ном бол социал демикрат үзлийг судалж хөгжилд хүрсэн Скандиновын орнуудын тухай ном юм. Өрсөлдөөнд хэн хүчтэй орж байна, тэр л нийгмийг баялгийг хүртдэг тухай тэгш бус тогтолцоог либериализм гэж үздэг. Америк үүний тод жишээ. Америкт нийгмийн баялгийг хүртэж чадахгүй 50 сая иргэн байдаг. Тийм учраас гэмт хэрэг их байдаг. Хувийн өмчид халдвал шууд буудахад бэлэн нийгэм юм.

Өр яагаад бий болов гэвэл энгийн логикоор зээл авсан мөнгөө зохистой зарцуулаагүйгээс өр үүссэн. Ашигт малтмалуудын үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр байсан. Баялгийн үнэ зах зээл дээр байнга өндөр байна гэж харж, зээл авсаар байсан. Мөнгөтэй харьцаж сураагүй, халамжид зарцуулсаар байна.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/226752

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 26
Өнөөдөр 569
Өчигдөр 1940
Энэ 7 хоногт 11890
Энэ сард 27471
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5428299

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье