Үзсэн тоо: 31
1
Ямар боловсролыг ямар системээр олгох гэж байгаа нь ч тодорхойгүй байна
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 5-р сарын 15. Мягмар гариг. asdf
Хүн бүр боловсролын салбар нэг л болохгүй байна, боловсролд асуудал байна гэж ярьдаг ч асуудал яг хаанаа байгааг, яавал энэ асуудлаас гарахыг тэр бүр мэддэггүй. Зөвхөн сурах бичгийн дампуурал, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, багш нарын цалин хөлсөөр л төсөөлж байна. Энэ тухай болон боловсрол гэж юу болох, боловсролын асуудал яагаад хүн бүрт хамаатай вэ?, боловсролын талаар олон нийтийг хамарсан яриа хэлэлцүүлэг өрнөснөөр ямар эерэг өөрчлөлтөнд хүрч болох вэ? зэрэг асуудлаар Боловсролын давалгаа ТББ-ны тэргүүн Р.Энхбаттай ярилцсан юм. Анх төлөвлөж очсоноос огт өөр агуулгыг хөндсөн нэлээд урт ярилцлага болсон тул ойлгомжтой байлгах үүднээс цувралаар нийтлэж байна. Уншигч та бүхэн ч бас боловсролын талаарх өөрийн ойлголтоо дахин нэг өнгийн, санал сэтгэгдэлээ бидэнд илгээгээрэй.

Боловсрол гэж яг юуг хэлээд, томьёолоод байгаа юм бэ?

Товчхондоо боловсролыг амьдралаа өөрөө аваад явчих мэдлэг, чадвар эзэмших явдал гээд хялбарчлаад томьёолчхож болох ч энэ нь тухайн цаг мөч дэх миний л үзэл. Тиймээс боловсролыг хувь хүн юу гэж үзэх нь тийм ч чухал асуудал биш. Зарим хүн бусадтай таарамжтай явахыг илүүд үздэг бол, зарим нь өөрийнхөөрөө байхыг илүү чухалчилж байх жишээтэй. Тухайн хүн амьдралаа авч явах арга хэлбэрээ сонгох нь түүний боловсролтой шууд холбоотой байдаг.

Гэхдээ таны асуулт үүнээс арай өргөн утгатай гэж ойлгоод жинхэнэ боловсролыг хуурамчаас нь ялгах тухай ярих нь илүү дээр болов уу гэж бодогдчихлоо. Жишээ нь: Өнөө үед аливааг ойлгуулахын оронд, цээжлүүлж, тогтоолгох замаар мэдлэг чадвартай, сайн хүн болох юм шиг итгэж яваа хүмүүс цөөнгүй байна. Тэд боловсролыг ой тогтоолт хэмээн амарчилж, хүн ой санамжтай л бол боловсролтой болно гэж тооцсоор л явна.

Гэтэл жинхэнэ боловсролд ой санамж бус, ойлголт чухал бөгөөд ойлгосон л бол харин мартах ёстой  гэнэ. Яг л хоол хүнстэй адил энерги болдог учраас хүнд шингэсэн боловсрол алга болохгүй.

Ой тогтоолт бол зүгээр л нэг чадвар. Ой санамж сайтай хүмүүс шатар, хөзөр тоглохдоо илүү сайн байж болох ч бусдаас ухаалаг байх магадлал лав биш.

Хүний ул үндэстэй, гүн бат шингэсэн ойлголтоос л бүтээлч шинэ санаа, уран сэтгэмж төрөн гарч, бас жинхэнэ мэдлэг чадвар тэндээс л танигддаг. Хүн энэ чадвараараа л компьютерт гүйцэгддэггүй болохоос биш, ой санамжийн хувьд компьютер анх үүссэн цагаасаа л хүнийг ардаа орхисон.

Нобелийн шагналт С.Цвейгийн “Шатрын тууж” хэмээх нэг авсаархан өгүүллэг саяхан гарсан. Их гүн сэтгэгдэл төрүүлсэн, их ч сайн зохиол. Яг л бидний энэ ярьж байгаа сэдвийн талаар хөндсөн гээд бод доо!

Эхний асуултын хувьд бол боловсролыг хэн ч, бас юу ч гэж чөлөөтэй томьёолж болно гэлээ. Гэхдээ энэ нь жинхэнэ боловсрол гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэсэн асуулт байх гэж ахин дахин бодогдоод болохгүй нь ээ…

Тэглээ гээд уншигчид таны энэ ярианаас асуултынхаа хариуг бас л авч чадсангүй?  

Өнөөдөр хүмүүс ерөөлтэй сайхан ярианд дурлахаас биш, боловсролын жинхэнэ үнэнийг сонирхдоггүй. Хувиа бодсон нийгэмд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар өөрийн эрхгүй уналтад орж байна. 90 оноос хойш монголчуудын амьдралд маш их өөрчлөлт гарсан ч нийгмийн шилжилт явагдахгүй, хуучин системийн инерц барагдаж, гадна дотнын бүлэглэлүүдийн нөлөөнд орсон улс орон болж хувирлаа.

Жишээ нь, ардчилсан нийгмийг тунхаглаад гучаад жилийн нүүр үзэж байгаа ч  боловсролын системийг ардчилах ажлыг одоо хэр нь эхлүүлээгүй л байна. Цаг нь болсон л баймаар юм!

“Ардчилал” гэдгийг боловсролд яг юу гэж ойлгох вэ? гэж асууж эхлээгүй байна гэсэн үг. Манай улс ямар боловсролыг, ямар  системээр олгох гэж байгаагаа тодорхойлох ёстой биш үү? Ингэхийн тулд боловсролын салбарынхан юунаас эхлэх, ямар зорилгын төлөө ажиллахаа ярьж эхэлмээр санагдах юм.

Тэгээд одоо юунаас эхлэх гэж?

Боловсрол бол систем. Тиймээс бидэнд боловсролын ямар систем хэрэгтэй байна вэ? гэдгээс эхэлнэ.

Тэр ажлыг чинь эхлүүлчихсэн байлгүй дээ?

Гэхдээ танд, бас надад ч мэдрэгдсэн зүйл алга л байна шүү дээ. Энэ салбарт ажилладгийн хувьд би үргэлж үүнийг харж, хүлээж байдаг юм. Ардчилал, орчин үеийн хөгжил дэвшил шингэсэн боловсролын системийг бий болгохгүй л бол монголчууд бид ирээдүйн иргэдээ бэлтгэх “гал тогоо”-гүй байна л гэсэн үг.  Ямар бодлого, ямар системээр хэрэгжихийг улс төрчид шийдэж, гарсан шийдвэрийн хэрэгжилтэд бүх нийтээр оролцдог.

Тэгвэл бид ирээдүйн мэдлэг, боловсролтой иргэдээ хэр бэлтгэж байна вэ гэдгээ тодорхойлоход системийн бүрэн бүтэн байдал нөлөөлж байна уу, эсвэл чанарт анхаарах шаардлагатай юу гэсэн зарчмын хоёр асуулт урган гарна.

Системийн алдаа нь улс төрчидтэй холбоотой. Харин тэрхүү боловсролын бодлого, систем, тогтолцоо зөв байгаа нөхцөлд боловсролын чанар улс төрчдөөс бус, тэнд ажиллагсдаас л хамаарна.

Харьцуулаад үзвэл, энэ нь дулааны системтэй төстэй. Дулаан түгээх систем буруу тавигдсан бол энэ системийн инженер ажилчид хэчнээн хичээж ажиллаад ч хэрэглэгчдэд шаардлагатай дулааныг хүргэж чадахгүй. Харин систем зөв схемээр тавигдсан ч хэрэглэгчдэд хангалттай дулаан хүргэхгүй бол тэнд ажиллагсдын идэвх санаачилга, ажлын зохион байгуулалт зэрэг нь дутмаг байна гэсэн үг. Үүнтэй адилаар шат шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа өөр хоорондоо уялдаа холбоотой байгаа эсэхийг эхлээд дүгнэж үзэх ёстой.

Боловсролыг тойрсон бүх байгууллага, хүмүүсийн ажлын уялдаа холбоо боловсролд ажиллагсдыг анхлан бэлтгэхээс эхлээд, бэлтгэгдсэн боловсон хүчний ажлын байр, боловсролын байгууллагын удирдах ажилтны сонгон шалгаруулалт, боловсрол дахь төрийн институцуудын хоорондын холбоо харилцаа ажил хэрэгч зарчмаар явагдаж байгаа эсэх гэх зэргээс хамаардаг. Ойлгоход тийм хэцүү асуудал огт биш.

Эцэст нь хэлэхэд, бидний бие биедээ тавьж буй  “Боловсрол гэж яг юуг хэлээд, томьёолоод байгаа юм бэ?” гэсэн таны анхны асуултыг уг нь “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /2014- 2024/”-д тусгаад өгчихсөн байх учиртай.

Хамгийн гол хариулт энд л бичээстэй байх ёстой юм. Харин үүнийг тодорхой томьёолж өгөөгүйн улмаас боловсролын салбарынхан нэгдсэн нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж, ирээдүйн монгол хүнийг тал бүрээс нь бүтээлцэх ёстойгоо мэддэггүй.

Боловсролын талаарх төрийн бодлогыг ойлгох гэж хичээсэн хүний хувьд би тэдгээр бодлогын чанартай бичиг баримтыг уншиж судлаад тэндээс юу ч ойлгож чадаагүй л хоцорсон юм даа.

Үргэлжлэл бий!

Дараагийн асуулт:

Боловсролын бодлогод гэж яг юуг тусгасан байх ёстой вэ?
[ 1 ] Synnar112.72.14.XXX
2018 оны 5-р сарын 17. Пүрэв гариг.
Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chanar jaahan daruulga heregtei bna hyyhdig duraar ni bish jaahan ch gesen hyn l yum chini tom hyn shig l haritsah heregtei bna . Odooni hyyhed der ye shig jaahan hyyhed bish bolchihod bna ted bygdig tom hyn shig setgej bna harin bid jaahan hyyhed shig haritsad evded bna. Naiz shig ni haritsaj yriltsaj bai bainga zuv ygeer uramshuul
zochin
2018 оны 5-р сарын 18. Баасан гариг.
sanal neg bn,
Synnar
2018 оны 5-р сарын 19. Бямба гариг.
Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. bolovsrol ezemshylne geed l 2 talas ni hycher nuhad l . Songoltor surah sistemd shiljih htei bna. 7 s desh songolt bmar bna. Ymar mergejiltei boloh ter tala songon surah byh hym matematik ch boloh albagy gechihed byh hyyhded byh hichelig zaah geed zalhaagad l neg dor angli hel, oros hel,mongol bichig zaagaad l songoltooro surmaar bna shdee. Surah surahgy sonirhdog sonirhdogy geed hyyhdyd ynz byr tohirulmaar bna. 12 jil hend
Synnar
2018 оны 5-р сарын 19. Бямба гариг.
Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch bna gej barag ynen shyy. Ohid yrij bna tom bolod ymar hyntei suuh bolo bi aigad bdag gej. Ene bol tsaana hynd tolovshil zov niigem zov hymys dutagdaltai bna gesen yg setgel zyin hichel hgin chuhal eej aav ni yrih zav garagdy yrij medehgyi bga shyde. Ter bagsh yrig lde tim biz de tosvoo hned bagsh avahgyi ldee
Synnar
2018 оны 5-р сарын 19. Бямба гариг.
Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 70
Өнөөдөр 456
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4141
Энэ сард 35248
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150528

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...