Үзсэн тоо: 78
1
Боловсрол хэлбэр төдий болсон уу?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 4-р сарын 25. Лхагва гариг. asdf
-ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

Би багш хүн. Надад манай боловсролын систем хүүхдэд арай л ахадсан санагддаг. Зургаан настаны дэлхийн стандарт гэж байгаа боловч манайхан зөвхөн хэлбэрийг нь хуулаад агуулгыг ойлгосон хөтөлбөр боловсруулж чадаагүй. Бусад орны зургаан настанууд хамтдаа тоглох, оролцооны, үйлдүүлэх аргаар хүн болох, хүн, байгаль, нийгэмтэй танилцах, харилцах, зөв дадал хэвшил суулгах хүүхдэд тохирсон аргаар сургалтыг хийж байгаа боловч, манайх шууд тоо, үсэг цээжлүүлээд нүдээд эхэлдэг. Тоо, үсэг, хичээлийн цаад учир шалтгааныг ойлгуулахгүйгээр зүгээр шахаад, загнаад, дарамтлаад эхэлдэг.
Энэ нь хүүхдийг стрессдүүлж, хичээлдээ сонирхолгүй, дургүй болж, яваандаа бүх зүйл  сонирхолгүй санагдаж залхаж эхэлдэг. Өдөржин хичээлээр нүдүүлнэ. Гэртээ хариад даалгавраар нүдүүлнэ.

 Дуртай хүүхэлдэйн киногоо үзэж амжихгүй, тоглоомоороо тоглож амжихгүй, хүссэн зүйлээ хийж амжихгүй, аав ээжтэйгээ ярилцаж амжихгүй... Даалгавар гээд л толгой өөд татахгүй сууж байна. Дээр нь дүнгээр уралдуулна... муу, сайнаар нь ялгаж чичилж, хүүхдийг ганцаардуулна.

Сурах бичгийн чанар учир тоймоо алдсан, жил бүр шинэжилж, шахна. Сурах бичгээс гадна баахан ном, дэвтэр шахна. Сургууль гэдэг газраас хүүхэд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг олж, ур чадвараа нээж хөгжүүлэх ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ОРДОН БАЙХ ЁСТОЙ байтал наад учрыг нь ойлгоогүй үсэг, тоо автоматаар цээжлүүлж, чадахгүй, тэнэг, мангараар нь дуудсан, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн ЯЛЫН ГАЗАР болон ойлгогдож, сургуульд улам дургүй болсоор байна.

Яагаад бага ангид амьдралын наад захын соёлыг зааж болохгүй гэж. Адаглаад л замын хөдөлгөөний дүрэм, хотын соёл, хөдөлгөөний соёл, эрүүл байх арга ухаан, монгол хүний тухай, монгол тоглоом, наадгай гэх мэт. Хүүхэд нэг зөв хандлага, төлөвшилтэй болчихвол тоо, үсэгийг хэдхэн өдөрт ч сурч болно шүү дээ. Даалгаварт нь ээж аав, ах эгчтэйгээ тухайн өдрийнхөө талаар ярилцах гэх мэт. Ингэвэл 10 жилийн дараа бид арай өөр боловсролтой. Арай өөр ойлголттой залуусыг хүлээж авах биш үү!!!

Ямар ч үндэстэнд өөрсдийн онцлог гэж бий, суралцах, сургах арга барил гэж бий. Боловсролын буруу тогтолцооны ард асар олон ХҮҮХЭД ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛЖ ХОХИРЧ БАЙНА. Үүнийг өөрчлөх цаг нь болсон!!! Шахааны хэдэн нөхдүүд боловсролын стандартыг гаргаж, болсон болоогүй номоо шахдаг биш, Боловсролын салбарыг зөвхөн багшийн цалингийн өөрчлөлтөөр аргалах биш ҮНДЭСНИЙ НИЙТ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД, ТУРШЛАГАТАЙ ЭРДЭМТЭН МЭРГЭД, ШИНЭ ҮЕИЙН СУРГАНЫ СУДЛААЧИД, БАГШ НАР БҮГД НЭГ ШИРЭЭНИЙ АРД СУУЖ ЭНЭ АСУУДЛААР ЯРИЛЦАЖ, "ХҮҮХДИЙНХЭЭ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, УР ЧАДВАРЫГ НЬ ИЛРҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ӨӨРИЙНХӨӨ ХИЙЖ БҮТЭЭХ ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛСОН БИЕ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР" БОЛОВСРУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ.

Эх сурвалж: http://olloo.mn/n/52738.html
[ 4 ] Зочин202.9.40.XXX
2018 оны 5-р сарын 4. Баасан гариг.
Энэ асуудлаар судлаачдын зөвөлгөөн хийж зөв шийдвэр гарган хэрэгжүүлэхгүй бол арай хэтэрч байна.
[ 3 ] Зочин202.179.31.XXX
2018 оны 4-р сарын 30. Даваа гариг.
Цагаа олсон маш зөв, бодитой зүйлийг бичсэн байна. Хүүхдүүдэд хэтэрхий их даалгавар өгдөг. Амралтын өдрүүдээр бүр ихийг өгдөг. Энэ санааг шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжлах хэрэгтэй.
[ 2 ] Зочин202.9.40.XXX
2018 оны 4-р сарын 29. Ням гариг.
Манай хүүхэд сургуульд ороод их баяр баясгалантай сурч байсан. Гэтэл даалгавараа яаж хийгээд дуусахгүй тул заримыг сонгож хийлгэдэг болоод байна. Ингэснээр хүүхдэд муу төлөшил олгож эхлэлээ. Өөр яалтай ч билээ.
[ 1 ] Зочин64.119.27.XXX
2018 оны 4-р сарын 29. Ням гариг.
Их зөв санааг хөндсөн байна. Манай боловсролын хөгжил хэдэн хүний санаагаар өөрчлөгдөж, дунд нь хүүхдүүд хохирч байна. Багш нар судалгаатай хандмаар байна. Дээрээс тэг гэсэн учир гэсэн хариулт өгөөд л бантан хутгаж байна даа. Сургууль, цэцэрлэг аль аль нь IQ, сэтгэн бодох гэх мэт үйл ажиллагаар тоглож байна. Боловсролын хүрээлэн өөрчлөгдөх ёстой. Ажлаа огт мэдэхгүй, дарга нарын амыг харсан Энхтогтох нарын хүмүүс сайн дураараа ажлаасаа гарах хэрэгтэй.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 23
Өнөөдөр 29
Өчигдөр 613
Энэ 7 хоногт 6350
Энэ сард 38287
Өнгөрсөн сард 49050
Нийт зочилсон 5202617

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...
    Зочин
    Юун ардчилсан нийгэм, Чулуунбаатар сайдын 61 дугаар тушаал социолизмын...
    нар
    олон хүүхэдтэйгээс гадна багш нарыг элдэв ажилаар шахахаа болимоор ю...