Та бүхэнд “Дэлхийн хүүхдийн шилдэг 10 ном”-ын нэгд зүй ёсоор тооцогддог “Гэдэс нь өлссөн авгалдай” номоор бусад орны эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хөгжүүлдэг, цэцэрлэгийн багш нар яаж сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигладаг тухай танилцуулж байна.
Энэ номыг америкийн зохиолч Эрик Карл 40 гаруй жилийн өмнө зохиосон бөгөөд түүний хамгийн алдартай бүтээлийн нэг юм. Дэлхий даяар гучин сая хувь борлогдож өнөөг хүртэл хүүхдийн шилдэг номын тоонд багтсаар байна.
Эрик Карлын энэ бүтээл нь
• Авгалдай хэрхэн үзэсгэлэнт эрвээхий болох өсөлт бойжилтын явцыг үзүүлдгээрээ танин мэдэхүйн ач холбогдолтой.
• Дүрслэлийн өвөрмөц шийдэл нь хүүхдийн анхаарлыг сайн төвлөрүүлэх, тэдний бүтээлч байдлыг хөгжүүлэх ач холбогдолтой.
• Мөн давтамжит үг хэллэг нь хүүхдийн ой тогтоолт, хэл ярианы хөгжилд тустай.
• Энгийн хялбар аргаар 1-10 хүртэл тоог таниулна.
• 7 гараг өдөр, өдөр шөнө зэрэг цаг хугацааны тухай ойлголт өгнө.
• Зөв хооллох дадал хэвшил олгоно. /Хүүхдэд өлсөх мэдрэмжийн тухай, дуртай юмаа идэх нь тун сайхан ч янз бүрийн юм хольж идвэл гэдэс нь өвдөх, амин дэмтэй ногоо жимс хэрэглэх нь чухал гэдгийг ойлгуулна./
• Номын хуудас бүрт байгаа жижиг нүхээр утас, уяа хэлхүүлж авгалдай болж тоглуулан хүүхдийн гарын эв дүй, жижиг булчинг хөгжүүлэх боломжтой.
Хүүхдүүд хурууны хээгээр авгалдай зурсан байдал
Ариун цэврийн цаасны гол, гарын алганы хээгээр авгалдай зурах арга
Авгалдайтай зүүлт - Гарын доорх материал ашиглаж зүүлт хэлхүүлсэн байна.
Хоол-Зууш
Авгалдай болж тоглоцгооё - Хөдөлгөөнт тоглоомын заавар
Энэхүү тоглоомыг дөрвөөс дээш хүүхэд тоглох бөгөөд олон хүүхэд тоглох тусам хөгжилтэй. Эхний хүүхэд нэг гараа хөлийнхөө завсраар хойш нь гаргахад дараагийн хүүхэд тэр гараас нь барьж, нөгөө гараа өмнөх хүүхдийн адилаар гаргаж дараагийн хүүхэдтэй хөтлөлцөнө. Энэ мэтээр бүх хүүхэд ар араасаа хөтлөлцөж авгалдай болж тоглоно. Ингэхдээ гараа салгахгүй явах ёстой.
Гэдэс нь өлссөн авгалдай - хуруун тоглоом