Үзсэн тоо: 187
0
0
Тархи судлал - Эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлний хөгжлийг хэрхэн дэмжих ёстой вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 3-р сарын 15. Пүрэв гариг. asdf

Хүүхэд эцэг эхээсээ хэдий чинээ олон үг сонсож байна, тархи нь төдийчинээ сайн хөгждөг. Үүний тулд хүүхдэдээ ном уншиж өгөх нь маш үр дүнтэй - Гэхдээ хүүхдийн хэлний хөгжилд өөр нэгэн хүчин зүйл бүр ч чухал. 

Бостоноос Иоханн Гролле мэдээлж байна. 

Иоханн Гролле  бол Бостон дахь “SPIEGEL” (“Толь”) сэтгүүлийн сурвалжлагч. “Толь” сэтгүүлийн шинжлэх ухаан, техникийн салбарыг олон жил удирдсан тэрээр Бостоныг дэлхийн шинжлэх ухааны нийслэл хэмээн тодотгодог. Ажлынхаа хүрээнд тэрээр MIT, Харвардын их сургууль болон Америкийн бусад газар хийгдэж буй судалгаа  шинжилгээний талаар мэдээлдэг.  



Бага насны хүүхдэд үлгэр, түүх уншиж өгөх нь маш сайн. Гэхдээ түүнийхээ талаар ярилцах нь илүү сайн. Тархи судлаач Жон Габриели болон түүний баг судлаачид орчин үеийн техник ашиглан үүнийг судалжээ. 

MIT буюу Martinos Imaging Center-д тархийг нэвт гэрэлтүүлэн харах тоног төхөөрөмжийн бүхэл бүтэн парк бий. Тэнд тэрээр судалгаанд оролцогчдыг төхөөрөмжид оруулж, бодол санаа, дурсамж, мэдрэмжийг нь судлахдаа ядуурал, нийгмийн тэгш бус байдал, анхааралгүй орхих зэргээс тархинд ул мөр үлддэгийг олж нээжээ. Өөрөөр хэлбэл, тархинд нэг ёсны ангийн тэмцэл явагдаж байдаг байна.
Би гурван жилийн өмнө Габриелигийн судалгааны үр дүнг уншаад бараг сааталд орж байснаа санаж байна. Тэр үед Габриели эцэг эхийн орлого хүүхдийн тархины анатомид хэрхэн нөлөөлдгийг судалж, боломжтой, хангалуун айлын хүүхдийн тархины бор гадарга нийгмийн эмзэг давхаргын хүүхдийнхээс илт зузаан байгааг ажиглажээ. Энэ бол маш их учир холбогдолтой. Учир нь тархины тэр хэсэг мэдлэг эзэмшихэд оролцдог.  
Тэгэхээр эцэг эх нь хэр их орлоготой байна, хүүхэд нь төдийчинээ сайн сурах боломжтой гэсэн үг. Урвуулж хэлбэл, ядууралд өсөн торниж буй хүүхдийн тархины тухайн хэсэг хөгжлөөс хоцорно. Нийгмийн асуудал, анхааралгүй орхих нь бүр ч аймшигтай үр нөлөөтэй. 
Габриели одоо 20 жилийн өмнө хийж, олны сэтгэлийг түгшээж байсан судалгаагаа үргэлжлүүлж байна. Тэр үед тэрээр эцэг эх, ах эгч нь балчир хүүхэдтэй хэр их ярьдгийг судалж байжээ.  Тэд аль болох нарийн тоо мэдээлэл гаргаж авахын тулд хүүхэд амьдралынхаа эхний гурван жилд хэдэн үг сонсдогийг судалжээ. Үр дүн нь: “Боломжтой, чинээлэг айлын хүүхдүүд нийгмийн эмзэг давхаргын айлын хүүхдээс 30 саяар илүү үг сонсдог байна”.  Сурган хүмүүжүүлэгчид үүнийг жинхэнэ утгаараа нийгмийн гадуурхал, асуудал гэж үзэж буй. Хүүхдийн ирээдүйд материаллаг баялаг, мөнгөнөөс илүү үгийн баялаг чухал шүү дээ. 


































Габриели тэдгээр 30 сая үг хүүхдийн тархи, хэлний хөгжилд хэрхэн нөлөөлдгийг үргэлжлүүлэн судлахыг хүсжээ. 
Судлаачид өмнө нь судалгаанд оролцогч айлууддаа сард нэг удаа очиж, асуулга, ажиглалт хийн судалж байсан бол энэ хооронд техник технологи хөгжиж “Лена арга” гэгчийг ашиглах болжээ. Үүний тулд хүүхдэд нэг төхөөрөмжийг зүүлгэнэ. Тэр төхөөрөмж нь нэг өдрийн турш хүүхдийн сонсож болон хэлж буй үгсийг бичиж авдаг. Дараа нь бичиж авсан үгсийг орчин үеийн хэлний мэдээллийн программаар боловсруулж дүгнэдэг. 
Үүний зэрэгцээ судлаачид 4-6 насны хүүхдүүдийн хэлний хөгжлийг хоёр аргаар судалжээ. Нэгт, сорилын тусламжтайгаар хүүхдийн үгийн сан, хэлзүйн дүрмийн хэрэглээг судалжээ. Нөгөө нь томографын төхөөрөмжөөр хүүхдэд ном уншиж өгөхөд их тархин дахь хэлний төв хэр идэвхжиж буйг судалсан байна.    
Судалгааны үр дүн нь маш илэрхий бөгөөд гайхмаар байлаа. Чинээлэг, боломжийн гэр бүлийн хүүхдүүд илүү их хэлний орчинд байдаг ба үүний дагуу хэлний чадвар нь ч илүү байсан нь ойлгомжтой. Нарийн шинжилж үзвээс, энэ нь сонсож буй биш, сольж буй үгийн тооноос хамааралтай болох нь тогтоогджээ.   
Байнга сонсож, харин өөрөө үг хэлж ярьдаггүй хүүхэд бодсон, хүссэнээ хэлж ярьж байдаг үе тэнгийн хүүхдээс бодол, ойлголтуудыг тархиндаа боловсруулахдаа илүү муу байдаг. Судлаачид хэл бол харилцан идэвхтэй, интерактив зүйл бөгөөд нааш цааш чиглэх харилцааны дүнд бий болно хэмээж байна. Мэдээж энэ нь нэг нь нөгөөтэйгөө холбоотой асуудал. Их сонсдог хүүхэд ихэнхдээ яриа байдаг. Гэвч судалгаагаар огт өөр үр дүн ч гарсан. Тухайлбал эцэг эх нь яриасаг биш ч хүүхэд нь үгийн баялаг, хэлзүйн хэрэглээ сайтай байх тохиолдлууд байжээ. Гэхдээ тэд эцэг эхтэйгээ харилцан ярилцдаг хүүхдүүд байсан байна.  
Иймээс "Эцэг эхийн харилцан яриа хүүхдийн тархины хөгжлийг хэчнээн сайхан өдөөж буй нь үнэхээр ид шидийн" хэмээн тархи судлаач Габриели шагширч байна. 

Орчуулсан: Г.Ариунцэцэг

Эх сурвалж: http://www.spiegel.de/wissenschaft/mensch/hirnforschung-so-foerdern-eltern-die-sprachentwicklung-ihrer-kinder-a-1194213.html

[ 1 ] bayarlalaa,202.21.112.XXX
2018 оны 3-р сарын 15. Пүрэв гариг.
uneheer sonirholtoi medeelel bn, huuhdedee nom unshij uguhuus gadna hariltsan yariltsah n mash chuhal yum baina gej oilgoloo.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 68
Өнөөдөр 998
Өчигдөр 4121
Энэ 7 хоногт 0
Энэ сард 36193
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5247222

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...