Үзсэн тоо: 733
0
0
Монгол Улс 2021 онд 15 настнуудаа олон улсын PISA шалгалтад сойх зорилго тавьжээ
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 3-р сарын 13. Мягмар гариг. asdf
“Монгол хүнийг бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалт зөвлөлгөөн өнөөдөр боллоо.  БСШУСЯ, НИТХ, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулсан сургалтад Нийслэлийн ЕБС-ийн 3000 гаруй багш, сургуулийн удирдах ажилтнууд оролцсон. Энэ сургалтаар ирээдүйн иргэдийг бэлтгэхэд эрдэм мэдлэгийн зэрэгцээ амьдрал дээр юу мэддэг, чаддаг байх нь вэ? гэдэг асуултад хариулт авч байна.

Монгол Улс  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх "PISA" шалгалтад 15 настнуудаа сойх зорилго тавьсан бөгөөд энэ шалгалтад хэрхэн бэлтгэх, ОУ-ын боловсролын шинэ ойлголт, даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын  Потсдамийн  их сургуулийн доктор, профессор илтгэл тавилаа.


15 настнуудыг хамруулдаг PISA шалгалт нь хүүхдэд олгож буй ерөнхий боловсролын мэдлэг  чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд тус болох зайлшгүй хэрэгцээт чадварыг олгож чадаж байна уу, сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх чадварыг олгож байгаа, эсэхийг сорьдог дэлхийд нэр хүндтэй шалгалт юм байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсын Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу боловсролын салбарт Монгол хүний өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зөв арга зүй, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

PISA-гийн шалгалтыг Монгол Улсад нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий. Боловсролын өнөөгийн тогтолцоо, сургалтын чанар ямар түвшинд байна, бид хаана хүрэх вэ?, хүмүүсээ ямар хэмжээнд бэлтгэх, сургалтын хөтөлбөр агуулгын алдаа, оноо юу байна гэдгийг зайлшгүй үнэлж дүгнэж байж дараагийн зорилго зорилтоо тодорхойлно. Тиймээс НИТХ-аас PISA-гийн үнэлгээг хийхэд дэмжиж байгаа гэлээ. 


НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга “Монгол хүн” аяныг санаачлагч  Д.Мөнхжаргал, “Олон улсын эдийн засгийн хөгжлийн байгууллагын санаачилгаар 2000 оноос авч эхэлсэн энэ шалгалтыг байгалийн ухаан, математик, уншлагын чиглэлээр авдаг. Финлянд улс 2000 оноос хойш эхний таван байрт шалгарч ирсэн бол 2015 оноос Сингапур, Шанхай, Хонгконг зэрэг Азийн орнууд түлхүү амжилт үзүүлэх боллоо.

Монгол Улсын суурь боловсролын түвшин ямар байгааг энэ шалгалтаар тодорхойлж, өөрсдөдөө дүгнэлт хийхээр зорьж байна.

PISA шалгалтад өндөр амжилт үзүүлж байгаа улс орнуудыг харахад илүү хүүхдийн хүмүүжил, амьдрах чадвар, хүний асуудлыг шийдвэрлэх, аливаа зүйлд бүтээлчээр хандах зэрэг бие хүний чухал чадваруудад анхаарч сургалтаа явуулдаг гэв. 

ХБНГУ-ын  Потсдамийн их сургуулийн доктор, профессор Бернд Меиер "PISA-гийн дараах ОУ-ын боловсролын шинэ ойлголт сэдвээр илтгэл тавилаа. "PISA"-д хамрагдсанаар тухайн улсын боловсролын стандарт ОУ-ын стандарттай дүйцэж байгаа эсэхийг тодорхойлохоос гадна хамгийн сайн боловсрол эзэмшүүлж буй орнуудын боловсролын онцлог, бусад улс орнуудын сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт зөв шийдвэр гаргах боломжийг олгодог хэмээн улс орнууд ихээхэн ач холбогдол өгдөг.







































Олон улсын сурагчдын дунд явагддаг түвшин тогтоох үнэлгээ юм. Энэ шалгалт хамгийн сүүлд 2015 онд явагдахад 70 гаруй орон оролцсон. 2021 оны шалгалтад Монгол орон оролцох зорилго тавьсан юм билээ. PISA-гийн шалгалтаар 15 настнууд боловсрол, амьдралд хэр зэрэг бэлтгэгдсэн бэ гэдгийг харуулдаг онцлогтой. 15 настнуудын олон улсын түвшний шалгалтуудын даалгавар бүгд адилхан. Зарим нэг даалгавар нь тухайн орны онцлог соёлын шингээсэн байдаг хэмээн тэрбээр сонирхуулав.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/222771





















Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 34
Өнөөдөр 111
Өчигдөр 1035
Энэ 7 хоногт 1088
Энэ сард 34935
Өнгөрсөн сард 75366
Нийт зочилсон 6073068

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Багш
    Боловсролыг улс төрөөс ангид байлгамаар байна. Овоо юм хийх нь дээ гэт...
    Сурагч
    Би ч бас МЭӨ НТӨ 2 ыг сайн ойлгодоггүй зарим нь шал өөр л гэхийн зари...
    Зочин
    Зөв
    Хүслэн
    Хэрхэн яаж Монгол улсаас Солонгос улс руу 10р ангийн хүүхдийг шилжүүлэ...
    huuhed
    uli