Үзсэн тоо: 215
0
0
Ажил хийх урам зоригоо хэрхэн эргүүлэн олж авах вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 2-р сарын 21. Лхагва гариг. asdf
Хүн бүр амьдралынхаа туршид цаглашгүй их эрч хүчтэй эсвэл хий нь гарсан шаар мэт юу ч хийх хүсэл тэмүүлэлгүй болох гэх мэтээр холилдсон мэдрэмжтэйгээр ажиллаж хөдөлмөрлөдөг. Мэдээж хэн бүхэн урам зориг, эрч хүчтэй үедээ богино хугацаанд илүү ихийг хийж бүтээж байдаг. Тиймээс бүтээлч залуусдаа өөрийгөө аль болох хүсэл тэмүүлэлтэй байлгаж илүү амжилт гаргахад нь туслах зөвлөгөөг энэ удаад сонгон авч орчуулан хүргэж байна. Удирдлагын харилцаагаар мэргэшсэн, манлайлалын тэргүүлэх зэргийн зөвлөх Кристи Хеджес (Kristi Hedges)-н энэхүү зөвлөгөөг дагаж ажлын бүтээмжээ багахан ч гэсэн нэмэгдүүлэхийг хүсье.

Бид урам зоригтой үедээ ажлыг зүгээр л гялалзуулдаг. Бид зорилго, тэмүүлэлтэй бол эзэмшсэн чадвараа сайн ашиглаж байгаа мэт аз жаргалтай мэдрэмжийг авдаг. Гэтэл амьдрал дээр бид хийх ёстой зүйлсээ хийн хэсэг байж байтал урам зориг маань замхран алга болдог. Жишээлбэл: удирдлагаас тань таныг үнэлэхгүй, хийж буй зүйлийг тань ойлгохгүй байх болон таны хийж буй үүрэг даалгаврууд сэтгэлийг тань татахгүй, хөдөлгөхгүй байх гэх мэт олон шалтгаан үүнд нөлөөлдөг. Урам зоригоо нэг алдчихвал түүнийг буцаан олж авах хэцүү байдаг. Магадгүй та дуртай ажлаа хийдэг азтай нэгэн байсан ч өөрийнхөө хийж буй ажилдаа илүү гүнзгий шинжилгээ хийж өөрийгөө гайхшируулах зүйлсийг өсгөхөд цаг гаргах хэрэгтэй шүү.

Би олон удирдах ажилтанд зөвлөгөө өгөхөд тэд ажилчдыг урам зоригтой байхад юу нөлөөлдөг бэ? компани уу, тодорхой нэг нөхцөл байдал уу эсвэл хоёулаа юу гэдэг асуултыг байнга тавьдаг.
Олон арван жилийн турш урам зоригийн тухай судалсан сэтгэлзүйч Тодд Траш (Todd Thrash), Андрев Эллиот (Andrew Elliot) нар хүмүүс урам зоригтой байхад 1. Шинэ боломжийг олж харах чадвар өсдөг, 2. Гадаад орчны нөлөөлөлд зохицох чадвар сайжирдаг 3. Илүү эрч хүчтэй болдог гэж тодорхойлжээ. Аз болоход, урам зориг гэдэг бол оюун ухаанд байрлах хөдлөшгүй зүйл биш тул түүнийг хүн бүр өөртөө үүсгэн бий болгох боломжтой юм. Тиймээс олон үйлчлүүлэгчиддээ санал болгож, амжилт дагуулсан өөртөө хэрхэн урам зориг, мотивацийг бий болгож болох талаарх энгийн зөвлөгөөнүүдийг хүргэе.

Эерэг цохилтыг хүлээх хэрэггүй.
Та урам зориггүй үедээ гацаанд орсон мэт байх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ үүнд ямар нэг хариу үйлдэл хийхгүй байх нь дайсныхаа талд ажиллаж буйтай ижил юм. Тэмүүлэл гэдэг зүгээр ширээн дээрээ суугаад цахим шуудангаа шалгаж эхлэхэд өөрөө хүрээд ирдэг зүйл биш. Тиймээс ямар нэг гэнэтийн гялбаа орж ирж таны нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээх хэрэггүй. Танин мэдэх зан төлөвийн онолоор бол бидний зан ааш нь бидний юу бодох болон мэдрэхэд нөлөөлдөг. Хүмүүс харилцан адилгүй үйлдлүүд хийх ба түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг. Тиймээс өдөр бүр хийдэг ажлаа хийхдээ ч өөрийгөө анхааралтай ажиглаж энэхүү ажил танд юу мэдрүүлж буй болон танд ямар нэг шинэ боломж нээж өгөх магадлалтай эсэхийг сайтар тунгаагаарай. 

Хүсэл тэмүүллийг хэвшил болго.
Хүмүүс ажиллаж буй салбартаа экспертийн түвшинд хүрсэн гэж өөрийгөө тооцсон үедээ суралцахаасаа хойш суух нь хэвийн үзэгдэл болдог. Судлаачдын тогтоосноор өөрийгөө экспертийн түвшинд очсон гэж үзсэн хүмүүс нь хаалттай, хэвшмэл үзэл баримтлалтай болж онолын үүднээс догматист буюу хэт бардам болдог байна. Гэтэл шинэ мэдээлэл болон туршлага нь биднийг урам зоригтой, тэмүүлэлттэй байлгадаг. 
Шинийг туршлагыг олж авахын тулд ямар нэгэн хичээлд хамрагдах, ном унших, мэргэжилтнүүдийн уулзалт цугларалтанд оролцох, аялах гээд олон зүйлийг хийх боломжтой. Өөрийнхөө ажлын төлөвлөгөөг гаргахдаа дээрх зүйлсээс марталгүй оруулаад өгөөрэй. Хагас жилд 1 удаа аялана, Баасан гариг бүрийн өглөө цөөн цагийг шинэ ном, нийтлэл уншихад зориулна, улиралдаа доод тал нь гурван өөрийн салбарт ажиллаж буй шинэ хүмүүстэй уулзана гэх мэтээр оруулахад л болоо. Билл Гэйтс жилдээ 2 удаа 2 долоо хоногийн турш оффис болон ажлаасаа холдож шинэ санаануудыг уншиж цэгцлэх болон зураглах хугацааг өөртөө гаргадаг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ боломжгүй ч долоо хоногтоо цөөхөн хэдэн цагийг өөрийгөө эрч хүчтэй, сонирхолтой байлгахад зориулсан үйл ажиллагаанд зориулахыг зөвлөж байна. 

Шинэ танил, найзуудтай бол.
Бидний цагийг хамт өнгөрөөж буй хүмүүс бидний эрч хүч болон тухайн үеийн зан аашинд нөлөөлж байдаг. Тэд мөн бидний итгэл үнэмшилд ч нөлөөлдөг. Бид маш амархан нөгөө л хэдэн хүнтэйгээ ярьдаг зүйлсээ л ярьсан долоо, долоо хоногуудын давтамжинд ордог. Үүнээс гарч шинэ хүмүүстэй уулз. Таниас шал өөр зүйл хийдэг хүмүүсийг олох тал дээр илүү хүчин чармайлт гаргаарай. Үлгэр дуурайл болгодог хүнтэй байснаар тэдний туршлагыг суралцах боломжийг нээдэг. Тэд шинэ санааг гаргаж ирээдүйд итгэх оч гялбаагаар хангадаг. 
Үлгэр болгох хүнээ хэдэн жил болоод сольж байх хэрэгтэй ба өөрөөс тань урд явж буй хүнийг сонгох хэрэгтэй. Ингэснээр та одоо хаана явж буйгаа ахин тунгаахад түлхэцтэй юм. Таныг алмайруулдаг зан чанартай хүмүүсийн жагсаалтыг гарга. Төгс төгөлдөр лүү тэмүүлснээс цөөн тооны зан чанарыг өөртөө бий болгохыг хичээх нь илүү үр дүнтэй болов уу. Мөн та заавал үлгэр болгох хүнтэйгээ амьдрал дээрээ ямар нэг харилцаа холбоотой байх шаардлагагүй. Зүгээр л алсаас тэднийг ажиглан суралцахад хангалттай ба тэд ч таныг өөрсдөөр нь үлгэрлэх баатраа болгосныг мэдэх шаардлагагүй. 

Сонголтоо нарийвчил.
Заримдаа бид ямар ажлаа түрүүлж хийх үү гэдгээ сонгож чадахгүйн улмаас эрч хүчгүй болдог. Жишээлбэл танд ч ажилдаа үлдэх үү, шинэ ажилд орох уу, бүүр шинэ мэргэжил сонгох уу, алба хэлтэсээ солих уу, урамшуулал бонусын талаар асуух уу гээд л олон бодлууд орж ирснээс өмнөх ажлаа хийж чаддаггүй. Хэтэрхий олон сонголт зэрэгцэн оршихийг сэтгэлзүйн ухааны профессор Барри Шварц (Barry Schwartz) сонголтын парадокс гэж тодорхойлсон байдаг ба энэ тохиолдолд бид хүнд ачаанд дарагдсан мэт болж юу ч хийж чадахаа байдаг. 
Үүнээс бид сонголтоо цөөрүүлж юу нь илүү чухал байгаадаа төвлөрснөөр гарах боломжтой. Хүмүүс төлөвлөгөөний дагуу ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс танд ямар нэг хөдөлгөөн үгүй зогсонги байдалд байгаа мэт мэдрэмж төрж байвал хийх гэж зорьж буй ажлуудынхаа сонголтуудыг бичээд түүнээсээ хамгийн ихээр таныг догдлуулж буй гурвыг нь сонго. Харин хамгийн чухал гэсэн сонголтынхоо төлөө цагаа хуваарилан ажиллаж эхэл.
Урам зориг заавал мэдрэгдэхүйц байх албагүй ч таны шинэ санал санаачлага гаргах хүчин чармайлтыг тань өсгөж байдаг. Жак Лондоны хэлсэнчлэн, “Урам зоригийг урин дуудах болон дэмий хүлээх хэрэггүй. Түүний хойноос муна барин тэмц. Чи түүнийг олж авч чадаагүй байсан ч түүнтэй үнэхээр ижил зүйлийг олсон байх болно”

Эх сурвалж: www.hbr.org, www.educated.mn 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 38
Өнөөдөр 1600
Өчигдөр 2253
Энэ 7 хоногт 5863
Энэ сард 22826
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5423654

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье