Үзсэн тоо: 138
0
0
Бие даасан уншлага-Ном уншиж танилцуулга хийх нь
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 1-р сарын 31. Лхагва гариг. asdf

Бага ангийн багш нарт

Уншиж сурах бол бага боловсролын хамгийн чухал зорилго бөгөөд үүнээс хүний цаашдаа амжилттай сурах, ажиллах чадвар хамгийн ихээр хамаарна гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахааргүй батлагджээ. Учир нь уншиж сурсан хүн ном уншиж, хичээлээ ойлгож чадна гэсэн үг. Математикийн хичээлийн сурлагын амжилт ч унших чадвараас ихээхэн хамаардаг. Дасгал даалгаврыг уншихгүйгээр математик бодно гэж байхгүй. Өгүүлбэртэй бодлогыг уншиж ойлгохгүй бол бас бодож чадахгүй.

Тэгвэл унших чадвар гэж юуг хэлдэг вэ?

Унших чадвар гэж зөвхөн үсэг тайлж, хурдан уншихыг хэлэхгүй. Уншсанаа ойлгож, дүгнэж чаддаггүй бол унших чадвар эзэмшээгүй гэсэн үг. Pisa олон улсын боловсролын үнэлгээний хөтөлбөр “Унших чадвар гэж уншсанаа ойлгох, ашиглах, үнэлж дүгнэх чадварыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ (OECD 2000).

Үүнтэй уялдан эх хэлний сургалтын гол зорилго бол сурагчдад бага ангиас нь эхлэн унших арга барил эзэмшүүлэх, уншсанаа ойлгодог, үнэлж дүгнэж чаддаг болгох явдал юм.

Бие даасан уншлага- Ном уншиж, танилцуулга хийх тухай

Сурагчид цагаан толгойг үзэж дуусаад, урсгал уншиж чаддаг болсон 2,3-р ангиас эхлэн сурагчдыг аль болох бие даан уншуулж, уншиж ойлгохыг дэмжих дасгал ажиллуулж, унших арга, стратеги зааж өгөх хэрэгтэй. Ийм үйл ажиллагааны нэгэн төрөл бол сурагчдаар сонгосон номуудыг бие даан уншуулж, түүнийхээ тухай бусдадаа яриулах дасгал юм.

Үүний тулд анхаарах, урьдчилан бэлдэх зүйлс:-

Хүүхдүүд сонголт хийж чадахуйц хангалттай тооны ном байх. Номын тоо сурагчдын тооноос илүүгүй, сонголт хийх боломж муу үед сурагчдыг багт хувааж, баг бүрээр ном сонгуулж, хамтдаа уншиж, номын танилцуулга хийхээр зохион байгуулж болно.

- Номын эхний танилцуулгыг багш өөрөө хийж үзүүлсэн нь үр дүнтэй. 

- Сонголтод орж буй номууд нь нас сэтгэхүйн онцлогт тохирсон, урт богино, хүнд хөнгөний хувьд ижил байх.

- 2-р ангийн сурагчдад зурагт ном байх нь илүү тохиромжтой. Зурагт ном гэж зохиолын үйл явдал бүрийг зургаар харуулсан номыг хэлнэ. Энэ нь номыг ойлгох үйл явцыг дэмждэг. 

- Сурагчид өөрсдөө сонголт хийх боломж болон номоо унших цаг хугацаа өгөх

- Сурагчдад номоо бусдад танилцуулахад шаардлагатай нэр томьёо, үг хэллэгийг урьдчилан тайлбарлаж, ойлгуулсан байх хэрэгтэй. Үүнийг жишээлбэл эхний удаад нэг номыг бүгдээрээ уншчихаад, түүнийхээ танилцуулгыг хамтарч хийх үедээ ярилцаж, сурч болно.

- Номын танилцуулга хийх заавар, тусламжийг өгсөн байх хэрэгтэй. Үүнд:

 

· Номын танилцуулга: Номын нэр, зохиогч, хэзээ, аль хэвлэлийн газар хэвлэгдсэн тухай мэдээлэл

· Номын агуулгын товчлол

· Чөлөөтэй илтгэж ярих

· Номын чухал хэсгээс унших

· Энэ номыг бусдадаа уншихыг яагаад санал болгох эсвэл санал болгохгүй гэдгээ үндэслэн тайлбарлах

· Бусдынхаа асуултад хариулах

· Бусдын санал сэтгэгдэл, магтаалыг хүлээж авах

· Бусдадаа талархах

Хөгжүүлэх чадвар, чадамж

Чадвар:

· Ерөнхийд нь болон тусгайчлан сонсох, анхаарах чадварыг дасгалжуулна.

· Ярианы чадварыг унших чадвараас дутуугүй дэмжинэ.

· Хэлний ухамсарт үйлдлийг дэмжинэ.

Мэдлэг: Сурагчид нэг бүтэн зохиол унших тул номын утга агуулгыг мэднэ.

Явц:

-          Сурагчид номын зохиогч, хэвлэлийн газар зэргийн талаарх мэдээллийг цуглуулна.

- Номоо агуулгаар нь ангилж, ярихад бэлдэнэ. Үүнд бүлгүүд, тэдгээрийн гарчиг ихээхэн тус, чиг болно.

-      Сурагчид бүлэг бүрийн тухай тус бүр хоёр өгүүлбэр бичиж, түүнийгээ товчилж, гол үгээр нь тэмдэглэнэ. Энэ тэмдэглэл нь тэдэнд номынхоо талаар ярихад тус болно.

- Номын хэсгээс уншиж, энэ номыг яагаад унших хэрэгтэй санаагаа хэлэх нь бусад сурагчийн унших хүслийг улам бүр төрүүлнэ.

 

Чадварын түвшин 1:

Сурагчид зохиогчийг нэрлэж, номын агуулгыг цөөн, хялбар өгүүлбэрээр ихэнхдээ зөв дэс дараалал, агуулгын зөрүүгүй ярина.

Номоос чухал хэсгийг олж, тохируулан уншина.

Номын талаар ямар ч байсан ямар нэг зүйл хэлнэ.

Чадварын түвшин 2:

Сурагчид номын зохиогч, хэвлэлийн газар, хэюлэгдсэн оны талаар мэдээлэл өгч, бусад нэмэлт мэдээллийг өгч чадна. 

Сурагчид номынхоо агуулгыг бүрэн гүйцэд, амьд ярьж чадна. Тэд бүлгийн гарчгийг ашиглаж чадна. Номоос чухал, сонирхолтой хэсгийг олж, сонирхолтойгоор уншиж чадна.

Тэд бусад сурагчийн асуултад товч хариулж, номын талаарх өөрийн бодлоо илэрхийлнэ.

Чадварын түвшин 3:

Сурагчид уншсан номынхоо агуулгыг маш чадварлаг ярина. Бүлгүүдийн гарчгуудыг зөвхөн ой тогтоолтын тусламж маягаар ашиглана.

Тэд зохиолынхоо чухал хэсгийг олж, түүний утга санааг илэрхийлж, дууны зөв өнгө, зогсоцтойгоор уншиж чадна.

Тэд зохиолчийн бусад зохиолын ч талаар ярьж, бусдынхаа асуултад дэлгэрэнгүй хариулж чадна.

Тэд тус номыг яагаад сонгох болсон шалтгаанаа тайлбарлаж, яагаад санал болгох шалтгаанаа үндэслэн тайлбарлаж чадна.

 

Үнэлгээний хуудас

Анги/Нэр: ....................................................................                        Огноо:

1. Номын мэдээлэл

 

 

 


Номын гарчиг:                        O тийм             O үгүй              O Нэмэлт мэдээлэл өгсөн.

Зохиогч:                      O тийм             O үгүй             

Хэвлэлийн газар:        O тийм             O үгүй

Хэвлэсэн он:               O тийм             O үгүй

 

2. Номын агуулга

 

 

 


Гол дүрүүд      O Тийм, бүгдийг дэлгэрэнгүй тайлбарласан. O Ихэнхийг нь нэрлэсэн. 

         O Заримыг нь л дурдсан.                                 O Гол дүрүүдийг нэрлээгүй.

Агуулгын илэрхийлэл:   O гүйцэд, зөв               O зөв

                                    O гүйцэд бус                O байхгүй

3. Илтгэл

 

 

 


O Чөлөөтэй, ойлгомжтой ярьж байна.                         O Чөлөөтэй, ойлгомжгүй ярьтж байна.

O ярихгүй, харин бичсэнээ уншиж байна.                   O Номын агуулгыг огт ярьж чадахгүй байна.

Ярихдаа: баригдмал             амьд, сонирхолтой               маш чадварлаг

 

4. Чангаар унших

 

 

 


Номын чухал хэсэг:  O Зөв сонголт                O Тохиромжгүй сонголт

Унших арга техник:                  Тийм     Заримдаа         Үгүй

Утга илэрхийлж унших                 O O                  O

Тод/ойлгомжтой                           O              O                  O

Дууны өнгө тохирсон                   O              O                  O

 

“Бага ангийн багш” 2017 оны 9/78 сэтгүүлээс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 23
Өнөөдөр 399
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4089
Энэ сард 35191
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150471

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...