Үзсэн тоо: 125
0
0
Үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэл
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 1-р сарын 24. Лхагва гариг. asdf

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” улсын хоёрдугаар зөвлөгөөний илтгэл

Цалин хөлсний эрх зүйн асуудал нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулалтаар зохицуулагдаж байна.

УИХ, Засгийн газраас цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд дараах бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнд:

Төрийн болон хувийн хэвшилд ажиллагчдын цалин хөлсний тогтолцоо, зохицуулалтын механизмыг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох
  • Үндэсний болон бүс нутаг, салбарын түвшинд тарифын хэлэлцээрээр цалин хөлсний зохистой тогтолцоог бүрдүүлэх нийгмийн түншлэлийг төлөвшүүлж хөгжүүлэх
  • ААНБ-ын түвшинд хамтын гэрээ, хэлэлцээрээр цалин хөлсний тогтолцоо бий болгох нийгмийн түншлэлийг дэмжих
  • Цалин хөлсний талаарх судалгаа, мэдээллийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх

Мөн Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж тус тус заажээ.

Иймд багш, бусад албан хаагчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Багшийн цалин, хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн орчныг бий болгох. Ажлын туршлага, ур чадвар, ачаалалд суурилсан, ажлын үр дүн, бүтээмж, чанараар цалинждаг цалин хөлсний шударга, ил тод, нээлттэй, тогтолцоог бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” тухай 322/a170/a270 тоот хамтарсан тушаал 2017 онд батлагдлаа. Ажлын хэсэг дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

  • Багшийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны үнэлгээг хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх;
  • Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг хянан судалж, багшийн ажлын чиг үүргийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх;
  • Цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн үндсэн цалинг хөдөлмөрийн онцлог, нөхцөл, ачаалалтай нь уялдуулж ялгаатай тогтоож, үндсэн цалинг нэмэгдүүлэх;
  • Багшийн ажлын норм, нормативуудыг хянаж, шинэчлэх;
  • Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийн цалин хөлсийг ажлын чиг үүрэг, ачаалалтай нь уялдуулан шинэчлэх;
  • Багшийн цалин хөлсийг мэргэжлийн ур чадвартай нь уялдуулан ялгаатай тогтоох, багшийг мэргэжлээ тасралтгүй  дээшлүүлэх нөхцөлийг хангасан мэргэжил дээшлүүлэх үндэсний тогтолцоог бий болгох юм.

Гол зорилго нь ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлэх бөгөөд 1. мэргэжлийн ур чадвар, 2. хариуцлага, 3. ажлын ачаалал, 4. хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд үндэслэсэн үндсэн цалингийн тогтолцоог бий болгох юм.

Энэхүү тогтолцоо нь Англи, Европын ихэнх орнууд, сүүлийн үед Азийн улс орнуудад нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ихэнх салбаруудад тохиромжтой, нийтлэг хэрэглэдэг тогтолцоо юм.

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗАР

 

Эх сурвалж: http://www.zuvluguun.edu.mn/forum/13

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 32
Өнөөдөр 409
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4099
Энэ сард 35201
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150481

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...