Үзсэн тоо: 315
0
0
Хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, нэмэгдлийг эцэг эхээр гаргуулах санал хүргүүлжээ.
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 1-р сарын 10. Лхагва гариг. asdf

“Тогтвортой хөгжил- Сургуулийн өмнөх боловсрол” үндэсний II зөвлөлгөөн үргэлжилж байна. БСШУСЯ-наас зохион байгуулж буй зөвлөгөөнд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрынхан, эцэг эхийн төлөөлөл, багш нар, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын нийт 1000 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг хөндсөн салбар зөвлөлийн хуралдаанд ШУТИС-д болж байна.

М.ПҮРЭВЖАВ: ХҮҮХДЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАЯ ГЭВЭЛ ХООЛ ТЭЖЭЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ЁСТОЙ

“Манайд бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байгаа нь агаарын бохирдлоос гадна хүүхэд хэрэгцээт хоол хүнсээ авч чадахгүй байгаатай шууд холбоотой. Хүүхдээ эрүүл өсгөе, оюун ухаан, бие бялдрын өндөр чадамжтай хүн болгоё, монгол хүний дундаж өндрийг нэмэгдүүлье гэвэл хоол тэжээлийг л сайжруулах ёстой. Манайд бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байгаа нь агаарын бохирдлоос гадна хүүхэд хэрэгцээт хоол хүнсээ авч чадахгүй байгаатай шууд холбоотой. Манай улсад цэцэрлэгийн насны хүүхдийн 85 хувь төр, хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдаж байна. Тэгэхээр цэцэрлэгийн хоолоор дамжуулан хүүхдийн эрүүл мэндийн байдлыг дэмжих бүрэн боломж байна. Эрүүл хүнтэй байж улс орон хөгжинө” гэж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжав ярив.

Энэ үеэр БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаатай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

- Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө 1650 төгрөг байгаа нь хүүхэд хоолноос авах ёстой илчлэгт хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар яам ямар бодлого барьж байна вэ?

- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2013 оны Засгийн газрын тогтоолоор 1650, 24 цагийн цэцэрлэгт 2400 төгрөг болгож, төрөөс 100 хувь хариуцахаар болсон. Энэ төсөвт хүүхэд авах ёстой илчлэгийг хангасан хоол хүнсийг хийж болдгийг харуулахаар нийслэлийн цэцэрлэгүүдийн 2016, 2017 оны шилдэг тогооч нар өнөөдөр нэг өдрийн хоолны цэсээ танилцуулж байгаа юм.
Гэхдээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Хүүхдийн хоол тэжээл илчлэг байдлаа хангаж чадахгүй байвал хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхээс нь гаргуулж болно гэж хуульчилсан. Хуульчилсан боловч бид хэрэгжилтийг нь хангаж чадахгүй байгаа. Нийгэмд ядуурал, ажилгүйдэл их байна. Эцэг, эхээс хоолны мөнгө авч болохгүй л гэдэг.


- Гэтэл хүүхдийн хоолны мөнгө хүрэлцэхгүй байгааг яаж шийдвэрлэх вэ?

- БСШУСЯ-наас цэцэрлэгийн хоолны мөнгөн дээр 1147 төгрөгийг нэмж, нэмэгдлийг эцэг, эхээс нь гаргуулах боломжтой гэсэн үндэслэл тооцоолол гаргаж, саналаа шинэ оны өмнөхөн Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нь сараар тооцвол 20 мянга, жилдээ 180 мянган төгрөг болохоор байна. Эцэг, эхийг цэцэрлэгийн хоолонд хяналт тавих, хүүхдийг сайн чанартай хоол, тэжээлээр хангах зорилгоор ийм санал гаргасан. Хоолны мөнгөний нэмэгдлийг нийгмийн халамж хүртдэг хэсэг болох амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон бүтэн, хагас өнчин хүүхдийн хоолны мөнгийг төрөөс хариуцах санал боловсруулсан гэв.

УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ ӨДӨРТ 4, ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ 6 ХООЛТОЙ. 

Цэцэрлэгт 2-3 насныхан өдөрт 1200, 4-6 насныхан 1600 ккал илчлэгтэй хоол хүнсээр хангагдах ёстой. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны төсөвт нийцүүлэн хүүхдийн авах хэмжээний илчлэгтэй хоолыг хийж, 2016, 2017 оны нийслэлийн цэцэрлэгүүдээс шилдгээр шалгарсан 14 цэцэрлэгийн тогооч нар нэг өдрийн хоолоо танилцуулж байв.

Энэ үеэр тогооч нартай уулзаж, цэцэрлэгийн нэг өдрийн хоолны цэстэй танилцлаа.

Х.БАДМАА: ХҮҮХДҮҮД ЗОХИХ ХЭМЖЭЭНИЙ ИЛЧЛЭГТЭЙ ХООЛ ИДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.

Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Х.Бадмаа

- Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө 1650 төгрөг байгаа. Энэ төсөвт тааруулж хүүхдүүддээ ямар хоол өгч байна вэ?

- Байгаа материалдаа тулгуурлаад өдрийн төсөвтөө багтаан хоолоо хийдэг. Яг 1600 төгрөгт тааруулж хийхэд хүүхдийн хоол илчлэгтээ хүрдэггүй. 2-3 насны хүүхэд 1200, 4-6 насныхан өдөрт 1600 ккал илчлэгтэй хоол идэх ёстой. Тэгвэл баталж өгсөн төсөвтөө нийцүүлж хийхэд бага нас 1000 ккал, ахлах ангийнхан 1200 ккал илчлэгтэй хоол өгч байна. Мөнгөн дүнгийн үнийг өсгөвөл илчлэгтээ хүрнэ.

- Танайх өнөөдөр ямар цэс танилцуулж байна вэ? 

- Өдөрт дөрвөн удаа хоол өгнө. Өглөө сүүтэй цагаан будаа, буцалсан устай ууна. 11.00 цагт хөөрүүлсэн сүү. Өдрийн 12.00 цагт вандуйн зутан шөл, жижиг котлет, жигнэсэн ногоо, гоймонгийн хачиртай өгнө. Луувангийн шүүс өөрсдөө гаргаж өгдөг. Унтаад боссоны дараа 15.30 цагт кекс, зөгийн балтай ус ууна. Өнөөдрийн хоолны цэсний төсөв 1662 төгрөг болсон.

-Тэгэхээр хоолны мөнгө хүрэлцээтэй гэсэн үг үү?

-Бага байна аа. Сүүлийн 5-6 жил ийм төсөвтэй явж ирсэн. Хүнсний материалын үнэ өссөн учир тогооч нар нэлээд тооцоо боддог. Дор хаяж 1800-2000 төгрөг болговол хүүхэд зохих хэмжээний илчлэгээ авах хоолоор хангагдана. .

Д.БАДАМЦЭЦЭГ: МАНАЙХ ХҮҮХДҮҮДДЭЭ ӨДӨРТ 3000-4000 ТӨГРӨГИЙН ХООЛ ӨГДӨГ

Хувийн хэвшлийн цэцэрлэгийн төлөөлөл “Улаанбаатар” цэцэрлэгийн тогооч Д.Бадамцэцэг.



- Танай цэцэрлэгийн нэг өдрийн хоолны мөнгөний төсөв хэд вэ? 

- Манайх хувийн цэцэрлэг учир 1600-1800 ккал илчлэгтэй хоолыг хүүхдүүддээ өгч байгаа. Тэгэхээр өдрийн хоолны мөнгө 3000-4000 төгрөгт хэлбэлздэг.

- Нэг өдрийн хоолны цэсэнд ямар ямар хоол багтах вэ? 

- Өдрийн зургаан хоолтой. Өглөөний цайнд далайн байцаатай цагаан болон гурвалжин будааны бөмбөлөг гурван ширхэг, 11.00 цагт ааруулын шүүс өгнө. Кальциар баялаг учир хүүхдэд хэрэгтэй, хүүхдүүд ч дуртай уудаг. Өдөр нь жигнэсэн гурилтай шөл, тахианы цээж махан бялуу, хүүхдэд цэвэр ус заавал өгч байх ёстой. Унтаад сэрсний дараа төмсний хучмал, явахын өмнө аньсны шүүс, бүхэл үрийн булачка иднэ. Манай хүүхдүүд хоолондоо дуртай. Аль болох хүүхэд дуртай идэх, эрүүл хоол хүнсийг өөрсдөө бэлтгэж өгч байна.

Н.БАЯРМАА: 1650 ТӨГРӨГИЙГ БАГАДАА 50 ХУВЬ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ.

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Баярмаа



- Танайх өнөөдөр ямар хоолны цэс танилцуулж байна вэ? 

- Өглөө цэцэгт байцаатай хүүхдийн будааны зутан, зөгийн балтай бүлээн ус. Бага үдэд хүрэн манжин алимны салат буцалсан бүлээн устай өгнө. Өдөр нь мах ногооны зутан, хоёрдугаар хоол нь холимог шанзтай ороомог. Энэ бол миний жорын хоол. Хүүхэд ихэвчлэн ногоонд дургүй байдаг. Тиймээс ногоог идүүлэхийн тулд мах, ногоог гурилаар нь зааглан хослуулан шанзалж хийсэн. Үдээс хойш дүрстэй боов, бор цайтай өгнө. Энэ хоолны төсөв 1688 төгрөг болж байна.

- Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх шаардлага байгаа юу? 

 -Хоолны материалын үнэ өссөн, шинэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн гарч байгаа энэ үед 1650 төгрөг бол хангалтгүй төсөв. Энэ төсвийг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Хөөрүүлсэн сүү оруулахад л төсөв нь хэтэрчихдэг. Хоолны төсвөө сарын дунджаар л 1650 төгрөгтөө бариулдаг. Өдөр өдөртөө 1650 төгрөгтөө багтаах боломжгүй гэв.

 

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/220254

 

 

[ 1 ] зочин202.9.40.XXX
2018 оны 1-р сарын 29. Даваа гариг.
3 сав ундааны мөнгө байна.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 47
Өнөөдөр 3422
Өчигдөр 4383
Энэ 7 хоногт 3923
Энэ сард 43000
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5254029

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...