Үзсэн тоо: 350
3
БСШУСЯ-ны сайдад илгээж буй нээлттэй захидал
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2018 оны 1-р сарын 2. Мягмар гариг. asdf

Эрхэм сайд Танаа,

Би Монгол оронд хориод жил ерөнхий боловсролын дунд сургууль ба дээд сургуулиудад багшилж байгаа бөгөөд танай орны үнэнч анд нөхрийн хувьд Монгол дахь боловсролын чухал асуудлуудын талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй нь Таны ажлын гараанд нэн тэргүүнд багтаж магадгүй юм. 

1. Боловсролын салбарт хээл хахууль тусгай сургуульд орохоос эхлээд сайн дүн тавиулах, эсвэл сургуульд багшаар орж ажиллах хүртэл газар авсан санагдана. Миний бодлоор, хээл хахууль, багшийн цалин маш бага байгаад нэлээд учир байна. Багш нар цалингаараа амьдралаа залгуулж, гэр бүлээ тэжээж чадахгүй байгаа нь Улаанбаатар хотод ч ялгаагүй. Учир иймд хээл хахууль архагшиж, үүндээ гаршсан. Олны зүгээс гомдол гарах болсон хэдий ч эцэг эхчүүд, удирдлага хамтран түүнтэй тэмцэх хүчин чармайлт гаргахгүй байна. Сургуулиудын захирлууд, эцэг эхчүүд буюу яамны албан тушаалтнуудын тодорхой чиг хандлагаар тухайн зуршлыг таслан зогсоож, зохих цалинг тогтоовол энэ асуудал шийдвэрлэгдэж болох юм. Үүний адилаар бусад салбарт хээл хахууль гарч буйг хэлж болно. Хүсэл байхад арга нь олддог доо.

2. Сургуулиудад зохион байгуулдаг “Олимпиад” тэмцээнүүд нь сурагч, багш нарын дунд шударга биш уур амьсгалыг бий болгож, муу арга хэрэг болжээ. Хамтын ажиллагаа, хоёр талын туслалцаа хөгжүүлэх ёстой байтал уралдаан тэмцээн нь нэг ангийн сурагчдыг талцуулж, атаархал, гоморхлыг төрүүлнэ. Хамгийн сайн сурагчид магтуулж, тааруунууд нь ард орхигдож байна. Тэмцээнд бэлдэх нь сурагчийн сурах дадал, мэдлэгийг үнэхээр дээшлүүлдэггүй зөвхөн чээжлүүлдэг. Өнөөдрийн нийгэмд амин чухал хэрэгтэй логик анализын аргыг заахгүй байна. Багш нарын ажлыг хэдхэн тэргүүний сурагчаар үнэлдгээс хойш нийт ангид заасан хичээлийн чанар эсвэл сурагчдын сонирхлыг татан хүүхдүүдээс ямар нэг санаачлага гаргуулж чадсаныг үл тооцох тул сургалтын бүх үйл ажиллагаа, сургууль дээрх нийгмийн харилцаа холбоо буруу явж байна. Хамтын ажиллагаа, тэмүүлэл, өөрийн сэтгэхүй, ухаж олох зэрэг нь сурахын хамгийн чухал зүйл болохоос уралдаан биш билээ.

3. Бүтээлч сэтгэлгээг дэмждэггүй газар нийгэм сөнөнө. Оюунлаг сониуч байдал бол мөн чанар юм. Энэ нь зөвхөн техникийн лабораторид явагдахгүй, мөн уран сайхны туршилт бүхий бүжиг, хөгжим, харж мэдэх урлаг, зохиолд байдаг. Хэрэв жаахан хүүхдийг тэнэг зураг дууриалган зурахыг шаардаж, зурагныхаа тэнгэрийг нь шар, модыг нь улбар шараар будахыг хоригловол охид, хөвгүүд хэзээ ч “зөв зохистой” гэх холын бодолгүй, хязгаарлагдмал байдлаас гарахгүй, ямар ч салбарт жинхнээсээ бүтээлч байж чадахгүй болно. Энгийн асуулт, сорилт туршилтын ажлаар дэмжихгүй бол нийгэм хэзээ ч ололт амжилтгүй байна. Хүмүүст шинэ зүйлийг туршиж үзэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Амжилтад хүрэхийн тулд эрсдлийг даван туулахаар бодсон сэдсэн зүйл рүүгээ тэд хөтлөгдөх ёстой. Гагцхүү ийм эрх чөлөө эдэлснээр мэддэгээсээ халин улмаар нийгмээрээ хөгжинө.

4.    Монголд хоёр юм уу гурван жил тутамд зөвхөн сурах бичиг солигдоод зогсохгүй мөн сургалтын хөтөлбөр бүхлээрээ шинэчлэгдэн тодорхойлогддог нь багш ажлынхаа хүрээнд үүргээ чөлөөтэй үргэлжлүүлэн биелүүлэх боломжгүй болох шалтгаан нь болж байна. Салбарын судлаачид энэ өөрчлөлтийг хааяа хийгддэг гэж тодорхойлсон нь ч улс төрийн болон танил талын сонирхолын агуулгатай гэжээ. Швейцар улсад сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт удаан буюу багш нар, эцэг эхчүүд, сургуулийн захирлууд, боловсролын салбарынхныг оролцуулсан олон нийтийн нээлттэй ярилцлага явагддаг. Шинжээч, мэргэжлийн бус нэгэн, сургуультай өдөр тутмын харилцаатай багш, эцэг эх, сургуулийн захирлууд, улс төрийн хол зорилготой хүмүүс гээд хүн бүр өөрийн санал бодлоо хэлэлцүүлгийн үеэр хүргэнэ. Нээлттэй ярилцлагуудын үр дүнд боловсролын чанарт бат бөх, урт хугацааны баталгаа өгөх үр дүнд хүргэдэг. Би Монголд хараахан ийм хэлэлцүүлгүүд явагдахыг хараагүй байна. Ойр ойрхон хийгдэх өөрчлөлтүүд олонхын дэмжлэгийг авч чадаагүй тул үр ашиг бага гарлаа. Тасралтгүй сайжруулах үйл ажиллагаанд залгамж холбоог бий болгох хэрэгтэй.

5. Сайдын хувьд Таны бие Монголын боловсролын системийг сайжруулахын тулд заавал бүх юмыг биечлэн мэдэх шаардлагагүй билээ. Та эхлээд нээлттэй, юманд сониуч, ухаалаг, нам бус хүмүүсээс бүрдсэн чадалтай баг босгож болох юм. Хэрэв Та дунд сургууль болон дээд сургуультай өдөр тутмын харилцаанд байдаг хүмүүстэй шууд зөвлөлдөн, мөн багш, эцэг эх, сургуулийн захирлууд, Монголын болон гадаадын боловсролын туршлагатай мэргэжилтэн нараас саналыг нь авч, үгийг нь анхааралтай сонсвол Монгол улсын заах ба сурах түвшнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг маргаангүй оруулж чадах болно гэдэгт би итгэл дүүрэн байна. Үүнд цаг хугацаа гарна. Энэ бол удаан үйл явц. Үүнд, цалингаар өөрийгөө хэмжүүлээгүй аль эсвэл зиндаархаагүй хэрнээ сонсох, сурах, зөрүү санаа бодлыг хүлээн авах мөн Монголчуудад болон Монгол орны үндэстэн ястнуудын төлөө хэрэгтэй системийг бий болгоход олон хүний оролцоо хэрэгтэй болно.

Миний бие Танд тэсвэр, тэвчээртэй, сонор, чин сэтгэлийн багтай байж, шинэ зорилгодоо хүрэхэд тань гайхамшигтай амжилтыг хүсэн ерөөе.

Таныг хүндэтгэн ёсолсон,  

Anita Fahrni

a.fahrni@clinch.ch

Swiss Program for Language Instruction and Teacher Training
[ 3 ] Зочин103.57.92.XXX
2018 оны 1-р сарын 13. Бямба гариг.
Багш нарыг мөнгөөр ажилд авдаг бичигдээгүй хууль зарим нэг захирлуудад үйлчилсээр байна. Энэ нь ажлаа сайн хийж байгаа захирлуудад дөнгө тушаа болж байна.
[ 2 ] зочин багш150.129.140.XXX
2018 оны 1-р сарын 3. Лхагва гариг.
Сайд нь үүнийг олж унших л байгаа даа. Өөр сайтуудад тавих талаас анхаарна уу? Энэ саналуудыг бүрэн дэмжиж байна.
[ 1 ] зочин202.9.40.XXX
2018 оны 1-р сарын 2. Мягмар гариг.
Үнэн бичиж дээ. Намын болон төрлийн холбоогоор сонгогдсон захирлууд ар тал сайтай тул багш нарыг авилгалаар авсаар байгаад багш нарын чанар муудсан.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 34 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
8 цаг 53 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 29
Өнөөдөр 1026
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4861
Энэ сард 42874
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348648

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...