Үзсэн тоо: 240
0
0
Багшийн туршлагаас
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 11-р сарын 30. Пүрэв гариг. asdf

ХБНГУ-ын Бранденбург мужийн үндэсний сургагч багш Юлиане Цикур 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо НБГ болон сурах-сургах хэрэглэгдэхүүний ДиДо редакцтай хамтран “Багшийн ёсзүй” болон “Ёс суртахууны боловсрол-Үнэт зүйлийн боловсрол” сэдвүүдээр илтгэл тавьж, сургалт удирдаж явуулсан билээ.

Түүний сургалтдаа онцолсон санаануудаас бид цуврал болгон хүргэж байна.

Багшийн хувь хүний асуудлыг авч үзэх яагаад чухал вэ?

Өдгөө олон улсад Австрали улсын сурган хүмүүжүүлэгч Жон Хеттигийн (John Hattie: Visible Learning, 2009) судалгааны үр дүнг хүлээн зөвшөөрч, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаандаа баримтлах болсон.

Амжилттай сурахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар Хетти 250 сая суралцагчдад 50,000 орчим судалгаагаар судалжээ.

Тэрээр амжилттай сурахад нөлөөлдөг хүчин зүйлсийг 6 том айд хамааруулж, ай тус бүрийг цааш задалж, асуулга боловсруулсан юм.

Тус судалгаа нь дараах үр дүнд хүрчээ:

Амжилттай сурахад

-       Сургуулийн орчин, уур амьсгал, материаллаг нөөц зэрэг хүчин зүйлс 10%,

-       Суралцагчийн гэр бүлийн орчны хүчин зүйлс 14%,

-       Суралцагчийн өөрийн идэвх сонирхол, чадвар зэрэг хүчин зүйлс 17%,

-       Хичээлийн чанар, явц зэрэг хүчин зүйлс 18%,

-       Сургалтын хөтөлбөрийн чанар 20%,

-       Багшийн хүчин зүйлс 21% нөлөөлдөг.

Үүнээс дүгнэхэд амжилттай сурахад олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн их нөлөөтэй нь багшийн хүчин зүйлс байна.    

“Багш байхад дан ганц мэргэжлийн ур чадвар бүхнийг шийдэхгүй. Багш хүн сурган хүмүүжүүлэх болон  заах аргын чадвартай байх ёстой. Дээр нь багшийн мэргэжилдээ дур сонирхолтой байх нь сурагчид болон багшийн мэргэжилд хамгийн шийдвэрлэх үүрэгтэй.”

Klaus Zierer: Hattie für gestresste Lehrer, 2016:8.

Багш хүн өөрийгөө, хичээлээ сайжруулахын тулд байнга хичээж байх ёстой. Хичээл нэгэнт сурагчдад сурахад нь зориулсан үйл ажиллагаа тул хэрхэн сайжруулах талаарх сурагчдын санал, үнэлэлт хамгийн шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс Германы багш нар жилд 2 удаа сурагчдаасаа өөрийнхөө болон хичээлийнхээ талаар судалгаа авдаг байна. Сурагчдаасаа ийн судалгаа авахын зэрэгцээ өөрөө өөрийгөө яг тэр шалгуураар үнэлж, сурагчдынхаа үнэлгээтэй харьцуулдаг. Энэ нь багшид өөрийгөө таньж мэдэх, үнэлж сурахад ихээхэн тус болж, нүдийг нээж өгдөг.

Юлиане Цикур багш Жон Хеттигийн асуулгын шалгууруудаас сонгож, өөрийн шалгуурыг бэлдэж, сурагчдаасаа судалгаа авсан дүнг дор танилцуулъя.

 

 

Үүнд Цикур багш

1. Хичээлийнхээ чанарыг,

2. Сурагчдаа сайн идэвхжүүлж чаддаг эсэх,

3. Сурагчдынхаа чадварын түвшингүүдэд тохируулж, ялгамжтай, тэгш дэмжиж чаддаг эсэхээ,

4. Цаг ашиглалт болон

5. Эх хэлний хичээлийн чадваруудыг заах чадамжаа асуулгаар судалжээ.

Асуулгыг ангийн бүх сурагч болон багш өөрөө бөглөж, үр дүнг харьцуулсан байна.

Судалгаанаас харахад багшийн өөрийн үнэлгээ болон сурагчдын түүний талаарх үнэлгээ бага зэрэг ялгаатай буюу багш өөрийгөө илүү голж, дутуу үнэлж, өөртөө илүү их шаардлага тавьж ажилладаг нь харагдаж байна.

Ийн сурагчдаасаа асуулга авч, өөрийгөө судлах, юугаа сайжруулах ёстойгоо мэдэх нь багш өөрийгөө танин мэдэх, хөгжүүлэхэд томоохон тус болдог. Багш хөгжиж, хичээл сургалтын үйл ажиллагаа нь сайжрах тусам хүүхдүүд амжилттай суралцах болно.

Үргэлжлэл бий...   

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 56
Өнөөдөр 1439
Өчигдөр 2253
Энэ 7 хоногт 5796
Энэ сард 22665
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5423493

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье