Үзсэн тоо: 268
0
0
“Орой хүүхдээ чи аваарай, үгүй ээ чи ав”
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 9-р сарын 20. Лхагва гариг. asdf
Өглөөний 07.30 цаг. “Билгүүн ээ, цайгаа хурдан уугаарай. Хурдан гарахгүй бол дүү чинь цэцэрлэгээсээ хоцорлоо” гэж ээж нь хэлэнгээ дүүг нь хувцаслаж дуусав. Залуухан хос хоёр хүүхдээ дагуулсаар гэрээсээ яаруу сандруу гарлаа. Том хүүгээ өдөр өнжүүлэхэд нь хүргээд, цааш багыг нь цэцэрлэг хаалгаа барихтай уралдан ангид нь оруулна. Тэгээд тус тусын ажил руугаа яарна.
Ажлын өдөр өнгөрч, орой тарахын хэрд эхнэрийн утас дуугарав. “Оройтож тарах нь байна шүү, чи хүүгээ авчихаарай” хэмээн нөхрийгөө хэлэхэд “Үгүй ээ, чи өөрөө ав. Өнгөрсөн долоо хоногт цагаасаа эрт тарсан гээд албаны дарга дургүйлхээд байна” гээд утсаа таслав.
Өглөөд сандарч, оройд нь ажлын цагаас өмнө гарч цэцэрлэгийн хүүхдээ авах гэж улалзсаар өдөр өнгөрнө.
Өглөөд сандарч, оройд нь ажлын цагаас өмнө гарч цэцэрлэгийн хүүхдээ авах гэж улалзсаар өдөр өнгөрнө. Залуу хосын хувьд есөөс зургаадугаар сар хүртэл ийм л хэмнэлээр амьдарна...
Улаанбаатар хотод хүүхэдтэй хүмүүс амьдрахад ер нь их асуудалтай. Хоёр нас хүрээд цэцэрлэгт орох гэж азаа үзнэ. Аз нь таараад орлоо гэхэд авах гэж бөөн асуудал болно. Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүн Баянгол дүүрэгт ажилтай гэж бодоход 18.00 цагаас тараад хүүхдээ авах гэсээр явтал 19.00 цаг хүргэнэ. Ингээд л ажилдаа ойр, харьяаллын бус цэцэрлэгт өгөх гэж үйлээ үзнэ. Гуйж нэг, хахуульдаж нэг үзнэ. Хотын төвийн цэцэрлэгүүдэд нэг хүүхэд цэцэрлэгт оруулах ханш 500-600 мянган төгрөгт хүрсэн нь ч үүнтэй холбоотой.
Өвөө, эмээ нь тэтгэвэрт гарсан эсвэл тусалж дэмжих хүнтэй бол бас яаж ийгээд болгоод байх шиг. Эс бөгөөс тэгээд л оройдоо “чи, бидээ” тулаад л таарна. Цэцэрлэг тарах цаг 17.00-18.00. Ажил тарах цаг ч мөн л 18.00. Зэргэлдээ газар руу “шилжих” чадваргүй бол тэгээд л багшийн тарах цагийг мөн л хойш нь татна. Цэцэрлэгийн хувьд иймэрхүү.


Тэгвэл сургуулийн асуудал бас л хүнд. Бага ангийн сурагчдын хичээл голдуу 13.00 цагаас ордог. Сургуулийн автобус хүртээмжтэй байвал бас нэмэртэй. Гэхдээ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 214 сургуулийн ердөө 44 нь сургуулийн автобустай. Мөн зургаан настангуудыг ядаж гуравдугаар анги хүртэл нь эцэг эх нь заавал халамжлах шаардлагатай.
Цэцэрлэг тарах цаг 18.00. Ажил тарах цаг ч мөн л 18.00. Зэргэлдээ газар руу “шилжих” чадваргүй бол тэгээд л багшийн тарах цагийг мөн л хойш нь татна.
Ингээд л бидний багынх шиг гэрт нь үлдээгээд явж болохгүй, сургуулийн автобус ч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй учраас өдөр өнжүүлэхэд хайх хэрэг гарна. Сарын төлбөр байршил, нэмэлт хичээлтэй эсэхээс шалтгаалаад 200-500 мянган төгрөг. Өглөө хүргэж өгөөд л орой авна. Нэг давуу тал нь хичээлийг нь хийлгэчихнэ, бас хоолтой. Харин өдөр өнжүүлэхэд өгөх боломжгүй бол өдөр цайны цагаар хүргээд тарах үед нь бас авах хэрэг гарна. Энэ мэтчилэн цэцэрлэг, сургуулийн хүүхэдтэй залуу гэр бүлүүд ажлаа хийх үү, хүүхдээ хүргэх үү гэдэг том асуудал болсоор байна.
Хүүхэд өсгөхөд тааламжтай байж гэмээнэ гэр бүлүүд олон хүүхэдтэй болно. Монгол Улс хүн амаа өсгөх бодлого барьдаг ч хүүхдүүдээ хүлээн авах хангалттай цэцэрлэг алга. Төрийн бодлого, бодит байдлын зөрүүн дээр цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй гэр бүлүүд хавчигдан амьдарч байна.

Хүн амаа өсгөх бодлого барьдаг Монгол Улсад өнөөдөр хүүхэд төрүүлэхэд, өсгөхөд ч бэрхшээл байсаар байна. Тэгвэл хүүхэд өсгөхөд хамгийн тааламжтай улсууд болон тэдэнд төрөөс үзүүлэх нийгмийн халамж ямар байдгийг сонирхоё.

ШВЕД УЛС

Хүүхэд өсгөхөд хамгийн таатай улсаар Швед улс тодорчээ. Гэр бүлд хамгийн таатай газрын нэг, бүр шилдгээр тодроход арван хүчин зүйл нөлөөлдөг аж. Эдгээрийн заримаас дурдвал нэгдүгээрт жирэмсэн ээжүүдийн сургалт. Хүүхдээ хэрхэн эрүүл төрүүлэхэд дэм болох хийгээд хүндрэлгүй төрөх бүх сургалтыг энд зохион байгуулдаг. Төрөх эмнэлгүүдэд “зочид буудал” хэмээн нэрлэсэн тусгай хэсэгтэй бөгөөд төрсний дараа 2-3 өдрийн турш хүүхдээ ч өөрийгөө ч тэнхрүүлэх боломж олгодог байна.

Харин цэцэрлэг, сургуулийн хувьд үнэ төлбөргүй, хүртээмжтэй.
Мөн Швед улс хамгийн олон хоногийн чөлөө олгодог нь олон улсын стандартаас хэт давсан байх бөгөөд энэ нь хүүхдэд ээлтэй системийг бий болгох гол үндэс нь гэж үнэлэгддэг байна. Хүүхэд төрүүлсэн болон үрчилж авсан тохиолдолд 480 хоногийн чөлөө өгөх бөгөөд үүний 390 хоногт нь эцэг эхчүүд үндсэн цалингийнхаа 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй. Энэ тэтгэмжийг ажил хийдэггүй хүмүүс ч авдаг аж.
Харин цэцэрлэг, сургуулийн хувьд үнэ төлбөргүй, хүртээмжтэй бөгөөд сайн суралцвал коллежид ч төлбөргүй суралцах боломжтой. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ сайн байхын зэрэгцээ хүүхэд бүрд 16 нас хүртэл олгодог тэтгэмжээр асрагч хөлсөлж авахад хангалттай хэмжээтэй байдаг аж.

ДАНИ УЛС
Дани бол хүүхэд харах үйлчилгээгээрээ хамгийн тааламжтай хоёр дахь улс. Эцэг эх нь хоёулаа ажил хийдэг байсан ч өрхийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр хүүхдэдээ санаа зовохгүй байх төрийн үйлчилгээг энд авч болно.
Төрөөс ажил эрхлэлтийг дэмждэг бөгөөд үүнийхээ илэрхийлэл болгон гэр бүлүүдийг ажлаа хийнгээ хүүхдээ асрахад аль болох таатай байх нөхцлийг бүрдүүлжээ. Их Британи улс хүртэл Данийн хүүхэд асрах үйлчилгээний тогтолцооноос суралцаж байгаа талаар хэвлэлүүд онцолжээ.



Хоёр хүүхэдтэй гэр бүл хүүхэд харах үйлчилгээ авсныхаа төлөө өрхийн орлогынхоо 25%-аас бага хувийг төлдөг. 
Мөн эцэг эх, асран хамгаалагч, тэр ч бүү хэл өргөж авсан эцэг эхэд хүүхэд төрсний дараа 52 долоо хоногийн цалинтай чөлөө олгодог бөгөөд үүнийг уян хатан байдлаар авч болдог байна. 

ЯПОН УЛС
Техник технологийн хөгжлөөр дэлхийг тэргүүлэгч Япон улсын хувьд гэр бүлийн харилцаанд дорнын ёс уламжлал одоог хүртэл хадгалагдаж байна. Ихэнх гэр бүлд аав нь ажил хийж амьдралаа авч явна, харин ээж нь гэрийн ажил, хүүхдийнхээ хүмүүжилд анхаарна. Тэр хэрээх ажил хийж буй аав өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд илүү олон цагаар ажиллаж гэр бүлээ тэжээнэ. 



Гэртээ хүүхдээ харж буй ээжүүдэд мэдээлэл өгөх дүүргийн Хүүхдийн төв гэж бий. Энэ төвийг ээж нар хүүхэдтэйгээ очиж өдрийг зугаатай өнгөрүүлэхэд зориулан тохижуулсан байх ба тэтгэвэртээ гарсан цэцэрлэгийн багш нар зөвлөгөө өгч, тусална. Энэ төвд өдрийн хоолоо идэж, хүүхдээ үеийнхэнтэй нь тоглуулж болдог давуу талтай. 
 
Эх сурвалж: www.gogo.mn

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 29
Өнөөдөр 937
Өчигдөр 4121
Энэ 7 хоногт 0
Энэ сард 36133
Өнгөрсөн сард 46699
Нийт зочилсон 5247162

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...
    Zochin
    Эссэ бичиж чадахгүй хүн сайн багш болж чадахгүй гэдэг судалгааг чи хий...
    Зочин
    сайхан санаанууд байна. баярлалааа
    Зочин
    Манайд шагналын тоог цөөлбөл авилгалын хэмжээ нэмэгдэнэ.
    зочин
    Эхийн алдарт одон гэж шалгуур нь тов тодорхой одон бий. Үнэхээр нэр хү...