Үзсэн тоо: 258
0
0
Амралтын дараа хүүхдээ сурахад идэвхжүүлэх 9 зөвлөмж
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 9-р сарын 6. Лхагва гариг. asdf
Амралт дуусаж, ажил хичээл эхлэхэд ханатлаа унтаж, хичээл номоос хөндий, тоглож наадаж явсан хүүхэд өглөө эрт босож, хоцролгүй сургуульдаа ирэх, онол голлодог хичээлд сууна гэдэг амаргүй. 
Бид ч гэсэн олон хоног амраад ажилдаа эргэж орохдоо өдөржин ядарч, анхаарал ажилдаа төвлөрөхгүй яддаг биз дээ?
Бидний хүүхдүүд ч амралтын дараа цагт баригдаж, дэглэмд ороход яг тийм бэрхшээлтэй тулгардаг. 
Гэвч хүүхэд тань анхнаасаа ийм байгаагүйг та анзаарсан л байх. Хүүхдийгээ та нэгдүгээр ангид анх ороод өдөр болгон сургууль дээрээ юу үзсэн, юу хийснээ шулганан ярьж, баяр хөөртэй байхыг харж байсан байх. 
Гэтэл тэр их сурах хүсэл сонирхол, идэвх нь өдрөөс өдөр, жилээс жилд буураад байхын учир юу вэ?
Хүүхэд тоглоомын аргаар л сурах дуртай байхад хичээлийн арга барил ихэнхдээ үүний эсрэгээр, дуугүй томоотой суугаад хэлснийг алдалгүй бичиж тэмдэглэх, бараг ганц үг га хийхгүй, бүтэн хичээлийн цаг хөдөлгөөнгүй сууна. Дээр нь энэ бүхнийг тогтоож, мэдсэн байгаад шалгалтаа сайн өгч, сайн дүн авах л шаардлагатай. 
Энэ бүхэн хүүхдийн идэвхийг бууруулж, залхаана.     

Тэгвэл хүүхдээ яаж эргээд мэдэх сурах хүсэлтэй, идэвхтэй болгох вэ?

Зөвлөмж

1. Хөдөлгөөн тархийг сэргээнэ.
Хүүхдээ өглөөдөө өөртэйгөө хамт хэдэн дасгал гимнастик хийлгэж чадвал та хоёрын хэн хэн нь өдөртөө эрч хүчтэй, зан сайтай байх болно. Түүнээс гадна хүүхдэд ч аавтайгаа цуг юм хийх тааламжтай, зугаатай. Хичээлийн дараа ч хамтдаа хөдөлгөөнтэй байвал хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээг хангана.   

2. Хөгжим тааламжтай сэтгэгдэл төрүүлж, тайвшруулна.
Өглөө хүүхдээ дуртай хөгжмийг тавьж сэрээгээрэй. Хүүхэд тань төдийгүй та ч сэтгэл өөдрөг байх болно. 

3.  Янз бүрийн боломжийг ашигла. 
Өнөө үед ганц номоос өөр интернэт, сэтгүүл, музей, танин мэдэх зорилготой зугаалга гэх мэт мэдээлэл авах олон боломж бий. 

4.  Урамшуулах бас хэрэгтэй 
Хүүхдийнхээ сурах хүслийг бууруулахгүйн тулд сайн үр дүн гараагүй байсан ч хүүхэд тань хичээсэн л бол магтаж, урамшуул. Эцсийн эцэст үр дүн нь биш харин амжилтад хүрэхийг хичээсэн үйлдэл чухал. Ингэснээр хүүхэд тань урам хугарах биш, харин ч сэдэлжиж, алдаанаасаа сурах болно. 

5. Зөв хооллолт
Хүүхэд тань өглөө заавал жаахан ч гэсэн юм идэх хэрэгтэй. Энэ нь өдөртөө өлсөж, ядрахгүй байх энерги өгнө. Аль болох жимс, үр тариатай өглөөний цай байх нь эрүүл. 
Хамт суугаад өглөөний цай уух нь бас л амралтын тавтай тухтай хэмнэлийг санагдуулах таатай зүйл шүү. 

6. Хичээл хийх тухтай орчин
Сурах, хичээл хийх ёстой хүнд тайван, тухтай орчин хэрэгтэй. Эгч дүү нь тоглож, ээж нь хоол бэлдэж байгаа гал тогооны ширээн дээр анхаарал төвлөрч, даалгавраа олигтойхон хийж яаж чадах билээ. Тавтай суугаад, анхаарал нь сарнихгүйгээр хичээл хийж болох нөхцөл бий болгоорой. 

7. Нар хүнийг сэргээнэ. 
Өглөө босоход нь нар тусдаг өрөө бол хүүхдийг амархан сэргээж, сэтгэл сэргэг болгоно. Тиймээс хүүхдэдээ аль болох нарлаг өрөө сонгоорой. 

8. Сурч сурах
Хүүхэд мэдлэг олж авах аргуудад эртхэн суралцах тусмаа сайн. Гэхдээ албадлагаар биш, сонирхлоороо. Сурч сурна гэдэг бол бие даана, ямар нэгэн зүйлийг зорилготойгоор судлана, үйлдэнэ гэсэн үг. Нэн ялангуяа хүүхэд өөрийн сонирхсон сэдэв, мэдье гэсэн зүйлээ л сурдаг.    
Тиймээс хүүхдэдээ яавал өөрт нь амархан, ойлгомжтой байдгийг олж мэдэх, мэдэх, сурах олон аргуудын талаар ярилцах нь эхний алхам. Тэгээд яавал энэ талаар мэдэж болох бүх аргуудыг ярилцаж, боломжтой болон таалагдсанаасаа эхлэн турш. Аль нэг арга нь тус болж л таарна. 
Түүнээс гадна та хүүхдээ үүгээр яавал сайн сурах, юу нь сайжруулах шаардлагатай байгааг олж харж, түүнийг нь дэмжиж чадна.  

9. Хүүхэдтэйгээ аль болох хэрэгтэй, зугаатай зүйл хийж, цагийг хамт өнгөрөө.
Заавал хичээл хийлгэх гэж загнаж, хажууд нь суухаас бодох, сэтгэхийг шаардсан тоглоом тоглож, хамт ийш тийш явж юм үзэж, насанд нь тохирох туршилтууд хийж, түүнийхээ үр дүнг ярилцаж, хамтдаа эд зүйл хийх зэргээс хүүхэд маш ихийг сурна. Ойлгохгүй мөртлөө автоматаар чээжлээд, орлуулж бичээд сууснаас хамаагүй илүү өгөөжтэй. 
Учир нь хүн ойлгосон зүйлээ л сурдаг.  

Та дээрх зөвлөгөөний дагуу хичээгээд үзээрэй. Заавал үр дүнд хүрнэ. 

"Бага ангийн багш" сэтгүүлээс

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 8 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
8 цаг 27 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 39
Өнөөдөр 970
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4833
Энэ сард 42818
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348592

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...