Үзсэн тоо: 434
0
0
Нэг ангийнхан-Цагаан толгойн тухай ярилцлага
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 8-р сарын 31. Пүрэв гариг. asdf
Сурах-сургах хэрэглэгдэхүүний ДиДо редакцын эрхлэгч Г.Ариунцэцэгтэй шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.  

Сурв: ЭНЭ ЖИЛ ТАНАЙ РЕДАКЦААС “НЭГ АНГИЙНХАН” ХЭМЭЭХ ЦАГААН ТОЛГОЙН ШИНЭ СУРАХ БИЧИГ ГАРЧ БАЙГАА ЮМ БАЙНА. ҮҮНИЙГ ЯАГААД ГАРГАХ БОЛСОН БЭ? 

Ариунцэцэг: Манайх бол боловсролын бүх шатанд зориулсан сурах-сургах хэрэглэгдэхүүн хийдэг редакц. Бид ялангуяа сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудалд онцгой анхаардаг. Гараа сайн бол бариа сайн гэдэг биз дээ. Хүний хөгжлийн суурийг сайн тавьж өгөх юм бол хүүхдүүд цаашдаа өөрөө өөрсдийгөө аваад явчихна л даа. Бага боловсролын түвшинд эх хэлний суурь чадваруудыг сайн эзэмших нь бүх хичээлийг амжилттай сурах үндсэн нөхцөл болдог. Учир нь уншиж ойлгож сурахгүй бол байгаль шинжлэлийн бусад хичээлээ уншаад ч ойлгохгүй, математик дээр ч өгүүлбэртэй бодлогоо уншаад ойлгохгүй бол яаж бодлого бодох вэ дээ. Уншиж ойлгох чадвар бол ерөөсөө сурах чадварын суурь нь. 
Дээрээс нь нэгдүгээр анги бол онцгой чухал. Нэгдүгээр ангийн хичээл хэр таалагдах, хийж чадах эсэхээс  хүүхдийн цаашдаа яаж сурах, хичээл сургуульд дуртай байх эсэх буюу сурах сэдлийг тодорхойлдог. Тиймээс бид нэгдүгээр ангийнханд зориулсан сурах хэрэглэгдэхүүнийг нас, сэтгэхүйн онцлог, сонирхол, чадвар чадамжид нь тохируулан хийхийг зорьсон. 

Сурвалжлагч: ЭНЭ ЦАГААН ТОЛГОЙН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

Ариунцэцэг: Энэ цагаан толгойн эхүүд, дасгал ажилбарууд нь сонирхолтой, олон янз. Үсэг бүрийг таниулахад зориулсан эхүүд бий. Тэдгээр эх нь тухайн үсгийн, агуулгын онцлог шинжийг харуулсан, хүүхдийн эргэн тойрон, амьдралд ойр. Тэр эхүүдийг багш, эцэг эх нь уншиж өгч ярилцаад хүүхдүүд дараа нь дасгал ажилбаруудаа хийх юм. 
Бас аргазүйн үүднээс хичээлийн төлөвлөлт бүрэн тул нэг үсгийг сурах, заахад дасгал ажилбар дутахгүй, системтэйгээр сурна гэсэн үг. 
Өөр нэгэн онцлог нь үсгийн санг ашиглаж, түүгээр ажиллах олон янзын дасгал оруулсан. Үсгийн санг социализмын үед сурч байсан хүмүүс бол сайн мэднэ дээ. Хүүхдүүд үсгээр үг бүтээж тоглоод маш хурдан бие дааж уншиж сурдаг хэрэгтэй эд. Одоо л жаахан мартагдчихаад байгаа болохоос бусад оронд бол жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа. 



Тэгээд үсэг бичих зүй тогтол нь манай номынх арай өөр байгаа. 
Харин хамгийн гол давуу тал нь бол агуулга. Нэг ангийнхны дүрээр нэгж хичээлүүд хоорондоо холбогдоно. Салангид тусдаа, амьдралгүй хуурай эхүүд биш, сурагчдын ахуй орчин, амьдралтай холбож өгсөн.   

Сурвалжлагч: ОДОО АШИГЛАЖ БАЙГАА ЦАГААН ТОЛГОЙГООС ТЭС ӨӨР ЮМ БАЙНА, ТИЙМ ҮҮ? 

Ариунцэцэг:  Үзэх ёстой агуулга өөр биш л дээ. Мэдээж бид сургалтын хөтөлбөр, үндсэн сурах бичгийг дагуулж хийсэн. Тэдгээрийг дэмжих зорилготой. Яг л цагаан толгойн улс даяар ашиглаж байгаа сурах бичгийн адил бүтэц, дараалалтай. Гэхдээ дээр хэлсэнчлэн хүүхдэд агуулгаа өгч байгаа арга нь өөр. 

Сурвалжлагч: СУРГАЛТАД ЗААВАЛ БСШУСЯ-НААС ГАРГАСАН СУРАХ БИЧГИЙГ АШИГЛАДАГ. ЭНЭ НОМЫГ ХЭН ЯАЖ АШИГЛАХ ВЭ? 

Ариунцэцэг: Уг нь заавал яамнаас гаргасан сурах бичгийг ашиглана гэж нэг сурах бичгийг монополчилж, бусдыг хаах буруу. Энэ нь сурах бичгийг өрсөлдөөнгүй, хөгжилгүй болгодог. Монопол байдлаар гав ганцаараа ашиглагдах сурах бичиг заавал сайн байж, бусдаас ялгарч гарч ирэх өрсөлдөөний шаардлага байхгүй. Гэхдээ зөвхөн яамнаас гаргасан сурах бичгийг л ашиглана гэсэн журам нь учир шалтгаантай байсан. Гэхдээ зөвхөн яамнаас гаргасныг биш яамнаас номуудад шаардлагын дагуу зөвшөөрөл олгоод, зөвшөөрснөөс нь сургуулиуд өөрсдөө сонгоод ашиглах журамтай байх юм бол сурах бичгүүдийн чанар сайжирна. Гэвч өнөөдөр байдал тийм биш.
Манай цагаан толгойг сургуулиуд сургалтдаа дагнаж ашиглаж бүрэн боломжтой. Гэхдээ тэгэж чадахгүй байсан ч цагаан толгойдоо нэмэлт материал болгож ашиглаж болно. Тэгвэл хичээл баяжиж сонирхолтой болно. Сурах бичиг хэчнээн сайн байсан ч ганц сурах бичгээ бариад нэмэлт материал ашиглахгүй хичээл заана гэж бараг байдаггүй. Ямар ч сайн багш нэмэлт материал ашигладаг. 

Сурвалжлагч: ЭНЭ ЦАГААН ТОЛГОЙ ХЭРХЭН БҮТСЭН БЭ? ХЭДЭН ХҮН, ЯМАР ХУГАЦААНД АЖИЛЛАВ? 

Ариунцэцэг: Энэ цагаан толгой судалгааны ажлаасаа эхлээд зохиож бүтээх, турших, засаж янзлах гээд үе шатуудаа дамжсаар 3 жил болж байж гарч байна. Энэ хугацаанд олон багшид үзүүлж, санал зөвлөгөө авч, хүүхдүүд дээр туршиж, засаж сайжруулсаар нэлээд хугацаа орсон. Номд орсон бүх зургуудыг л гэхэд бүгдийг нь хэд дахин засаж, шинэчилж зурсан. Зохиогчид гээд бага ангийн багш нар, хүүхдийн зохиолчид, хэл заах аргазүйч, хүүхдийн номын зураач гээд арав гаруй хүн энэ хугацаанд тасралтгүй ажилласан.  

Сурвалжлагч: ЭНЭ НЬ НОМ БҮТЭЭХ ЕРДИЙН ХУГАЦАА, ХҮЧИН ЧАДАЛ УУ? ЭСВЭЛ ИХ БАГА АЛЬ НЬ ВЭ? 

Ариунцэцэг: Номыг зохиох бүтээхэд оролцсон мэргэжлийн хүмүүсийн тооны хувьд бол хэвийн. Нэг сурах бичгийг ганц нэг хүн хийчих хямд, хялбар ажил биш. Харин цаг хугацааны хувьд бид арай илүү хугацаа зарцуулсан. Учир нь бид гоомой юм хийхийг хүсээгүй. Судлах, зохиох, турших, сайжруулах бүх шатандаа нягталж, цаг хугацаа их зарцуулсан.

Сурвалжлагч: БАГШ НАР, СУРАГЧДАД ТУРШСАН ГЭСЭН. ТЭД ЭНЭ НОМЫГ ХЭРХЭН ҮНЭЛСЭН БЭ? 

Ариунцэцэг: Багш нар номын бүхэл концепт, аргазүйг маш их сонирхож, бас сайшаасан. Хичээл дээрээ ашиглах, туршиж үзэх сонирхол нь ч байгаа. Мэдээж тэд бас бидний хийсэн зарим дасгал ажилбар, эх зэрэгт сайжруулах санаа оноогоо хэлж байсныг бид тусгаж, засаж сайжруулсан. 
Хүүхдүүд ч туршиж байхад сонирхоод хийж байсан нь ойлгохгүй, тээглэж байснаасаа хавьгүй их. Тэр бүр бид урам ороод ойлгохгүй, хийж чадахгүй байсныг нь сольж, засаж янзалсан. 
Одоо бол бид туршилтын жижиг хүрээнээсээ гарч хэрэглэгчдэд хүргэж байна. Ном маань сургалтад ашиглагдаад ирэхээр багш, хүүхдүүдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Сурвалжлагч: ЭНЭ НОМЫГ ХААНААС АВЧ БОЛОХ ВЭ? 

Ариунцэцэг: Интерном дэлгүүрийн бүх салбараар борлуулагдана. Анги хамт олноороо авч ашиглах бол хэвлэлийн газар, редакцид хандаад хөнгөлөлт болон энэ хичээлийн жилд үргэлжлэх аргазүйн үнэ төлбөргүй сургалт, арга туршлах солилцох үйл ажиллагаанд хамрагдаж болно.

Сурвалжлагч: ЭНЭ ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭНЭЭ? ЯГ ЮУ ХИЙХ ЮМ? 

Ариунцэцэг:  Бид анги хамт олноороо авч ашиглаж байгаа нөхцөлд худалдааны үнээс хамаагүй хямд үнээр олгоно. Мөн ашиглаж буй ангийн багш нарыг бид нэг группэд нэгтгээд хоёр сар тутамд санал, туршлагаа хоорондоо солилцож хэлэлцэж байх, заах аргазүйд суралцах, заах аргаа сайжруулах практик сургалт буюу воркшопд хамруулна. Энэ бол нэг талаас бидний номоо бүтээх ажил үргэлжилж байна, хэрэглэгчдэдээ аан авчихсан уу гээд хаяхгүй, залж чиглүүлж, аргазүйдээ сургаж байна гэсэн үг. Нөгөө талаас багш нар, сургуулийн хувьд хичээл сонирхолтой, сурах үр дүнтэй болж, багш нарын заах арга, чадвар сайжирч, сургалтын чанар дээшилнэ гэж найдаж байна.  

Сурвалжлагч: ТА НАР ҮНЭХЭЭР ХҮҮХЭД, СУРГАЛТАА БОДСОН САЙН ЗҮЙЛ ХИЙЖ, ЗОРЬЖ ЯВАА ЮМ БАЙНА. ЗОРЬСОН АЖИЛ ТАНЬ СЭТГЭЛЧЛЭН БҮТЭХИЙГ ЕРӨӨЕ. 

Ариунцэцэг: Баярлалаа. 

   

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
7 цаг 13 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
7 цаг 32 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 29
Өнөөдөр 880
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4798
Энэ сард 42728
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348502

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...