Үзсэн тоо: 252
0
0
Олон улсын дунд сургуулийн төлбөр 51 сая
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 8-р сарын 18. Баасан гариг. asdf
Монголын боловсролын салбар дахь хамгийн хямдралтай "бүтээгдэхүүн" юу вэ. Дээд боловсрол. Өгснийхөө хэрээр авдаг гэгчээр сая төгрөгийн төлбөртэй их дээд сургуулиуд өнөөдөр цайны газрын зөөгч, дэлгүүрийн худалдагч, баарны хамгаалагч, дуудлагын жолооч л бэлтгэж байгаа. Сургалтын төлбөр нь хямдхан, чанар нь "0" учраас их, дээд сургуулиудын бэлтгэж гаргадаг "бүтээгдэхүүн" нь зах зээл дэх өрсөлдөөнд үнэлэмжээ нэмэгдүүлж чадахгүй байгаа хэрэг.  Толгой муутай байлаа ч хамаагүй мөнгөтэй л бол аль дуртай их, дээд сургуульдаа ар өврийн хаалгаар элсэн ордог Монголын дээд боловсролын тогтолцоонд шинэчлэлт хийхгүй бол хэзээ нэгэн цагт өвчтөнөө эмчилж чадахгүй эмч, олигтойхон хичээл зааж чадахгүй багш нар олноор төрөн гарах байх шүү.  
Өнөөдөр их дээд сургуулиудын оюутнууд нэг сая төгрөгийн төлбөрийг өндөрт тооцон бөөн хэл ам, хэрүүл тэмцэл өрнүүлж байхад хувийн дунд сургуулиудын төлбөр бүр тэнгэрт хадчихжээ. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамныхан их дээд сургуульд суралцдаг оюутнуудад л анхаарал хандуулдаг болохоос хувийн дунд сургуулиудын төлбөр чанарынхаа төвшинтэй уялдаж байгаа эсэхэд хяналт тавьж үзсэн үү. Баян хүн луувангаа иднэ үү, лагаа иднэ үү гэгчээр баячууд хэдэн төгрөгөөр хүүхдээ "эрхлүүлэх" нь хамаагүй л дээ. Гэхдээ л ихэнх иргэдийн дундаж цалин нь 600 төгрөгөөр үнэлэгдэж байгаа Монголд хамгийн өндөр төлбөртэй хувийн дунд сургуулийн төлбөр өнөөдрийн байдлаар 51 сая төгрөг байна гээд бод доо. Мэдээж, Монголын тэргүүн баячуудын хүүхдүүд л сурдаг тодорхой шүү дээ.  Харин энгийн иргэдийн хүүхдүүдэд эдгээр сургуульд суралцана гэдэг мөрөөдөл болчихоод байна. 

Ингээд Монголд хамгийн өндөр төлбөртэй дунд сургуулиудын сонирхуулья. 

- “International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургууль Монголын хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуульд тооцогдож байгаа. Тус сургуульд суралцахын тулд 42-51 сая төгрөгийг төлөх ёстой. Тус сургуулийн онцлог нь олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг, бүх хичээл англи хэлээр явагддаг бөгөөд сурагчдийнх нь 60 хувь нь гадаад хүүхдүүд.  Голдуу Монголд суугаа гадаадын Элчин сайдуудын хүүхдүүд тус сургуульд суралцдаг гэх.

- “Орчлон” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 7-11 сая төгрөг. Тус сургуулийн хувьд материаллаг бааз сайтай. Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд хичээл нь англи, хятад хэлээр явагддаг. 

- Олон улсын сургалттай “Улаанбаатар-Элит” бүрэн дунд сургуулийн жилийн сургалтын төлбөр 8-10.5 сая төгрөг. 

- “Хобби” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 6-9 сая төгрөг.

- “Эрэл” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 7.5-7.9 сая төгрөг.
 
- “Сант” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 4-5 сая төгрөг. 

- “Гёте” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр нь 3.5 сая төгрөг.

- “Олонлог” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 3 сая төгрөг. 

- Орос 14 дүгээр бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 1700 ам.доллар буюу 2.8 сая төгрөг. 

- “Русская гимназия Плеханов” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр нь 2.7 сая төгрөг. Гэх мэтчилэнгээр хувийн дунд сургуулийн битгий хэл хувийн цэцэрлэгийн жилийн төлбөр 2-4 сая төгрөг болчихоод байгаа.  Хувийн дунд сургууль болон цэцэрлэгүүд улсаас тодорхой хэмжээний дэмжлэг авдаг гэдэг. Тэгээд яагаад төлбөрөө их дээд сургуулиуд шиг инфляцийн төвшинтэй уялдуул гэдэг шаардлага тавьж болдоггүй. Хувийн дунд сургууль, цэцэрлэгүүд амандаа орсон тоогоороо төлбөрөө тогтоодог юм биш үү. Авсан  төлбөр шигээ чанартай сургалт явуулж чадаж байна уу. Энэ бүгдийг БСШУСЯ хариуцах ёстой шүү дээ.  Үнэхээр л мундаг сургалттай юм бол их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах боломжийг  оюутнуудад олгодог шигээ хувийн чанартай сургуульд авьяастай, чадвартай хүүхдүүдийг сургах тэтгэлгийг төрөөс олгож яагаад болохгүй гэж.

Н.ХҮСЛЭН

эх сурвалж: https://www.news.mn/r/161163

[ 1 ] Zochin202.21.112.XXX
2017 оны 8-р сарын 21. Даваа гариг.
Niigmiin ylgaral ingeed l garj bn Arai chdee6 Turgui niigem Tolgoigui hun shig n aashilj bnadaa

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 45
Өнөөдөр 426
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4115
Энэ сард 35218
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150498

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...