Үзсэн тоо: 232
2
Боловсролыг яамныхан өөрсдөө балалдаг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 7-р сарын 25. Мягмар гариг. asdf
Ямар ч сайдын толгойг эргүүлээд сурчихсан хэдэн хүн энэ яамны ажлыг сайдыг байх байхгүйд жолоодоод сурчихсан. Тэд үүгээрээ сайдыг аварч чадна бас унагаж ч чадна. Тэд шинээр ирсэн сайдын амыг дагуулна. Тэдэнд сайн хүн болж хуулийн цоорхой зааж өгч долигононо, үл бүтэх санаачлагыг нь ч мэдсээр байж хөөсрүүлнэ. Мэдээж дургүй нь хүрвэл тэд юуг ч яаж гацаахаа бас сайн мэднэ. Ирж л байдаг, явж л байдаг сайд дарга нарынхаа учрыг олох болсон ийм бул чулуунуудаас болж боловсрол уналтад ороод байгааг ирж очдог хүмүүс нь олж харах цаг болсон баймаар.
 
УДАХГҮЙ ЭХЛЭХ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД БЭЛЭН ҮҮ?

Шил шилээ харсан хэлхээ холбоотой тендэрүүд шалгаруулж суусаар яамныхан найман сар гаргаж байгаад бүтэн жил хийгээгүй ажлаа сар хүрэхгүй хугацаанд нэг дор гүйцээнэ. Хоёр гуравхан хоногийн формалдсан сургалт семинаруудаас эхлээд яамнаас хийж гүйцэтгэсэн ажлын тоог гүйцээх олон төрлийн бужигнуулсан ажлуудыг багш ажилтангуудын цалин мөнгөтэй холбож дарамталсаар явуулж дуусгадаг нь энэ жил өнөөх л хэвээр үргэлжилнэ. Энэ бужигнаан дунд сурах бичгийн бизнесийг атгаж суудаг хэдхэн хүн сурах бичгийг дамын наймаа болтол нь хомсдуулж өгдөг нь тэднээс өөр хэнд ашигтай байх вэ? Номын худалдааны томоохон дэлгүүрүүдэд огт үзэгддэггүй сураг бичгүүд намар хар зах, энд тэндхийн агуулах савуудаар үндсэн үнээсээ хэд дахин үнэтэй болчихсон зарагдаж байдаг. Зохион байгуулалттай ийм ажил хийдэг хүмүүс хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн засвар, сурах бичгүүд бэлэн гэж сайд дарга нараараа худал хэлүүлж дөнгөдөг юм. Тэд бодит байдлыг бодит бус болгох авьяасаараа бүхнийг давж гардаг, уснаас ч хуурай гарч чадах авьяасаараа гайхуулдаг юм.    
 
Ийм нүд хуурсан ажлын горыг сайд биш эцэстээ ард түмэн амсдаг. Ажил хийхийн оронд хүн хуурч аргалдаг эдгээр хүмүүсийн балаг олон нийт дээр л очиж тусч, тэд л боловсролын жинхэнэ хохирогчид болсоор байна. Сургалтын чанар чансаа жилээс жилд уруудаж байна, сурах бичиг алдаа мадаг, агуулга муу, бас хүрэлцдэггүйг хэлж зүрхэлдэг хүн байхгүй болсон. Хэн ч юу ч хэлсэн үгүйсгэдэг, эсвэл юман чинээ тоохоо байчихсан даварсан гарууд тэд болжээ. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг тэдний хаалтын гэрээ  шууд ард түмнийг хуурахад зориулагддаг.
Ингэж улсын сургуулийн чанар чансаа муудах тусам гадна, дотнын хувийн сургуулиуд цэцэглэж, мөнгөө төлж чадах нь түүн рүү хүүхдээ чирсээр байна. Төрийн бодлогоор ийнхүү монголын ирээдүйг бүр багаас нь тийнхүү баян ядуугаар нь хуваан тус тусын боловсрол эзэмшүүлж байгаа юм. Хэн ч үүнд гомдол тавихгүй, тавьсан ч хэн ч түүнийг нь сонсохгүй. Олон улсын гэгдэх сургуулиудын эздийн дийлэнх төр засгийнхан, эсвэл тэндхийн хүүхдүүд тэднийх. Түрүү түрүүчийн сайдуудын хийдэг ажил ч эцэс сүүлдээ гадаад хэлний сургалттай тийм сургууль байгуулж гарах болж, ашиг орлого сайтайд тооцогддог ийм бизнесийг сүүлийн хоёр сайдын жишээнээс шууд харж болохоор байна.

Боловсролыг боловсролын яамныхан балалсаар байна!

Иргэн Б.Бат-Орших
Эх сурвалж: www.breakingnews.mn

[ 1 ] зочин202.21.112.XXX
2017 оны 7-р сарын 28. Баасан гариг.
Эрдэнэчимэг гэдэг наад шаарыг чинь сая сайд ажлаас нь халчихсан. Одоо бас ямар шаар ирэхийг бүү мэд.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 50
Өнөөдөр 433
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4122
Энэ сард 35225
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150505

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...