Үзсэн тоо: 289
0
0
Улсын сургууль ямар байх ёстой вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 6-р сарын 22. Пүрэв гариг. asdf
Профессор Дамиан Миллер Швейцар улсын Кройцлингэн мужийн Тургау хотын Багшийн дээд сургуулийн багш. Тэрээр боловсролын түүх, боловсролын бодлого мөн улсын боловсрол ба ардчилал сэдвүүдээр судалдаг, олон улсын хэмжээнд лекц уншиж, эрдэм шинжилгээний ном зохиол, өгүүллийг өргөн хүрээтэй нийтлүүлдэг. Тэрээр Монголд хоёр удаа сургалт семинар, удирдан зохион байгуулсан билээ.

Үндэсний хэмжээнд төрийн сургууль ямар ач холбогдолтой вэ?
XIX зууны, соён гэгээрлийн үеэс хойш (1650-1800), барууны ардчилалд улсын сургууль үндсэн суурь нь байсан юм. Үүнийг Франц улсад “нийгмийн даалгавар” хэмээн үздэг байхад Швейцар улсад “улсын боловсрол” гэснээр сургуульд заавал хамрагдах болжээ. “Ардын сургууль” байгуулах санаа шинжлэх ухааны мэдлэгээс гадна иргэн байхын давуу талыг агуулсан. Сургууль хүнийг хувь хүн болгон төлөвшүүлэхэд ч, улсынхаа иргэн болоход ч сургаж байлаа. Хувь хүнийхээ хувьд хүн өөрийгөө болон гэр бүлээ авч явж чаддаг болох, иргэнийхээ хувьд нийгэмдээ хэнээс ч үл хамааран хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Хөдөлмөр эрхлэх нэг нь нийтийн сайн сайхны төлөө байж, ямар нэг хоцрогдсон үзэл бодол, гадны нөлөөнд автдаггүй байх ёстой. Хүн бүрт зориулсан сургууль бол ар гэр, нийгмийн байдлыг үл харгалздаг, ардчиллын төлөө сургууль юм.
 
“Ардчиллын төлөө сургууль” гэж юу гэсэн үг вэ?
“Ардчиллын төлөө сургууль” гэдэгт би ардчиллын үйл хэрэгт идэвхтэй оролцох, үүнд: саналаа өгөх, сонгогдох, бодит нөхцөлд байдалд тохирсон шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэх сургуулийг хэлж байна. Үүнд сонинд нийтлэгдсэн эх сурвалж, мэдээ, мэдээлэл, ном, зурагт, радио, цахим хуудас зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах мэдээллийг өөрийн ухаанаар бие даан ухаж ойлгож чаддаг байх ёстой. “Өөрийн ухаанаар” гэж би зохиогч болон илтгэгчийн хэлээд байгаа санааг ойлгохыг хэлж байна. Зохиолч үнэхээр үнэн бодит, итгэл үнэмшилтэй юм бичив үү аль эсвэл олны сонирхлыг татах “худал мэдээлэл” гаргав уу? Ардчилал гэж зоргоороо санал өгөх эсвэл албан тушаалд томилогдохыг хэлдэггүй юм. 
Ардчиллын хамгийн чухал нь юунд байна вэ?
Ардчиллын үндэс бол эрх мэдлийг хянах зааг юм. Ардчилсан төрийг үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх байгууллага, шүүхийн засаглал, хууль тогтоох байгууллагад ажилдаг эрх дархтан хэн гуай ч бай эрх мэдлээ урвуугаар ашиглах гээд байдгийг туйлын сайн мэдэж байсан. Тийм учраас, бүх талаас нь хянах шаардлага зайлшгүй. Хяналт тавихын тулд хүн бүр бусдын хамааралгүйгээр мэдээл авах боломжтой байх ёстой. Учир иймд, мэдээллийн чөлөөт байдал маш чухал. Энэ шалтгааны улмаас Швейцарт зарим сургуулиуд төрийн эрх мэдэл болон улс төрийн нөхцөл байдлаас тусдаа бие даан үйл ажиллагаагаа явуулдаг. 

Боловсрол улс төрөөс хэр тусгаар байх ёстой вэ?
Тусгаар гэдэг ойлголт Францын гүн ухаантан ба улс төрч Маркус Де Кондорсэтийн баримталдаг гол үзэл санаа байлаа. Тэрээр 1792 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Парисын чуулган дээр Францын хувьсгалын дараа боловсруулсан хуулиа өргөн барьсан юм. Түүний дэвшүүлсэн “Нийгмийн даалгаврын ерөнхий тогтолцоо“ хөтөлбөрийг утопи буюу үл гүйцэлдэх үзэл гэж үзжээ. Мэдээжийн хэрэг төр сургуулийг өөрөөсөө бүрэн тусгаарлахыг зөвшөөрөхгүй нь лавтай. Кондорсэтийн бодлоор санхүүгийн асуудлыг төрд үлдээгээд харин сургуульд “боловсролын хүмүүжил”-д хамаарах сургалтын хөтөлбөр, агуулга ба хичээлийн талаар шийдвэрээ бие даан гаргах хариуцлагыг олгох байж. Түүний энэ бодол хэдий зарим талаар утопи байх магадлалтай ч сургалтын хөтөлбөр, багшийн сургалт, сурах бичиг боловсруулахад тусгаар байх загварыг авч үзэх нь зүйтэй.
 
Ардчилалд хэл онцгой байр суурь эзэлдэг. Үүний учир нь юунд байдаг вэ? 
Хэл бол ардчиллын туйлын чухал хүчин зүйл. Грек хэлэнд “logos” (логос) бодол санаа гэсэн үг бас хэл гэсэн утгатай. Бодлоор танин мэдэхүйн процесс явагддаг. Ямар нэгэн юмыг яаж харах, үнэн мөнийг нь яаж шалгах, давуу ба сул талыг нь шинжлэх зэргийг жишээ болгож болно. Үүнийг бид хэлээр илэрхийлнэ. Хэлийг бид бодол санаа, төлөвлөгөө болон шинэ санаагаа холбоход ашигладаг. Бид “парламент” гэдэг үгийн утга “ярих” гэдэг латин үгнээс гаралтай гэдгийг санах хэрэгтэй. Парламентын хурал дээр нэг нь ярьж, хэлэлцэнэ. Хэлэлцээний үеэр хурдан унших аль эсвэл юу гэсэн үг вэ гэж бодох зав үгүй. Агуулгын учрыг л ойлгох чадвартай байх хэрэгтэй. Энэ бол хэцүү ажил, үүнд эртнээс суралцах ёстой. 

Ардчилал гэдгээр эхийг ойлгохыг л сурахад хангалттай гэж үзэж болох уу?
Хүн эхийг уншаад ойлгодог, мөн ганцаараа болон бусадтай хамтарч эх зохион бичиж чаддаг болох аль алийг нь сурах ёстой. Бодлоо боловсруулан цаасан дээр үгээр илэрхийлж, бусадтай санаагаа хуваалцах, эсвэл нөгөө талаараа ч бай, хоёулаа адилхан чухал. Бусдын бодол, санааг дотроо бодон зүгээр хүлээн авахдаа биш түүнээс сурч, ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ардчиллын үйл хэрэгт жинхэнэ утгаараа оролцох гэдэг нь бие даан бодох чадвартай байх ба төрсөн бодлоо бусдад мэдээлэхийг хэлнэ. Үүнийг нэгдүгээр ангиас эхлэн суралцана. Хэлд орсон анхны хэл буюу эх хэл гол үүргийг гүйцэтгэнэ. Хүн эх хэлээ сайн мэддэг байх ёстой. Гадаад хэлийг эх хэлний мэдлэгээс улбаалан суралцаж болно. 
Тусгаар байхын ач холбогдол юунд оршдог вэ? Та үүнийг маш олон удаа сануулах юм. 
Тусгаар гэдэг нь бодгальч ба хувиа хичээхийг хэлж байгаа юм биш. Соён гэгээрлийн сэтгэхүйгээр хүн бодол санаагаа цэгцлээд түүнийгээ айж имээлгүй, ямар нэгэн сүсэг бишрэлд, хээл хахуульд авталгүйгээр чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой гэж үзсэн. Үзэл санаагаа илүү сайн болгохоор уралдахаас биш аймаг хамсаатан, хүчирхийлэл, мөнгө, айдсын тулаан биш юм. Нээлттэйгээр үг хэлэх эрх бол өөрийн бодлыг итгэл үнэмшил дүүрэн илэрхийлдэг хэлбэр. Энэ нь хуйвалдаан, эрх мэдлээ урвуулан ашиглахын эсрэг зэвсэг юм. Энэ чадварыг эртнээс гэр бүлээсээ, сургуульд сурч эзэмшинэ. 

OECD хөтөлбөрөөр гадаадын оюутнуудын сурах чадамжийг харьцуулах зорилгоор үнэлгээг олон улсын төвшинд хэл, тоо, байгалийн ухааны хичээлүүд дээр гаргадаг. Зураг ба хөгжим ямар үүрэг рольтой вэ? 
Боловсролын ухаанд зураг, хөгжим хоёр “боловсролын гоозүй”-н тал нь. Гоозүй бол ертөнцийг тоо, хэл, хөдөлгөөнөөс гадна өөр хэлбэрээр таньж мэдэх арга юм. Хүмүүний нэгээхэн хэсэг буюу сэтгэл хөдлөлийг ухаалгаар зална. Гоозүй бол хүнд байдаг бусдаас  илүү юм биш, харин хүнийг тэнцвэржүүлэх, уянга зохицлыг мэдрүүлэх, мэдрэмжийг ялгаруулагч гол чадал дүй юм.

 “Гоозүйн”-н жишээ хэлнэ үү?
Бид гадаадад аялж байхдаа юуны түрүүнд барилгын уран хийц, дэг жаяг, хөшөө дурсгал, хөгжим, шашны барилга байгууламж, зохиол гэх мэтээс ялгаатай зүйлийг нь олж хардаг. Энэ бол гоозүй. Сургууль болон боловсролын бодлогод гоозүй маш чухал сэдэв шүү. Ямар нэгэн зүйл бүтээхэд урьдаас зурж бэлдсэн дүрсийг тодруулан будахдаа биш харин дүрсийг анхнаас нь өөрөө зурж гаргах эсвэл дуу, яруу найргийг төрөл бүрээр тайлбарлах нь чухал. Хүн яруу найргийг маш олон янзаар уншиж болно. Ижил үг, өгүүлбэрүүд байх хэдий ч унших тоолонд өөр өөрөөр сонсогдоно. Энэ бол хүн бий болсон цагаас хойш хүмүүнд байдаг унаган онцлог билээ. Сургуулийн хөтөлбөрөөс зураг, хөгжим хоёрыг хасвал сургууль нь хүмүүний мөн чанар, онцлогийг үгүйсгэж байна гэсэн үг. 

Улсын боловсролд хувийн сургууль ямар ач холбогдолтой вэ? Хувийн сургууль сайн жишиг сургууль байж болох уу?
Үүнийг шинжлэх ухааны үүднээс батлах боломжгүй байна. Хэн нэгний сонорт, заримдаа жишиг сургуулийн талаар дуулдагдах ч заах аргын шинэ санаачлага хэмээн ойлгогддог. Үнэндээ бол тийм биш. Боловсрол чинь илүү нарийн түвэгтэй. Хувийн сургууль улсын сургуулиас огт өөр нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс тэдгээрийг хооронд нь харьцуулах нь утгагүй. Жишиг гэдэг бол яг ижил нөхцөлд ажиллаж буй үед л жишиг болж болно. Хэрэв нийгэм хувийн сургууль дээр найдвараа тавих юм бол нийгэм доторх нэгдэл нягтралаа сулруулж буйгаа ойлгоно. Миний хүүхэд дээд зэрэглэлийн сургуульд сураад эцсийн эцэст бүдүүлэг нийгэмд амьдрах юу нь сайхан байх вэ дээ? 

Сайн сургууль гэж ямар сургуулийг хэлэх вэ?
Байгаа нөхцөл байдалдаа боломжийн хэрээр анги дүүргэлттэй сурагчдад сургуулийн хөтөлбөрийн дагуу эрдэм мэдлэгийг бүрэн олгож чадвал тэр сайн сургууль мөн. Хүүхдүүд хичээлдээ дуртай байж, улмаар амжилттай суралцаж, бие биедээ тусалж, дараагийн хичээлийг сонирхон хүлээж байвал сайн хэрэг. Тэд хичээлээ үр дүнтэй сурч, дараагийн хүнд агуулга руу ороход бэлэн байвал сайн. Сургууль хэдэн удаа шагнуулсан, ямар сайхан эд зүйлсээр тохижуулагдсан нь огт хамаагүй. Бид юм хийх болгондоо өөрийн үйлдлээ эхнээс нь эцэс хүртэл бодож байх хэрэгтэй. Би хувийн сургуулийн эсрэг байгаа юм биш ээ. Гэхдээ хувийн сургууль нийгэмд тодорхой үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг ч “боловсролын төлөө сургууль”-ийн утгаар улсын сургуулийн жишиг байж чадахгүй. 

Та одоо цалинтай амралтаа эдэлж байна, багшлах үүргээс чөлөөлөгдсөн. Долоо хоног бүрийн нэг өдөр та найзынхаа эдлэн газарт хашаа хороо цэвэрлэх, цэцэг ногоо арчлах гээд хийж чадах бүх л ажлыг хийж байна. Та цагаа яагаад ийм маягаар өнгөрөөнө вэ?
Би яг л архив, номын санд судалгааныхаа ажлыг хийж, лекц уншдаг шигээ газар шорооны ажлыг жирийн ажилчин маягаар хийдэг. Энэ бол багшийн ажлаас тэс ондоо. Нэг талаар, өөр ажлыг мэдэрч, өөр мэргэжлийн баяр баясал,  санаа зовнилыг мэдэж авч байна. Нөгөө талаар өтөг бууц хөрздөх, малд тэжээл өгөх нь миний оюун санааг өөр тийш зална. Шинэ санаа бодол төрнө, түүнийгээ өөрчилнө, ингэснээр огт өөр бүтээлд хөтөлж ч магадгүй. Үхэр, гахайн баас арилгаж байхдаа би толгойдоо бүхэл бүтэн лекц боловсруулж байлаа. Сурагч, эрдэмтэн болгонд би үүнийг зөвлөж байна. Энэ бол гайхалтай! Хөдөө аж ахуйн ажил надад лекц, семинар хийхээр олон дахин замд гарч дэлхийг тойрсноос ч илүү агуу ертөнц болсоор байна. 

Ярилцсан Анита Фарни
[ 2 ] Зочин202.70.44.XXX
2017 оны 6-р сарын 22. Пүрэв гариг.
Хүн бүр авах гээхийн ухаанаар хандаж өөрөөсөө эхлэх нь чухал байх. Сайн юм бүхэн сайн биш, муу юм бүхэн муу биш байдаг
[ 1 ] Зочин202.126.89.XXX
2017 оны 6-р сарын 22. Пүрэв гариг.
Монголчууд сайн ойлгож авахад их нэмэртэй ярилцлага байна. Боловсролын яамныхан минь дээ толгойгоо цэнэглэх хэрэгтэй шүү.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
8 цаг 22 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
8 цаг 41 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 55
Өнөөдөр 1004
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4849
Энэ сард 42852
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348626

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...