Үзсэн тоо: 688
1
Урлаг гэдэг бодож чадахаас эхэлдэг.
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 5-р сарын 15. Даваа гариг. asdf
Монсудар хэвлэлийн газар нь хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхийг эзэмшин “Гэр театр”-ын стандарт, агуулга, зураг, хэвлэлийн шаардлагыг мөрдөн ажиллаж байна. Одоогоор СӨБоловсролын агуулгад нийцүүлэн 10 багц /2+ нас 5 бүтээл, 4+ нас 5 бүтээл/ бүтээлийг, зөөврийн театртай нь хамт худалдаанд гаргаад байна. Захиалга өгөх болон бусад мэдээллийг 99132913, 75850724 дугаарын утаснаас лавлана уу.

Урлаг гэдэг бодож чадахаас эхэлдэг.
Зурагт тулгуурлан үлгэр ярих нь урлаг соёлын нэгэн хэлбэр бөгөөд маш эртний уламжлалтай. Зохион бүтээж бас хүүрнэн өгүүлж чаддаг хэнд ч болов “Камишибай” өөрийн урлагийн бүтээлээ туурвих боломжийг нээж өгдөг. “Камишибай-н тусламжтайгаар цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдад мэдлэг олгох, уран зохиол, унших, ойлгох, ярих чадварыг дэмжих олон аргууд нээгдэж байна.  

Камишибай гэж яг юу вэ?
“Камишибай”-г цаасан театр (ками-цаас, шибай- театр)  гэж орчуулж болно. Үйл явдлыг зургаар эсвэл зураасаар илэрхийлж, тоглолт үзүүлэхэд цаасыг ашигладаг. Камишибайн тайз маягийн хүрээ нь эдгээр зурган үйл явдлуудыг, өгүүлэгчийн хамт амилуулж жинхэнэ театрт очсон мэт сэтгэгдэл төрүүлж чадна. Цаасан театр гэдэг үг цаасаар хийсэн хөдөлгөөнт жүжгийн хэлбэр гэдэг утгаар илүүтэй  хэрэглэгддэг. “Камишибай” эдгээр олон хэлбэрүүдийн зөвхөн нэг нь юм.

“Камишибай”- Гэр театр ямар ач холбогдолтой вэ?
Хүүхдэд:
Сониуч занг өдөөнө.
Мэдрэх, сонсоход сургана.
Сонсох ба төсөөлөх мэдрэмжийг холбож өгнө.
Бодох сэдлийг төрүүлнэ.
Мэдлэгийг дамжуулна.
Ярих чадварыг сайжруулна.
Өөрт нь ирэх анхаарал, халамжийг мэдрүүлнэ. 
Бусдыг хүндлэх хамтдаа байхыг ойлгуулна.
Улмаар багаар ажиллах чадварыг хөгжүүлнэ. 
Харилцан ярих чадварыг хөгжүүлнэ.
Багш, эцэг эхчүүдэд: 
Зургийг харилцаа тогтоох хэрэглүүр болгон ашиглах
•              Санах, тогтоох хэрэгсэл болгох
•              Театрын сургантай хослуулах  
Үлгэр, түүх ярих зан үйлийг бий болгож, хэвшүүлж чадна.
Зургийг ашиглаж ярих чадвар, туршлага хуримтлуулна.
Гоозүйн боловсрол олгоно.
Жүжгийн хамгийн чухал хэсгийг харуулна
Өөрийн түүхийг харуулах боломж олгох хэрэгсэл
Гадаад зураглалаас дотоод илэрхийлэмжийг олж харна, мөн эсрэгээрээ дотоод сэтгэлээс гадаад              
                зургийг олж харна. 

Хэрэглээнд: 
“Камишибай” нь тог цахилгаан, тээврийн хэрэгсэл ч шаардахгүй, хүссэн газраа төвөггүйхэн дэлгэж ярих боломжтой. Сургалтын материал хэлбэрээр ашиглах, сурах, сургах гэх мэт. Энэхүү өвөрмөц шинж нь хүүхдийг тал бүрээр хөгжүүлэх олон талын боломжийг олгодог. 
Зурагт, киног бодвол хүүхдүүдэд зураг нэг бүрийг тогтож анхаарах хангалттай хугацааг олгодог. Энэ нь үлгэрийн үйл явдалд орж, дотроос нь мэдрэхэд тустай. 
Зураг, өгүүлэгч хоёроос бүтэх нэгдмэл урлаг тул “Камишибай”-г зурахад тусгай арга техник ашигладаг. Олон хүнд үзүүлэх зориулалттай учраас зураг нь холоос сайн харагдах, үйл явдлын дарааллын дагуу зурах, зургууд хоорондоо холбогдсох зэрэг зурагт ном зурахаас нэлээд ялгаатай.
Нэг зураг мянган үгнээс ихийг өгүүлнэ.
Зураг үзүүлэн үлгэр хүүрнэхэд нүдний өмнө ил харагдах зураг төдийгүй сонсоход сэтгэлд дүрслэгдэх далд зургийг бий болгож чаддаг учраас зураг Камишибай театрт хамгийн чухал.
3-аас доош насны хүүхдэд хэлний хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Тэднийг үг холбон ярьж эхлэхээс нь өмнө сонсголоор нь дамжин бодох үйлийн эхний хэлбэрүүд нь хөгждөг. Сонсох, харах, ойлгох тутам шинэ шинэ зүйлсийг таньж мэддэг болно. Ийм чадваруудыг эзэмшүүлж чадахуйц зурагтай үлгэрүүд нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлэхээс гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, хэл ярианы чадварыг нь ахиулдаг. Харж, сонсож, мэдэрч, амталж, үнэрлэж болдог ийм л зургууд хүүхдийн хөгжлийг бүх мэдрэхүйгээр нь дэмждэг. 
Сургуулийн бага ангийн сурагчдад үргэлж шинийг сурах, дэлхий ертөнцийг нээн илрүүлэхэд тустай тоглоомууд чухал байдаг. Үлгэр ярихад хүүхдийн тархи тоглож байгаатай яг адил хэмжээнд идэвхтэй байдаг нь хүүхдийн тархины хөгжлийн судалгаагаар нотлогдсон. Иймээс үлгэрийн цагаар хүүхэд их зүйлийг сурах боломжтой байдаг. Ийм боломжийг ашиглан “Камишибай”-н тусламжтайгаар сургуулийн өмнөх насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүдэд жүжиг тоглуулахдаа долоо хоногт нэг цагийг төлөвлөх нь тохиромжтой. Ах дүү Гриммийн үлгэрээс “Чоно ба долоон ишиг” их тохиромжтой амьтны тухай үлгэр юм.

 “Чоно ба долоон ишиг”

Зорилго
Зураг дүрслүүлэх замаар үгийн сангийн баялгийг нэмэгдүүлэх
Зурагт суурилсан харилцан ярианы хэлбэрээр үлгэрийг дүрслэх

Бэлтгэх ажил
Тухайн үлгэрийн зургийн цомгийг олж “Камишибай”-д оруулах
Хүүхдүүдийг үлгэрт татан оролцуулах үгсийн жагсаалт гаргана. 
Тайлбар хийх шаардлагатай үгсийн жагсаалт гаргана.
Ширээний бүтээлэг болон бусад нэмэлт зүйлсийг үлгэрийн уур амьсгал бүрдүүлэх зорилгоор бэлдэж болно.
Аялгуут дохиогоор эхлүүлж бэлэн болсныг илтгэж болно. Жишээ нь аялгуут аяга. 
Үлгэрээ эхлүүлэхээс өмнө үлгэр ярих уур амьсгалыг бүрдүүлээд, үгийн жагсаалтаа гаргаж хүүхдүүдэд тайлбарлаж өгнө. Шаардлагатай үгсийн утгыг тайлбарлаж дууссаны дараа хүүхдүүдийн нүдийг аниулж, аялгуут аяга дуугарган “Камишибай”-н хаалгыг нээнэ. Үлгэрийг зураг нэг бүрчлэн ярьж өгөх бөгөөд аль болох чөлөөтэй ярьж, “шууд яриа”-гаар үгийг утгыг гаргахыг хичээх хэрэгтэй. Амьтан болгоны хоолойны өнгийг өөр өөрөөр үзүүлнэ. 
Мөн үлгэр ярингаа үгсийн эхний үсгийг хэлээд тухайн үгийг таалгах замаар хүүхдүүдийн авиазүйн мэдлэгийг сайжруулж болно. Үлгэрээ дуусгаад дүрүүдийн шинж чанар, авьяас чадвар болон мэдрэмжийн талаар яриа өрнүүлэх хэрэгтэй. 

Нэмэлт зөвлөгөө
Энэ үлгэрийн жишээгээр олон өөр үлгэрийг зурагт тулгуурлан ярьж болно. Хүүхэд бүрийн насны онцлогийг анхаарч 
1. Хэлний шаардлага: Энгийн үг, өгүүлбэрээр яриулах уу, шүлэглэсэн хэлбэрээр үү гэдгийг,
2. Давтлага: айх, баярлах зэрэг энгийн мэдрэмжүүдийг дүрслэхээс эхлээд философийн ойлголтуудын талаар бодлоо солилцох, 
3. Хоорондын уялдаа холбоог сайжруулах: цэцэрлэгийн болон сургуулийн өмнөх насны хүүхүүдээс үлгэр ярьж байх явцад нь ойлгосныг нь асуух бол арай ахимаг насны хүүхдүүдээс үлгэр дууссаны дараа юу ойлгосныг нь асуух, 
4. Хүүхдийн нас насанд тохируулан зургийг тоог нэмж хасаж бас зургийн дурслэлийг өөрчилж болно.



А3 хэмжээтэй 12 ширхэг зургаас бүтэх үлгэр, түүхүүд

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 47
Өнөөдөр 585
Өчигдөр 1018
Энэ 7 хоногт 6506
Энэ сард 37672
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5152952

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...