Үзсэн тоо: 339
0
0
Шалгалтaaс үүдсэн айдсыг хэрхэн даван туулах вэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2017 оны 5-р сарын 12. Баасан гариг. asdf
Сэтгэлзүйч зөвлөж байна.

Хавартай хамт хүүхэд залуучуудын хувьд шийдвэрлэх мөч болох шалгалтын үе эхэлдэг.  Энэ бол шалгалтдаа сайн бэлдсэн нь ч, эсвэл огт бэлдээгүй нь ч, сайн сурлагатай нь ч мөн хамгийн тааруу сурлагатай нь ч тэр, хүүхэд бүр л санаа зовдог асуудлын нэг. Зарим нь бүр шалгалтаас үүдсэн айдастай болсон байдаг.

Айдас гэдэг нь аюул заналхийлж буй үзэгдэл, нөхцөл байдалд хүний бие организм, мэдрэмж болон бодлын үзүүлж буй хариу үйлдэл юм. ( В.Шумайхар)

Айдас гэдэг ухагдахуун бидний хувьд сөрөг утгатай ойлгогддог. Гэтэл айдас бол ердийн л мэдрэмж бөгөөд баяр хөөр, уур, уй гашуу, хайр зэргийн адил  амьдралын нэгээхэн л хэсэг.   



Хүүхдүүд хаврын шалгалт дөхөөд ирэхээр айдастай болдог. Шалгалтын айдастай хүүхдүүдэд уур, уцаартай болох, эргэлзэн тээнэгэлзэх, бие суларч доройтох, мөн нойргүйтэх, байж ядан салганах зэргээр стрессийн шинж тэмдгүүд ч илэрнэ. Бага унтаж, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй тул дөнгөж саяхан уншсанаа ч дорхноо мартчихдаг. Ийм стресс, айдас сурахад маш их саад болдог. Шалгалтын айдас хэт их байх тохиолдолд хүүхэд заримдаа Blackout-д орох буюу манайхны хэлдгээр самуурлын байдалд ордог (паниканд орох). Толгой хоосорсон мэт санагдаж, мэддэг зүйлээ ч санахаа больчихно. Шалгалтаас айх үед сурах гээд ч олигтой сурч чадахгүй, сурсан мэдсэнээ ч санахаа болих үе тохиох тул эцэг эх, багш хүмүүжүүлэгчид  шалгалтын айдсаа хэрхэн даван туулахад нь хүүхдүүддээ туслах хэрэгтэй. 

Шалгалтаас үүдсэн айдсыг хэрхэн даван туулах бяцхан зөвлөгөө :
1. Бодол санаагаа удирдан жолоод
Хамгийн шилдэг, үр дүнтэй арга бол бодол санаагаа жолоодох арга юм. Шалгалт гэхээр хүмүүс ихэвчлэн бүтэлгүйтэх талаар бодож, бүтэлгүйтэж болох болгоныг төсөөлж, өөрөө өөрсдөдөө айдсыг үүсгэдэг. Түүнчлэн өөрийгөө голж “Би үүнийг тэртээ тэргүй ойлгохгүй” гэж бодох нь хэвийн үзэгдэл. Ийм бодлууд айдсыг улам тэтгэхээс гадна сурах цаг, энергээс сорж байдаг.   

Үүний оронд өмнө нь гаргасан тодорхой амжилтыг эргэн санах нь тус болох үе бий. Үүнийхээ үндсэн дээр “Би чадна аа”, “Тайван байя. Юмаа нэг нэгээр нь хийе” зэргээр өөдрөг бодол өөртөө төрүүлэх хэрэгтэй.  
Харин шалгалтын айдас хэт их тохиолдолд итгэж ойлголцдог багштайгаа ярилцах эсвэл сургуулийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.  

2. Тайвшруулах яаралтай тусламж
Зарим хүүхэд шалгалтаас маш их айж, шалгалтын хуудсыг гартаа барьж, ганц харц чулуудаад л толгой нь хоосорсон мэт болдог. Үнэн хэрэгтээ энэ бол хурц стрессийн үр дагавар болох Блэк-Аут (Blackout) юм. 

Аюул, заналхийллийн эхний дохиогоор л бие адреналин, норадреналин зэрэг хормонууд, кортизолыг ялгаруулж эхэлдэг. Кортизол хэт их ялгарахад тархины хиппокампус дахь нервийн эсүүд бүрэн хаагдах буюу блоклогддог. Гэтэл  хиппокампус мэдээллийг ой санамжид хадгалах, ой санамжаас сэргээх үүрэгтэй тархины хэсэг юм. 
Гэхдээ үүнд ч гэсэн туслах арга бий. Тархинд аюулгүй гэсэн дохио өгч, мартахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд амьсгалын дасгал, тайвшруулах дасгал хийж болно. Эсвэл гоё, сайхан зүйлийг төсөөлж бод. Түүнчлэн сайхан дуу дуулах, анхилуун үнэр ч тайвшрахад нөлөөлдөг. 
3. Чадахаасаа эхэлж хий
Шалгалтын хуудсаа аваад даалгавруудыг эхнээс нь дуустал хийх гэж оролдох хэрэггүй. Тэгвэл хүнд хэцүү даалгавар дээр гацаж хугацаа их алддаг. Үүний оронд чадах, амархан даалгавруудыг эхэлж хийгээд эцэст нь хэцүүгээ хийгээрэй. 
4. Хөдөлгөөн, спорт хий
Хөдөлгөөн биеийг чөлөөлж, оюуны ачааллаас гаргаж, биеийг тэнцвэржүүлдэг. Дасгал хөдөлгөөн, спорт хийхэд заавал цаг гаргах хэрэгтэй. Хичээлээ удаан уншиж давтвал хэсэг түүнээсээ хөндийрч, хөдөлж, агаар амьсгалах хэрэгтэй. Хүн хичээл хийх цагаараа өөр юм хийлээ хэмээн өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Гэтэл завсарлаж биеэ сэргээхгүйгээс сурах үр дүн улам бүр буурдаг. 
Харин хөдөлгөөн, эрүүл агаар тархины цусны эргэлтийг сайжруулж, сэргээнэ. Хичээлээ улам сэргэг давтана. 
5. Алхам алхмаар хичээлээ давт
Хичээлээ яаж давтахаа тодорхой төлөвлөх нь үр дүнтэй. Шалгалт хүртэл хэчнээн бага хугацаа үлдсэнч давтах хичээлээ өдөр өдрөөр порцолж, хэсэгчилж хуваарилах хэрэгтэй. “Маргааш ёстой давтаж эхэлнэ ээ” гэж бодсоноос “Би маргааш 10-12 цагийн хооронд номынхоо 20-21-р нүүрийн дасгалуудыг хийнэ” гэж төлөвлөсөн нь илүү үр дүнтэй. Хэт их зүйлийг өмнөө харалгүйгээр бага багаар, алхам алхмаар ард нь гарах нь илүү амар байх болно. 



Сэтгэлзүйч, "Jet Kids" цэцэрлэгийн эрхлэгч Ж.Амар

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
6 цаг 44 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
7 цаг 3 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 29
Өнөөдөр 828
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4779
Энэ сард 42676
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348450

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...